Цагаан зээр, бүсгүй хүн хоёрыг нутаггүй гэлцдэг энэ үгэнд би дургүй. Бүүвэйн дуу аялах учиртай бүсгүй хүн болж төрсөн болохоороо биш, зүүдлээд сэрдэг, сэрээд уйлдаг нутагтай болохоороо тэр. Хавь ойрыг бүрхэн харанхуйлах нүүрсний утаа шиг хүний мөс нь өдөр өдрөөр харласаар байгаа их хотоос ангид нэгэн ертөнц, 1500 км-ийн алсад миний нутгийн уулс намайг хүлээн дүнхийж буй.
Таниас л би намрын шаргал навч, цасан ширхэг, бороон дусал, дэлбээлж буй цэцэг, ер юм бүхнийг анх олж харсан. Намайг эрдэнэ мэт энхрийлж өсгөсөн ээж, аав, амин хайртай ганц дүү, анхны хайрын ариухан дурсамж, ахдаа шоглуулсан бяцхан охины нулимс, алдаа, оноо бүхэн төрж өссөн Ховд нутагт минь бий.
Өдийгөөс 18 жилийн өмнө манайх гэдэг айл нийслэлийг зорих их нүүдлийг даган хотод шилжиж ирсэн юм. Ховдыгоо хорвоо ертөнцөөр төсөөлдөг байсан би хотыг тэнгэрт байдаг юм шигээр боддог байж билээ. Хотод ирсэн эхний хэдэн өдөр бодох санах зүйлгүй, газар үзээд сайхан байсан. Гэвч удалгүй нутгаа санаж ХОА гэсэн бичигтэй машин хараад “Ховд руу хэзээ явах бол, таньдаг хүн байгаа болов уу. Хөгшин аав, ээж маань намайг санаж байгаа болов уу. Яг одоо юу хийж байгаа бол... ” хэмээх бодолд дарагдан, далд ортол нь харуулдана. Нутгаа, өвөө, эмээгээсээ санасан сэтгэлээ дэвтээдэг улирал нь хавар. Хичээл амрахтай, үгүй юу ах, дүү бид гурав аавынхаа “Фургон”-д суугаад Ховдыг зорьдог сон. Хот хооронд ойрмогхоноос л автобус явдаг болсноос биш, тэр үед “Фургон”-д хорин хэдүүлээ чихээд л гарч өгнө шүү дээ. Эхэндээ хэл амаа ололцохгүй “Чи цаашаа, наашаа” гээд л хэрэлдэнэ, их юм болно. Хагас өдөр яваад л аян замын дуу аялсан шигээ арга эвээ олоод, тоглоом наадам хийцгээнэ. Ах, дүү, бид гурав яг л нүүдлийн шувуу шиг хавар ирээд, намар буцдаг. Гурван сар гэдэг дэндүү богино хугацаа. Ховд, хот хоёрын хооронд ирж очсоныгоо тоолбол гар, хөлийн хуруунаас аль хэдийн хол давсан. Заримдаа хаврыг хүлээн тэсгэл алдахдаа өвлийн хүйтнээр улирлын амралт тааруулж явсан нь ч бий.
Ховд гэдэг нь алтны авдар гэсэн утгатай үг юм гэнэ лээ. Газрын баялаг ихтэйгээс гадна эхийн бөөр шиг алаг ч ихрийн сэтгэлтэй олон ястан нэг дор аж төрдөг болохоор ингэж нэрлэсэн биз. Манайх аймгийн төвөөс арван км хүрэхгүй Буянт сумын нутаг Дөрвийн газарт ногоо тарьдаг, одоо ч тарьсаар буй. Нэгээс арав хүртэлх тоогоор нэршсэн газарт гагцхүү гурвын газар байдаггүй. Дөрвийн газар, аймаг хоёрын дунд Богочийн рашаан байх бөгөөд ходоод, элэг, цөс, толгойн өвчинд сайн гэдгээр нь нутгийнхан төдийгүй өөр аймгийнхан андахгүй. Архи уусан хүн тэндээс уувал эрүүлждэг ч гэлцдэг. Мөн толгой, мөрний хэлбэр бүхий толгойгоо шургуулахад сэрүү татдаг жижиг хад засмал замын дагуу бий. Тунгалаг Буянт гол маань ч дуу шигээ мяралзан урсана. Хөгшин аав маань ногооны ажилд туслахаар ирэхдээ “Хув чихтэй мал хөөрхөн байдаг, харин хүн ямар байдаг юм бол доо. Алив, наад чихийг чинь жаахан татаад сунгаадахъя, миний чихнээс аваад наа” гэж хэлэхээр нь би айхдаа хоёр нүдний нулимсаа цийлэгнүүлэн аавдаа ховлоно. Хожим чихийг маань авах санаагүйг ойлгосон. Хөгшин аав чихийг минь татан “Томордоггүй юү” гэсээр инээн суудаг нь одоо ч нүдэнд тодхоно.
Ховдод очиж үзсэн хүн бол андахгүй дээ, манай нутгийн шумуулыг. Өвс ногоо ихтэй жил бол машин явж байгаа мэт дүнгэнэнэ. Шумуул үдийн халуунаар өвсөнд сүүдэрлэн хоргоддог учир арай гайгүй. Гэвч ногоочид шумуул хэвтэхийг хүлээн суухгүй, толгой түрийгүй битүүлээд л, мэдэхгүй хүнд бол дайнд мордох гэж байна уу гэлтэй хувцаслаж, хүрз, маажуураа бариад ногооныхоо ажилд гардаг. Шумууланд хазуулсаар бие маань дасал болсон уу, эсвэл биднийг таньдаг ч юмуу шумуул хазаад хэцүүдсэн нь үгүй. Харин хааяа нэг ирэх зочдыг тэд андахгүй, булдруутай болтол нь тамга тавина шүү дээ.
Ногоочдын хамгийн тулгамдсан асуудал бол ногоогоо услаж чадахгүйн зовлон. Усны төлөө хоорондоо хэрэлдэнэ, зодолдоно, хэн хүчтэй, зальтай нь усаа авна. Нэг удаа ах маань дүү бид хоёрт ногооны ус тавьж ирэх үүрэг өгсөн сөн. Айлууд ид ногоогоо услах үед ус авна гэдэг амаргүй ажил. Дүү бид хоёр өвсөнд нуугдан мөлхсөөр өөрийнхөө шуудуунд ус тавин буцахдаа одоо хэн ч мэдэхгүй гээд эрвээхэй хөөн, цэцэгсийг сүлжин гүйсээр талбай дээрээ очиход ус ирээгүй байв. Гайхсандаа эргээд мөлхтөл ногоогоо усалж байсан өвөө нууцаар амдаж байгаад баахан банга хүртээсэн дээ. Харин ах маань бид хоёроос өөр, нарийн аргатай. “Аав ногоо усалсангүй гэж загнана” гээд уйлж суусаар ус авчихдаг байсан гэдэг. Ногоочдын хувьд усны асуудал одоо ч шийдэгдээгүй, хүндхэн хэвээр. Ногоочид бүгд хол ойрын ажилдаа мотоцикл хөлөглөх болсон. Дуу аялсан шигээ мотоциклээр сүнгэнүүлэн давхих хэчнээн сайхан гээч. Ус олдохгүйн эрхэнд шөнө ногоогоо услах нь энүүхэнд. Миний нутгийн тэнгэрийн од хаана ч байхгүй олон, бас ойрхон харагддаг сан.
Тэртээ 1950-иад оны үед хятад, чантуу нар манай нутагт суурьшин жижиг нэгдэл, хоршоо байгуулан ногоо тарьж эхэлсэн гэдэг юм билээ. Үр хүүхэд нь одоо ч ногоогоо тарьсаар буй. Буянт сум анх аймгийн төв байсан бөгөөд 1979 онд аймгаас 30 км орчмын газарт өрх тусгаарлан, халааг нь Жаргалант сум авчээ. Манайх 1993 онд ахыг зургаатай, намайг гуравтай, дүүг дөнгөж ой гаруйтай байхад ногоо тарьж эхэлсэн гэдэг. Ээж маань хар үүрээр босоод л, ганцаараа ногооныхоо ажлыг хийж байдаг сан. Дүү бид хоёрт зэрлэг түүх ажил ногдоно. Бас ойролцоох айлын хүүхдүүдтэй жараахай барьж, шавраар бяслаг хийх ажилтай. Өнгөрсөн жил нутагтаа очиход тоглож өссөн найзууд маань хот хүрээ яваад сураггүй. Айлууд гэрээрээ буухаа больж, блокоор амбаар барин хааяа нэг ногоон дээрээ ирээд явдаг, эзгүй оргисон нам гүм байдал Дөрвийн газарт ноёрхох болсон байна лээ.
Талбай нь зэрлэгтэй байна уу, ногоо нь хэр ургаж вэ, хатаж уу гэдгийг нь хараад л тэр гэр бүлийг хэр хөдөлмөрч гэдгийг мэдэж болно. Хүмүүс ээжийн маань ажилсагийг гайхаж манай талбайг зэрлэггүй, хамгийн цэвэрхэн нь гэдэг. Аав маань ажилтай тул ногооны ажилд хэр барагтай оролцож чадахгүй. Ногоо гэсээр биегүй болж буй ээжид туслах гэж дүү маань аймагтаа сурах болсноор ээж тэтгэвэртээ гарч, ногооны ажлыг дүү ганцаараа нугалах болсон юм. Нэг зун очиход дүү өөртөө “ерөнхий”, ойр зуурынх нь ажилд тусладаг болохоор надад “туслах”, ээжид “зөвлөгч”, аавд “хянагч”, харин ногооны ажилд оролцохоо больсон ахад “ажиглагч” нэр зүүсэн байв.
Дурсамж бүдгэрнэ үү гэхээс арилдаггүй. Тээр жил, хэдэн настай байснаа санадаггүй ч мартдаггүй нэгэн дурсамж бий. Аав намайг манай гэрийн дээхэнтэй ногоо тарьдаг Давааням ахынхаас юм авчруулахаар явууллаа. “Намайг хэний хүүхэд вэ?” гэхээр нь би юу гэж хэлэхээ мэддэггүй, Эрдэнэцогтын хүүхэд гэхээр аавыгаа нэрээр нь дуудах эвгүй санагдан, бодож бодож Эрка ахын хүүхэд гэчихэв. Тэгж хэлснээсээ болж хэсэгтээ л Эрка ахын хүүхэд нэртэй явсан юм даг. Дөрвийн газрынхан сэрүү орохоор ногоогоо хураан аймаг, сумын зүг явцгааж, өвөл цав цагаан тал болон хоцорч, Нов ахынх л нутгаа сахин үлддэг.
2008 онд анх хилийн дээс давж, БНСУ-ыг зорихдоо гурван сарын хугацаатай явсан ч тэсгэл алдан сар болоод ирсэн. Би Монголоос өөр газар амьдарч чадахгүй юм билээ. Зай завсаргүй сүндэрлэх барилга, бүүдгэр тэнгэр нь цаанаа л нэг хөндий, хүйтэн. Цэцэг, ширхэг чулуу нь хүртэл хуурамч санагдсан. Нэг өдөр ч гүнзгий амьсгаа авч чадахгүй, хогтой, утаатай ч мөнх хөх тэнгэрийн дор мөрөөрөө алхах минь гэж бодогдсон.
Би өдгөө Монголдоо байгаа хэдий ч Ховд нутгаа, тэр дундаа тоглож өссөн Дөрвийн газраа санахдаа хамаг бүхнээ хаяад явмаар болдог. Гэвч сайхан нутгийн хүүхэд муу явж болохгүй гэж өөрийгөө хурцалж, хавартаа очоод намартаа ирдэг нүүдлийн шувуу болон, борхон зүрхнийхээ гүнд нутгаа тээсээр яваа. Намайг хүлээн дүнхийж буй миний нутаг.
| Намайг хүлээн дүнхийх нутгаа санасан нүүдлийн шувуу, би |
|
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын хасаг шигшээд шалгарлаа
2026-04-10 14:42:12
Б.Зэнээмэдэр Шри Ланкийн бөхийг ялж, Азийн аваргын шигшээ найм руу орлоо
2026-04-10 14:26:03
Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
2026-04-10 14:10:05
Х.Билгүүнсайхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 14:04:12
С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-10 13:55:03
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |