• Өнөөдөр 2025-07-04

Чингисийн одонт Жак Уэтерфорд: Монгол орны байгалийн сайхан, ард түмний энэрэнгүй сэтгэл нь миний сэтгэлийг хөдөлгөж, ном бичихээр шийдсэн

2022-11-24,   421

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг энэ жил АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор,      академич Д.Доржготов нарт олголоо.

       Энэ үеэр АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфорд одонгоо гардсаны дараа баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

       Тэрбээр "Энэ шагналыг авч байгаа нь нэр төрийн хэрэг.  Би 25 жилийн өмнө 50 гаруй Монгол Улсад ирж байлаа. Тухайн үед ном бичнэ гэж төсөөлж байгаагүй. Улмаар монгол орны байгалийн сайхан, ард түмний энэрэнгүй сэтгэл нь миний сэтгэлийн хөдөлгөсөн. Ингээд би ном бичихээр шийдсэн. Энэ шагналыг Монгол Улсын залуу Ерөнхийлөгчөөс авч байгаадаа туйлын баяртай байна. Энэ судалгаагаа би цаашид үргэлжлүүлэн, залуу судлаач нарт дэм өгнө. Үүнийг залуу хойч үе анхаарах ёстой. Монголчууд бол тэнгэр заяат ард түмэн юм. Би бол монголчуудын толь тусгал болохыг хичээсэн. Миний номоор дамжуулж, монголчуудын талаарх түүхийг мэдэхэд түлхэц болно гэж бодож байна.

Чингисийн одонт Жак Уэтерфорд: Монгол орны байгалийн сайхан, ард түмний энэрэнгүй сэтгэл нь миний сэтгэлийг хөдөлгөж, ном бичихээр шийдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188