Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудын зүгээс худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарын үе үеийн ажиллагсдад зориулан “Монгол Улсад Үндэсний худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд аймаг, орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж, худалдаа үйлчилгээний салбарт өөрийн хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг салбарын болон аймаг, орон нутгийн шагналаар шагнасан байна.
Тэмээн жингээс эхлээд тээврийн тэрэгтэй золгосон өнгөрсөн зууны эхээр 1921 оны Ардын хувьсгалын ялалттай зэрэгцэн тус аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Дамбын Чагдаржав “Монгол Ардын харилцан туслах хоршоо”-г санаачлан байгуулж даргаар нь сонгогдон ажиллаж, малчин ард олондоо хэрэгцээт бараа таваарыг нь хүргэн, оронд нь малын түүхий эд цуглуулж хоршооллын худалдааны салбарын суурь тавигдсан түүхтэй. Үүнээс хойш худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарын үе үеийн ажилтан албан хаагчид, иргэд олон түмнээ хэрэгцээт бараа, үйлчилгээгээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар өдгөө 100 жилийн ойтойгоо золгож байна.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл 1923 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт Дэлгэрхаан сумаас эхлээд харилцан туслалцах анхны хоршоог байгуулан үйлчилгээгээ эхэлсэн байна. 1927 оны наймдугаар сард “Ардын харилцан туслалцах хоршоо”-ны ҮI их хурлын шийдвэрээр хөдөөд Анхны хоршоодыг буй болгож эхэлжээ. Богдхан уулын аймгийн яамны дэргэд одоогийн Лүн суманд Анхны хоршоо байгуулахад 200 орчим хүн гишүүнээр элсэж, хувь хөрөнгө 15 мянган төгрөгийн хамт өөрийн хөрөнгө 50 мянган төгрөг болж, 1928 оны тайлангаар 7,2 мянган төгрөгийн ашигтай ажилласан байдаг. 1930 он гэхэд Богд хан уулын аймаг 34 сум, 312 баг, 21856 өрх, 76538 хүн ам, 1983400 толгой малтай, анхны хоршоо 18-тай байсан бол 1940 онд анхны хоршоо 20, салбар 18, дэлгүүр мухлаг 30 гаруй, агент-ганзага 224-тэй болж, 4,1 сая төгрөгийн бараа борлуулж, мах 135,0 мянган тонн, ноос, арьс шир, ангийн үс зэрэг 20 гаруй нэр төрлийн бэлтгэлийн зүйлийг худалдан авч байжээ. 1930 он гэхэд Богд хан уулын аймаг 34 сум, 312 баг, 21856 өрх, 76538 хүн ам, 1983400 толгой малтай, анхны хоршоо 18-тай байсан бол 1940 онд анхны хоршоо 20, салбар 18, дэлгүүр мухлаг 30 гаруй, агент-ганзага 224-тэй болж, 4,1 сая төгрөгийн бараа борлуулж, мах 135,0 мянган тонн, ноос, арьс шир, ангийн үс зэрэг 20 гаруй нэр төрлийн бэлтгэлийн зүйлийг худалдан авч байжээ.
Төв аймгийн худалдаа, нийтийн хоолны салбараас Худалдааны гавьяат ажилтан Б.Дашзэвэг, Ц.Намсрай, А.Дашдаваа, Д.Дунхорол, мастер тогооч Д.Даваажав, аймгийн олон удаагийн аварга худалдагч А.Долгор, С.Наранцэцэг, Ш.Норов, Ж.Янжмаа, С.Дагийсүрэн, тогооч Б.Эрдэнэсүрэн, Л.Батмөнх, Д.Бяруузана, удирдах ажилтан, мэргэжилтэн Ц.Намсрай, Д.Гончиг, Б.Түмэнхишиг, Ж.Дүгэрсүрэн, М.Санжаа, Ө.Түвшинбаяр, Б.Шагдарсүрэн, Л.Дамдин, Н.Дэлэг, Н.Хэнмэдэх, Д.Жагаа, Ж.Нямсүрэн, Х.Дашжамц, Л.Цэрэндолгор, Б.Сэрсэнжав, Б.Ганцэцэг, Д.Батцэнгэл, Н.Гэнцэн, Ц.Дондогдулам, Ч.Дотноо зэрэг олон сайхан алдартнууд төрөн гарсан байна.
| Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |