"Токио-2020" зуны олимпын наадмаас монголын жүдо бөхийн гурван тамирчин нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, амжилтын буухиаг эхлүүлсэн. Монгол Улс олимпын наадамд оролцож эхэлснээс хойш жүдо бөхийн төрлөөр хамгийн олон медаль хүртжээ. 1980 оны Москвагийн олимпоос 2020 оны Токиогийн олимп хүртэлх олимпоос Монголын жүдо бөхийн 10 тамирчин 11 медаль хүртсэн юм. Тэгвэл он оны олимпоос медаль хүртэж, олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан монголын жүдо бөхийн тамирчдыг онцолж байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Дамдин нь 1980 оны Москвагийн олимпын жүдо бөхийн төрөлд монголоос анхны медалийг хүртсэн. Тэрбээр 1957 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд мэндэлжээ. Уул уурхайн инженер, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Түүний хувьд 2000-2004 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2004 оноос дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Москвагийн олимпоос жүдо бөхийн төрлийн -65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэрбээр Монгол улсын Гавьяат тамирчин, Ардын Багш, Үндэсний бөхийн улсын начин, Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга юм.
(1).jpg)
Равдангийн Даваадалай нь 1950 оны гуравдугаар сарын 20-нд Ховд аймгийн Дарви суманд мэндэлжээ. Тэрбээр Москвагийн олимпоос жүдо бөхийн -71 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Гавъяат тамирчин, Үндэсний бөхийн Улсын начин цолтой. Самбо бөхийн дэлхийн аварга юм.

1996 оны Атлантагийн олимпоос хүрэл медаль хүртсэн Доржпаламын Нармандах нь 1975 оны арван хоёрдугаар сарын 18-нд Дархан хотод мэндэлсэн. Тэрбээр Ази тивийн аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин. 1999 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт тамирчин.
(1).jpg)
Хашбаатарын Цагаанбаатар нь 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд мэндэлжээ. "Аварга" биеийн тамирын лээд сургуулийг төгссөн. 1995 оноос анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэрбээр 2004 оны Афины олимпоос -60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Мөн 2009 оны дэлхийн аварга, 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж байсан. Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой. түүнчлэн Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн.
.jpg)
Найдангийн Түвшинбаяр нь Монгол Улсын анхны олимпын аварга, анхны олимпын хос медальтан, жүдоч юм. Тэрбээр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин монгол аав Т. Найдан, ээж Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү нь болон мэндэлжээ. Тэрбээр 2002 онд жүдо бөхийн өсвөр Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цолтой залуу хүчтэн болов. Булган аймгийн арван жилийн II дунд сургууль, "Аварга" биеийн тамирын дээд сургуульд тус тус сурсан. Багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Аймагтаа Эрдэнэ-Очир багшийн удирдлага дор барилдаж байсан бол Улаанбаатар хотод ирээд Х.Болдбаатарын шавь болжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж, олон улсын тэмцээнд -100 кг жинд барилддаг болсон.
2008 оны намар болсон Бээжингийн олимпын наадaмд таван учраагаа дийлж, Монгол Улсын түүхэнд анхны алтан медалийг авчирч байсан. 2012 оны Лондонгийн олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай шигшээд шалгарч, сууж үүрүүлэх мэхээр хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Н.Түвшинбаяр нь Монгол Улсын анхны олимпын хос медальтан болжээ. 2017 онд төрийн тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнагдсан. Мөн 2008 оны наймдугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон гардуулжээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА

Доржсүрэнгийн Сумъяа нь 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. “Рио-2016” зуны олимпоос жүдо бөхийн төрөлд -57 кг жинд олимпын мөнгө, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медаль хүртсэн, Монгол улсын эмэгтэй жүдоч. Тэрбээр жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга юм. Мөн самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга. “Токио-2020” зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон хэдий ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Түүний амьдралаас сэдэвлэн “Цагаан хадаг” киног бүтээсэн билээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ

“Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж, медалийн буухиаг эхлүүлсэн М.Уранцэцэг нь Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж, өсчээ. Түүний аав н.Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж, түрүүлж байсан бөхийн удамтай. М.Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. 2006 онд "Женко" клубын тамирчин болсон, энэ үеэр М.Уранцэцэг өсвөрийн шатны тэмцээнүүдэд ордог байв. 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болжээ. Тэрбээр 2013 оны жүдө бөхийн дэлхийн аварга. 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл, Ази тивийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт тамирчин юм.
ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР
“Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн -73 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар зодоглож, хүрэл медаль хүртсэн. Тэрбээр 1996 оны гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төржээ. “Рио-2016” зуны олимпын наадамд өрсөлдсөн хэдий ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн билээ.

Өдгөө 29 настай тэрбээр 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Иран Улсад төрж өссөн бөгөөд 2019 онд унаган нутгаа орхин Герман руу дүрвэж, хожим нь Монгол Улсын иргэн болсныг хэн бүхэн мэдэх биз ээ.
| Медалийн буухиаг таслаагүй монгол ЖҮДОЧИД |
|
У.ХҮРЭЛСҮХ: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
2026-03-17 14:11:57
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-03-17 12:29:07
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |