.jpg)
Каирын ДАШТ-ий 50 м-ийн сонгомол гар бууны холимог (Free pistol Mixed team) дасгалд ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Э.Даваахүү нар багийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Мөн Монголын гурван мэргэн бууч ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, спортын мастер Э.Хишигдэлгэр нар том калибрийн гар бууны 25 метрийн (Center fire pistol) төрөлд алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, дэлхийн аваргын шагналын тавцанд манай гурван тамирчин зэрэгцэн зогсож, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн.
.jpg)
Тус ДАШТ-д стандарт гар бууны 25 метрийн дасгалыг анх удаа оруулсан учраас буудлагын спорт өндөр хөгжсөн орны тамирчид оролцоогүй аж. Өөрөөр хэлбэл бусад орны баг, тамирчид, шинэ, албан ёсны бус төрөлд тамирчдадаа бэлтгээгүй гэдэг шалтгаанаар оролцоогүй аж. Ингээд Монголын гурав, Азербайжаны нэг, Египетийн хоёр, Албан, Негери зэрэг улсын есөн тамирчин өрсөлдсөн юм байна. Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор алт, Т.Баярцэцэг 564 оноогоор мөнгө, Э.Хишигдэлгэр 557 оноогоор хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин тус дасгалын медалийн эзэд болжээ.
.jpg)
Тэдэнд ДАШТ-ий албан ёсны медалийг гардуулсан. Медалийн нэг талд “ISSF WORLD CHAMPIONSHIP” гэсэн бичиг байгаа. Харин медалийн нөгөө талд “CAIRO EGY 12, OCT-28, OCT 2022. 25 m center fire pistol women” гэж бичсэн байдаг. Мөн медалийн туузан дээр дэлхийн аварга гэсэн бичиг бий. Гэтэл Монголын зарим нэг спортын сэтгүүлчид ОУХМ Ц.Мөнхзул дэлхийн аварга болоогүй. Дэлхийн шилдгүүд оролцоогүй, өрсөлдөөн байхгүй, албан ёсны бус шинэ дасгалд түрүүлсэн. Үүнийг ДАШТ-ий медаль гэж тооцохгүй гэж ярьж, бичээд эхэлсэн юм.
Үүнд нь Монголын буудлага спортын холбоо хүртэл гайхаж, эргэлзсэн. Буудлагын спортын мэргэжлийн дасгалжуулагчид хүртэл итгэж чадахгүй алмаарсан. Ингээд Монголын буудлага спортын холбоо, Олон улсын буудлага спортын холбоо “ISSF” руу “Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр нарын ДАШТ-ий стандарт гар бууны 25 метрийн дасгалд хүртсэн алт, мөнгө, хүрэл медалийг дэлхийн аваргын медаль гэж тооцож үзэж болох уу” гэсэн утга агуулга бүхий албан бичиг илгээжээ.
.jpg)
Монгол Улс нь хүртэл өөрсдөө ДАШТ-ээс медаль хүртсэн гэдэгтэй эргэлзэж байгаад Олон улсын буудлага спортын холбоо “ISSF” гайхсан болов уу.Тус холбоо маргаан гарахаас болгоомжилсон байж магадгүй. Хариу албан бичигт “ДАШТ-ий шинэ дасгал мөн. Гэхдээ энэ медалийг гран при ангиллын тэмцээний медальтай зүйрлэн үзэж болно” гэсэн “Хоёр үзүүртэй” ойлгомжгүй хариултыг өгсөн байна. Ингээд л Монгол Улс буудлагын албан ёсны дэлхийн аварга тамирчингүй болсон юм.
.jpg)
Тамирчин хүний сэтгэл зүй эмзэг. Ингэж тэдний ДАШТ-ий медалийг гран при ангилал болгон буулган, тохуурхах ямар хэрэг байсан юм бол. “Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал” гэдэг. Дэлхийн аваргаас медаль хүртсэн гэж баярлаж байсан тамирчдын баяр хөөрийг орвонгоор нь эргүүлж, үгүй хийчихсэн. Хэрэв гран при ангиллын тэмцээн зохион байгуулах байсан бол урьдчилан тэмцээний зааврыг хүргүүлж, оролцох тамирчдын мэдүүлгийг авах ёстой байв. Мөн цаг хугацааны хувьд ДАШТ-тэй давхцуулан явуулахгүй байх байлаа. Үүнд нь Монголын буудлага спортын холбоо гомдол гаргаж, Олон улсын спортын арбитрийн шүүхэд гомдол гаргах ёстой байв. Гэтэл тэмцэж, эсэргүүцэж чадахгүй, бусдын өгөөш болоод л тамирчдадаа хохироогоод өнгөрч. ДАШТ-д заавал шилдэг тамирчид өрсөлдөх алба байхгүй. Шилдэг тамирчид оролцоогүй, өрсөлдөөн сул байсан гэдэг шалтгаанаар ДАШТ-ий шинэ төрлийн медалиа үгүйсгэж, гран при ангиллын тэмцээнтэй дүйцүүлэн ойлгох хэрэгтэй гэсэн ямар дүрэм, заавар байдаг вэ.
.jpg)
Спортод шударга дүр эсгэсэн монголчууд бусдыг өгөөш болсон түүх цөөнгүй бий. 1972 оны Менхений олимпын жүдо бөхийн 60 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Б.Буядаагийн мөнгөн медалийг МАХН-ын Төв хороо, МҮОХ-ны дарга нар хүлээн зөвшөөрөхгүй байсан түүх байна. Тэр үед “Социалист БНМАУ-ын тамирчин допинг сэргээшийн бодистой нэр холбогдож хэрхэвч болохгүй. Улс, орныхоо нэр хүндийг унагасан Б.Буядаагийн олимпын мөнгөн медалийг хүчингүй болгож, нэрийг нь хасаж өгнө үү” гэсэн агуулга бүхий захидлыг Олон улсын олимпын хороо руу илгээсэн гэдэг. ОУОХ монголчуудын хүсэлтийн дагуу ёсчлон гүйцэтгэсэн гэх яриа байдаг. Тийм ч учраас 1972 оны олимпын жүдо бөхийн 60 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн тамирчны нэр одоо хүртэл байдаггүй юм гэнэ билээ.
.jpg)
“Рио-2016” олимпын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд луйвар хийсэн шүүгчдийн өмнө МЧБХ буулт хийж, бидний буруу, “Барилдааны цаг 7:6-аар Г.Мандахнарангийн ялалтаар дууссан хэдий ч, цаг дууссаны дараа шүүгч түүнийг торгосон нь зөв” гээд, олимпын дэвжээнд эсэргүүцэл илэрхийлсэн хоёр дасгалжуулагчаа шийтгэсэн. “Рио-2016” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргын төлөөх барилдаан мөн л маргаан дагуулсан. Эзэн орон Бразилийн бөх Рапел, Силва, манай Д.Сумъяаг тохойгоороо тахимдаж, өмдөнд гар хүрсэн. Дэвжээний шүүгч Силвад вазари үнэлгээ заасан билээ. Харин монголчууд Силва өмдөнд гараар хүрээгүй. Тохойгоор хүрч болно гэсэн дүрмийн заалт бий гээд олимпын алтан медалиа Бразилчуудад бэлэглэж байлаа. Олимпын дараа болсон гран при тэмцээн дээр Силва мөн тохойгоор тахимдаж, өмдөнд хүрсэн гэдэг заалтаар торгууль авч байлаа.
Чөлөөт бөхийн 2023 оны ДАШТ-д шүүгч Т.Тулгыг луйвардаж, медальгүй үлдээсэн. Монголчууд луйвар хийсэн шүүгчийг бус ялагдал хүлээсэн Т.Тулгыг “Газар дор ортол нь шахуу” буруутгаж дайрсан. ДАШТ-ий өндөрлөсний дараа манай дасгалжуулагчдын гомдлын дагуу ДБНХ хянаж үзээд шүүгчийн буруу байсныг тогтоосон байдаг. Энэ мэтээр бид тамирчдадаа буруутгаж, гадны тамирчид, шүүгчдийн зөв гэж шударга царайлан буулт хийсээр байх уу. Үүний цаана тамирчны олон жилийн бэлтгэл, сургуулилалт, хөдөлмөр, зүтгэл үнэгүйдэж, сэтгэл зүйн хүнд дарамтад тамирчид маань өртөөд байгаа билээ.
| Дэлхийн аваргаа үгүйсгэсэн Олон улсын буудлага спортын холбоо |
|
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |