Уншигч танд "Эргэлтийн номын сан цуврал" арван номын нэг "Эрлийн үзүүрт" номын өмнөх үгийг хүргэж байна. Тус номын өмнөтгөлийг "Өдрийн сонин"-ы тоймч П.Хашчулуун бичсэн юм.
Э.Хүрэлбаатар бол сүүлийн 10 гаруй жилд Монголын газар нутаг багадтал хэрэн хэсүүчилж сурвалжилга, нийтлэл, ярилцлагууд бэлтгэсэн сэтгүүлч юм. Хаа байсан баруун хязгаар Ховдын Булганд цагдаа оролцсон буудалцаан дунд бөгтийн гүйж, зүүн хязгаар Эрээнцавд талын түймэрт өөрийгөө үйчих шахан тэмдэглэл бичиж, Урд хил Замын-Үүдэд алга болсон Сэржмядаг охиныг эрэн хайлцаж, сэтгэл шимшрэм сурвалжлагууд бэлтгэж, хойд хязгаар Хөвсгөлд Монголыг донсолгосон аймшигт хэргийн голд алхаж, Минжийн хангайн битүү тайгад хүн гөрөөс болтлоо байгаль хамгаалагчтай нь хамт хонон өнжиж, Аврагчидтай Сэлэнгэ мөрөнд живэх шахан эх, хүү хоёрын хойноос явж, авлигачидтай “Өдрийн сонин”-ы хуудсаар зодолдож... за ер нь зав чөлөөгүй ажилласан, явсан, бичсэн, түүнийхээ үр дүнг үзсэн сэтгүүлч.
(2).jpg)
Түүний сэтгүүлчийн хөдөлмөрийн үнэнийг энд би товч бичнэ. Энхбаатарын Хүрэлбаатар анхандаа сэтгүүлч болох гэж гадуур сурвалжилганд гүйхдээ нэг сарын дотор хоёр гуталны улыг гадагш нь эргүүлж, оймс нь цухуйх шахдаг байсныг үеийнхэн нь сайн мэднэ.
Ямар сайндаа түүнд “Хүрлээ, чи орос бакал авч өмсвөл тэсэх нь дээр биш үү” гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсныг гэрчлэх хүн олон. Сэтгүүлч хүн хөлөөрөө ажил хийдэг юм гэдэг алдарт үгийн сүүлчийн сонгодог жишээ энэ нөхөр Э.Хүрэлбаатар бөгөөд одоо түүгээр дуусч байх шиг байна.
Тэр үнэхээр их явсан, бүр өмнөөс нь халгамаар томилолтууд долоо хоног бүр түүнийг угтдаг байлаа. Өглөөний хурал дээр гэнэтийн, ердөө 30-хан минутын дотор алс баруун хязгаар руу яаралтай явах томилолт авдаг нь түүний жирийн л нэг өдөр. Хувцсаа солихоор гэр рүүгээ харайлгах нь түүний сэтгүүлчийн ажлын өдөр тутмын хэмнэл гэлтэй.
Монголын сэтгүүл зүйд гялалзсан амжилт гаргаж, нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд 10 жил хангалттай хугацаа гэдгийг Э.Хүрэлбаатар өнөөдөр харуулаад байна. Түүний сайн чанар бол хүлээсэн үүрэг хариуцлагынхаа ард ямарч байсан гардаг. Тэр өнөөдөр асар их мэдээллийн дататай сэтгүүлч. “Ерөөсөө ийм л учиртай юм байна, ах аа” гэж ирээд эхлэх нь мөн ч явдалтай шүү дээ. Хүн сонсмоор, нүд ам нь орой дээрээ гармаар ч юм ярина, гэхдээ хүнд ярьдаггүй, магадгүй өөрт нь халтай байхаар мэдээлэл нь олон юм даа. Энэ бүгдийн эцэст баримт.
Баримтаа баталгаажуулахын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа редакцын эзэн бол тэр. “Монголын нийгэмд яг юу болоод байгааг энэ хэмжээнд багцаалж байгаа сэтгүүлч Монголын сэтгүүл зүйн Пулицер болох Балдоржийн шагналыг авалгүй яахав дээ” гэж бодогдох үе бий.
(2).jpg)
Түүний ажил амьдралд инээд хүрмээр түүх олон шүү дээ. Залуухан сэтгүүлч ажлаа тараад орой харихад нь хашааг нь хэн нэгэн ачаад явчихсан байж билээ. Яав ийв гээд түүнээс асуутал “Зөвшөөрөлгүй газар барьчихсан байсан юм аа, тэгсэн Хотын захиргаанаас ачаад явчихаж” гээд хэнэг ч үгүй редакц дээр сууж байж билээ. Орон гэргүй сэтгүүлч, “Өдрийн сонин”-д тушаал нь гарахгүй хагас жил манаргасан тэсвэр тэвчээр явдаг байв даа, Хүрлээ маань. Түүнийг өнөөдөр байгаагаар нь дүгнэж хардаг хүмүүст бол үнэмшилгүй шахуу юм л даа. Ингэж явж л сэтгүүл зүйд хөлд орсон доо. Тэр сэтгүүлчдийн ахмад байтугай дунд үед нь ч бараг орохгүй, ер нь бол залуухан. Гэхдээ ярих намтар замналыг богино хугацаанд бүтээж, бантан нэлээн зуурчихсан, бичүүлэх түүхтэй болчихож.
Э.Хүрэлбаатар хэцүү сурвалжилганд мөн ч их явсан. “Нэг айхавтар үйл явдлын гал руу яг л яваад орчихлоо. Одоо яах вэ, би яг гадаа нь байна” гэж утсаар сэмхэн хэллээ. Зарим үед ч редакцын зүгээс үг хэллэг, харилцан яриа мөн ч хатуухан болно шүү дээ, “Хуцалгүй хашааг нь даваад ор л доо, чи” хэмээн зандарлаа. Даваад л орж явчихлаа, мэдээж аймаар хэргийн газар, хохирсон, хохироосон бүгдээс тодруулга авч харайлгаад, тэр их нерв дунд эгээтэй өөрийгөө нудруулчих шахан зугтан гарч ирж билээ. Авах ёстой яриагаа, хэлүүлэх ёстой үгээ хэлүүлж аваад л зугтсан нь тэр. Тийм улаан цагаан үед хүн өөрийн мэдэлгүй үг алддаг, хэлүүлж чаддаг нь сэтгүүлчийн эр зориг шаардан хийдэг үйлдэл. Жинхэнэ Эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажил хөдөлмөр гэдэг эрсдэл дунд, айх эмээх, ичиж зовох, өрөвдөж хайрлах, улцагнаж нялцагнахыг огоорон, төмөр мэт хатуу ажиллахыг хэлдэг юм. Түүнийг Э.Хүрэлбаатар харуулсан. “Ингэж ажилладаг сэтгүүл зүй байдаг юм шүү, ингэж ажилладаг сэтгүүлч та нарын дунд яг одоо зэрэгцээд алхаж явна шүү” гэдгийг үүгээр хэлэх гэсэн юм.

Монголын нийгэм дэх НӨАТ-ын анхны 500 саяын азтантай тэр дор нь очиж ярилцлага хийсэн нь санаанаас гардаггүй юм. Үүнийг яагаад онцлов гэхээр өнөөгийн сэтгүүл зүйн өнгө төрхийг үүгээр эхлүүлсэн сэтгүүлчийн нэг нь Э.Хүрэлбаатар мөн. Одоо энэ олон телевиз, сайт, сонинууд тухайн өдрийн үйл явдлын гол дүрийг цаг алдалгүй мөшгөдөг болсоныг харж байгаа биз дээ. Тэгээд жижиг ч гэсэн тодруулга аваад нийгэмд цаг алдалгүй хүргэж байгааг. Монголын сэтгүүл зүйд ийм хурдан маневарлах аргачлалыг “Өдрийн сонин” эхлүүлж, Э.Хүрэлбаатар нарын явж хийдэг сэтгүүлчид түүчээлсэнээр өнөөдрийн сэтгүүл зүйн цаг алддаггүй хурд бий болсон түүхтэй. Ингэж ажиллах ёстой юм байна гэдгийг бусад редакц, бусад сэтгүүлч ойлгосон. Хэн эхлүүлсэнийг хэдүйн мартаж, анхнаасаа ийм л байсан мэт ойлголт өнөөдөр нэгэнт тогтсон. Үүнд хэн ч буруугүй. Зүгээр л аливаад анхдагч байдаг юм шүү, тэрний нэг нь Хүрлээ байсан юм аа л гэдгийг би ам бардам хэлж байна.
Өнөөдөр Э.Хүрэлбаатар маань Монголын хамгийн их хандалттай, мэргэжлийн редакцыг удирдаж байна. Эрхлэгч гэдэг утгаар нь ойлгож, сэтгүүлчийнх нь хөдөлмөрийг өнгөрсөн цаг дээр ярьж бичих нь буруу. Харин ч өнөөдөр түүний сэтгүүлчийн ажил өргөн далайцтай явагдаж байна. Мэргэжлийн маш том баг, хамт олныг удирдан чиглүүлж, өөрийн бий болгосон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн асар их туршлага, ур чадвараараа “Эргэлт.мн” мэдээллийн сайтыг ажиллуулж, Монголын нийгэмд харангын дохио дэлдэж байна. Урьд өмнөхөөсөө хэд дахин илүү хүчээр, өргөн фронтоор шударга бус зүйлс, хууль бус үйлдлүүдтэй тэмцэж байна.

Түүний хувь сэтгүүлчийн хамгийн сайн онцлог бол цохилт аваад сурчихсан, цохилт шингээгээд сурчихсан, улмаар цохилтоос гараад сурчихсан явдал. Үүн дотроо цохилт авахаас огтхон ч бэргэхээ больчихсон зан чанар нь бүр янзтай. Энд би цохилтоос бултаж сурсан тухай бичсэнгүй. Учир нь, жинхэнэ сэтгүүл зүйд цохилтоос бултах тухай ойлголт байдаггүй юм. Зүгээр л үзэлцдэг. Эр зориггүй сэтгүүлчид л цохилтоос бултах, цохилтоос айх, үүнээсээ болж өөх ч биш, булчирхай ч биш юм бичиж, хэн ч биш болцгоодог. Эцэстээ өөрийн мэргэжлийн карьераа дуусгаж, зарим нь удирдаж байгаа редакциа сөнөөдөг. Э.Хүрэлбаатар бол зогсохгүй, эцсээ хүртэл явна. Яагаад гэвэл юугаа ч мэдэхгүй бацаан Монголын хамгийн нөлөө бүхий мэргэжлийн редакц “Өдрийн сонин”-д орж ирэн, бүтэн 10 гаруй жил дан ганц Эрэн сурвалжлах албанд нь ээлж дараагүй нүдүүлж, сайн муу бүгдийн дундуур алхаж, өөрийгөө олж чадсан нь түүнийг өнөөдөр нүд дальдрахгүй хардаг, гар чичрэхгүй бичдэг сэтгүүлч болгон төлөвшүүлжээ.
(2).jpg)
“Өдрийн сонин”-ы тоймч П.Хашчулуун
| ТОЙМЧ П.ХАШЧУЛУУН: Э.ХҮРЭЛБААТАР НҮД ДАЛЬДРАХГҮЙ ХАРЖ, ГАР ЧИЧРЭХГҮЙ БИЧСЭН СЭТГҮҮЛЧ |
|
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК-тай гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |