Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиар бүрдсэн хууль тогтоох засаглалын 126 гишүүний найм нь багш мэргэжилтэй. Тодруулбал, Н.Алтанхуяг, П.Батчимэг, Н.Батсүмбэрэл, Б.Бум-Очир, Г.Хосбаяр, Ш.Мөнхтуяа, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат нар юм. Мөн тэднээс гадна боловсролын салбартай амьдралаа холбосон гэж хэлж болохуйц “Шинэ Монгол” сургуулийн захирал Ж.Галбадрах, П.Наранбаяр нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд П.Наранбаяр нь Боловсролын сайдаар томилогдоод буй.
Боловсролын салбарт хоолойнд тулж, хэзээ мөдгүй боомилж мэдэх олс мэт олон асуудал бий бөгөөд бүх асуудлын уг шалтгаан нь боловсролтой холбогддог. Иймээс энэ парламентад сонгогдсон багш гишүүдийг хоолойнд тулсан эрчилсэн “олснууд”-ын зангилааг тайлах шийдлийг эрэлхийлээсэй хэмээн хүсэж, нэн тэргүүнд анхаарвал зохих дараах асуудлуудыг хөндөж байна.
Аав, ээж нь цалин өндөртэй, Зайсанд амьдардаг Сараа, малчин айлын сумын сургуульд сурдаг Цэцэгээ хоёр яг адилхан боловсрол эзэмших ёстой. Гэтэл өнөөдөр манайд баян, хоосны ялгаа тэнгэр, газар шиг болж, их, дээд сургуульд мэргэжил эзэмших хэмжээний төлбөрийг зарим хөрөнгө чинээтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ цэцэрлэг, бага ангийн төлбөрт зарцуулж байгаа нь манай боловсролын салбар бүхэлдээ гажуудсаны илрэл. Улмаар боловсрол нь нийгмийн түвшинг тодорхойлж, баян, ядуугийн ялгаа улам бүр газар авч байна. Өнөөдөр ерөнхий боловсролын хувийн сургуулиудын жилийн төлбөр 4.5-100 сая төгрөгийн үнэтэй байхад Монголдоо хамгийн шилдэг гэгдэх их, дээд сургуульд мэргэжил эзэмших төлбөр 10 саяас хэтрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, багаасаа өндөр үнэтэй хувийн цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн хүүхэд улсын тодотголтой боловсролын байгууллагад сурсан хүүхэд хоёрын ялгаа тэнгэр, газар шиг байна. Харин БНСУ-ын хувьд энэ асуудлыг шийдэж, боловсролын тэгш гарааг бий болгох зорилгоор хувийн дунд сургуулиудаа 2025 оны гуравдугаар сар хүртэл үе шаттайгаар татан буулгаж буй бодит жишээ байна.
Хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн байлаа гээд бусдыг хайрлах, энэрэх сэтгэлгүй, өөрийгөө дөвийлгөгч, өрөөлийг үл тоогч байх аваас тэр хүн хэн ч биш. Тиймээс хүн байх боловсролыг Монголын боловсролын системд нутагшуулах шаардлагатай байна. Бага ангийн сургалтын төлөвлөгөөнд Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм гэх хичээлүүд байдаг. Гэвч эдгээр хичээлүүд багш нар төдийгүй эцэг эхчүүд төдий л анхаарал хандуулдаггүй бөгөөд бусад хичээлийг түлхүү заахыг эрмэлздэг. Хувийн зарим сургуульд ийм хичээлийн цаг байдаг эсэх нь тодорхойгүй. Өнөөдөр нийгэмд гарч байгаа гэмт хэрэг, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт гээд болж бүтэхгүй байгаа олон зүйлийн суурь шалтгаан нь хүн бөгөөд хүн байх боловсрол юм.
Сурч боловсрох эрх нь зөвхөн хүүхдийг сургуульд хамруулах, боловсролтой болгохоор хязгаарлагдахгүй. Үүнд чанартай боловсрол эзэмших эрхийг багтааж ойлгодог. Тэгвэл манай боловсрол хэр чанартай вэ?
"PISA 2022" сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр Монгол Улс математикийн хичээлээр олон улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна. Харин унших чадварын тухайд 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлж бичих, дүгнэлт хийх ур чадвар тааруу гэж дүгнэсэн бөгөөд олон улсын дунджаас тав орчим жил, Азийн дундаж хүүхдүүдээс 2.5 жилээр хоцорч байна. Мөн байгалийн ухааны хичээлийн үнэлгээгээр манай сурагчдыг байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлуудыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж дүгнэсэн. Монгол сурагчид байгалийн ухааны хичээлээр олон улсын дунджаас гурав орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорч байгаа юм. Энэ нь манай боловсролын чанар ямар байгааг илтгэж буй хэрэг.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт тулгамддаг гол асуудал бол багш, боловсон хүчний дутагдал байдаг. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 4200 багш дутагдалтай байна. Үүний 2400 орчим нь Улаанбаатар хотод шаардлагатай гэсэн урьдчилсан судалгаа гарчээ. Мөн өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгийн багш нарын орон тоо 92 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, багш, боловсон хүчний асар их дутагдалтай байгаа бөгөөд энэ чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байгааг дээрх тоо харуулж байна. Үүний дараа сайн багшийн асуудлыг хөндөх учиртай.
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 мянгаар нэмэгдэх тооцоолол гарсан. Ингэснээр ирэх хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл бүрдээд байна. Мөн Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэхийн тулд 200 тэрбум орчим төгрөг зарцуулж, хамрагдалтыг 92 хувьд хүргэсэн гэх боловч хүүхдүүд эрүүл мэндийн чанарын шаардлага хангахгүй анги танхимд хэт олуулаа сурч байгаа билээ. Түүнчлэн сурагчид зориулалтын бус, чанарын шаардлага, стандарт хангахгүй түрээсийн байранд хичээллэж буй юм. Иймээс сургууль, цэцэрлэгийн барилгыг нэмэгдүүлэх, хүүхдүүдийг гурван ээлжээр хичээллэхгүй болгох нь эрхэм багш гишүүдийн анхаарвал зохих асуудлын нэг билээ.
| БАГШ ГИШҮҮДЭЭС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТҮҮД буюу БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ БООМИЛЖ БУЙ “ОЛСНУУД” |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |