Энэ өдөр Монголын шатрын түүхэн дэх хамгийн супер замналтай өсвөрийн шатарчин Даваахүүгийн Мөнхзулын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр Румын Улсад болсон шатрын өсвөр үеийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон билээ.
Үүнээс өмнө тэр 2014 онд есөн настай байхдаа өсвөр үеийн дэлхийн аварга болж байсан. Ийнхүү дэлхийн аваргад төрийн дууллаа хоёр дахь удаагаа эгшиглүүлж, өсвөр үеийн дэлхийн хошой аварга болсон Монгол Улсын анхны шатарчин охин билээ. Монголын хамгийн ирээдүйтэй өсвөрийн шатарчдын нэг Д.Мөнхзул сурагчдын дэлхийн хошой аварга, Азийн аварга шатарчин юм.
Д.Мөнхзулын гаргасан амжилтууд:
2014, 2022 оны өсвөрийн шатрын дэлхийн аварга.
2017, 2018 оны сурагчдын дэлхийн аварга.
2014, 2016 оны өсвөрийн шатрын Ази тивийн аварга.
2015, 2019 оны сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медаль.
2022 оны дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсын шигшээ багийн нөөц тоглогчоор оролцож маш амжилттай тоглосон. Дэлхийн шатрын холбооны мастер /WFM/ Д.Мөнхзул 2022 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 насны охидын ангилалд түрүүлсэн амжилтаараа Олон улсын мастер /WIM/ цолны болзол хангаад байгаа.
| Шатрын дэлхийн хошой аварга Д.Мөнхзул энэ өдөр мэндэлжээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |