Өнөөдөр Олон Улсын инээдмийн баярын өдөр. Анх Григорийн он тооллын дараахнаас туйлдаж, ядарч, зовсон ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баярыг тэмдэглэж ирсэн гэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Эргэлт.мн мэдээллийн сайт “ТҮҮЧЭЭ” булангийнхаа энэ удаагийн зочноор жүжигчин Р.Сүхболдыг урьлаа. Тэрбээр “МААЗ” хамтлагийн дуучин төдийгүй “Улаанбаатар би чамд хайртай”, “Эможи”, “Би дурламаар байна”, “Хамгийн азтай үе”, “Нийслэл хүүхэн” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүрийг чадварлаг амилуулсан авьяаслаг, олны хайртай залуу жүжигчин юм.
-Сайн байна уу. Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхэлье?
-Сайн байна уу. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл би өнгөрсөн нэгдүгээр сард “Нөхөрт гарсны маргааш” гэдэг IP контентод жүжигчин З.Номуунтай хос болж тоглосон. Түүнээс хойш уран бүтээлд тоглоогүй байна.
-Таны тоглосон “Нийслэл хүүхэн” олон ангит уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Мөн үзэгчид таныг дүрээ маш сайн амилуулсан гэж үнэлж байна лээ. Энэ киноныхоо тухай яривал?
-Өнгөрсөн зун “Тэрэлж” голын эрэгт ажиллангаа амарч, амрангаа ажиллаж, “Нийслэл хүүхэн” киноны зургийг 50 хоног авсан. Хүмүүс Сүхээгийн зургийг “Танай хүн ингэж байна, манай хүн ингэж байна” гэж хошин маягаар над руу явуулдаг. Тэгэхээр Сүхээгийн дүр үзэгчдэд хүрсэн юм болов уу гэж би их баярлаж байгаа.
Би Тагтаа гэдэг хочиндоо хайртай. Яагаад гэвэл тагтаа чинь өөрөө энхтайвны бэлгэдэл шүү дээ
-Хүмүүс таныг Р.Сүхболд гэхээс илүүтэй “МААЗ” хамтлагийн Тагтаа гэдгээр нь илүүтэй танидаг байсан шүү дээ. Одоо харин “Нийслэл хүүхэн” киноны Сүхээ гэдэг нэрээр нь илүү ярьдаг болсон санагдсан. Тагтаа гэдэг нэрийг анх хэрхэн авч байв?
-“Хэцүү анги” киноны зураг авалтад орж байх үед манай хамтлагийн дуучин, жүжигчин Г.Жанчив намайг “Чи тагтаатай их адилхан юм. чамд Тагтаа гэдэг нэр өглөө” л гэсэн. Тэгээд л ийм хочтой болчихсон\инээв\. Энэ хочиндоо их дуртай. Яагаад гэвэл тагтаа чинь өөрөө энхтайвны бэлгэдэл шувуу шүү дээ. Тэр утгаар нь би энэ нэрэндээ хайртай.

- “Хэцүү анги” киноны дурсамжийг ярьж эхэлсэн болохоор энэ киноны тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Анх яаж энэ кинонд тоглох боломж олдож байв?
-Яг арван жилээ төгсдөг жил манай хамтлагийн И.Төмөрхуяг “Киноны проб авч байна. Очиж бүртгүүлье” гээд залгаж байсан. Тухайн үед хаврын хавсарганд миний нүүр тас хар болчихсон байсан. Тийм байж яаж кинонд тоглох вэ гээд их санаа зовж байлаа. Харин надад аз таарч, кино зохиол дээр нь “Таван харын фракц” гэдэг дүр бичигдсэн байсан. Бор, хар царайтай таван хүүхэд тоглуулахаар хайж байсан юм билээ. Түүний нэгээр нь сонгогдоод “Хэцүү анги” кинонд тоглож байлаа.

-Тэгвэл бор болсон арьс тань анх уран бүтээл рүү хөтөлж оруулж байжээ?
-Тиймээ, хар байсан болохоор тухайн кинонд тоглох боломж нээгдсэн \инээв\. Кино дуусмагц жүжигчин болмоор санагдаад СУИС-д шалгалт өгсөн ч тэнцээгүй. Гэсэн ч СУИС-ийнхаа менежментийн ангид орсон. Гэхдээ тэр мэргэжилд сонирхолгүй байсан болохоор удалгүй сургуулиасаа гарч, “Нарантуул” зах дээр ээжийнхээ ажилд туслаж, зургаан сар худалдагч хийсэн. Дараа жил нь ахиж шалгалт өгөөд, тэнцээд СУИС-ийн босгыг дахин алхаж байлаа. СУИС-д сурч байхад манай “Guys” хамтлагийн А.Төгсбаяр ах залгаад "Та хэдийг нэгтгээд хамтлаг байгуулбал ямар вэ" гэсэн санал тавьж, “МААЗ” хамтлагаа байгуулж байсан.
-Эргээд дурсахад хамгийн сайхан дурсамж оюутан насанд үлдсэн байдаг. Тэр дундаа СУИС-ийн оюутнууд бусдаас илүү дурсамжтай байдаг юм шиг ээ?
-Тэгэлгүй яах вэ, хамгийн сайхан дурсамжууд минь СУИС-аас V сургууль орох хүртэл байдаг Анкарагийн гудамжинд өнгөрсөн. Манай СУИС-ийнхан ойр хавийн цайны газарт өргүй байна гэж байдаггүй. Бүгдэнд нь сайхан өр тавьж “дампууруулдаг” байсан. “Кульна” гэж цайны газрыг СУИС-ийнхан “дампууруулсан” гэж болно. Би бүр 140 мянган төгрөг болтол нь хоол зээлээд идчихсэн байсан.
-140 мянган төгрөг болтол нь танд итгэжээ?
-Тийм шүү. Тэр үед манай ах тэр цайны газарт мах нийлүүлдэг байсан юм билээ. Нэг өдөр манай ах над руу залгаад “Хүүш ээ, чи энэ “Кульнар”-т хэдэн төгрөгийн өр тавьсан юм бэ” гэж асууж байна. “Хэд байна” гэсэн чинь “140 мянган төгрөг гэж байна. Би өрөнд чинь нэг хонины гулууз мах өглөө шүү” гэсэн. Тэгээд л ахаараа гулууз махаар өрөө даруулж байлаа. Сүүлд нөгөө цайны газрыг ажиллуулдаг байсан эгч талбай дээр таараад “Сайн уу, миний дүү нар. Эгч нь нарийн боовны цех нээсэн” гээд ярьж байсан. Одоо тэнд очих юм бол тэр нь дампуурна. Зүгээр холбоогүй байсан нь дээр. /инээв/
-Жүжигчин мэргэжлээр сурч буй хүүхдүүд киноны арын албанд их ажилладаг. Түүндээ ч их дуртай байдаг юм шиг. Магад найруулагч, жүжигчдийн хэрхэн дүрээ амилуулж буйг харж, судалдаг байх тийм үү?
-Миний хувьд “Guys” хамтлагийн А.Төгсбаяр ахын “Ах дүүс” кинонд жинхэнэ туслахын үүргийг гүйцэтгэсэн. Хоолыг нь хүртэл хийдэг байлаа. “Кино групп ямар хоол идмээр байна” гэж асууна. “Цуйван” гэнгүүт нь 20 гаруй хүний цуйван хийгээд л. Тэр киног дуусах хүртэл бараг сар гаруй Төмөр замд “амьдарсан”. Оюутан насаа эргээд дурсахад кинонд явсан үе л хамгийн гоё дурсамж байдаг. Царай, жүжиглэлтдээ бардаад киноны туслахаар явахгүй гэдэг оюутнууд байдаг л даа. Миний хувьд бол юмыг багаас нь эхлээд одоо ингээд олон ангит киноны гол дүрийн санал авч буйдаа баярлаж байна.
-Өнөөгийн нийгэмд жүжигчин мэргэжлээр ажиллаад, амьдралаа авч явах боломж хэр байдаг вэ. Санхүүгийн асуудал хэр тулгардаг вэ?
-Жүжигчин мэргэжлээр төгсөөд шантарсан хүн олон байдаг. Шантрахаас ч өөр аргагүй. Жүжигчнээр төгсчихөөд “Би жүжигчин” гээд зүгээр яваад байлтай биш. Ард нь амьдрал байгаа. Амьдралаа босгохын тулд мөнгөний ажил хийх болно. Тэгээд мөнгөний ажлаа хийгээд явахаар өөр мэргэжилтэй болчихно. Миний хувьд сургуулиа төгсөөд хоёр кинонд тоглосныхоо дараа БНСУ руу явж байсан. Тухайн үед машин тэрэггүй, мөнгө санхүүгийн хэрэг гараад тэнд очиж яг гурван сар ажил хийсэн. Тэгээд 15 сая төгрөг цуглуулж ирээд машин авч байлаа.

-Жүжигчин хүн бүрт мөрөөдлийн дүр гэж байдаг. Та ямар дүр амилуулахыг хүсдэг вэ?
-Би түүхэн дүр, баатрын дүр бүтээе гэж боддоггүй. “Би чамд хайртай” киноны Баяраа шиг хүмүүсийн сэтгэл, зүрхэнд үлдсэн гоё дүр бүтээхийг хүсдэг.
-Таны хувьд аав болоод удаагүй, шинэхэн аав шүү дээ. Аав болохоос өмнөх Р.Сүхболд, аав болсны дараах Р.Сүхболд хоёрын дунд хэр их өөрчлөлт гарсан бэ?
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.

| Р.СҮХБОЛД: Нарантуул захад ажилладаг байхдаа "Сайн жүжигчин болох юм шүү" гэж өөртөө хэлдэг байлаа |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |