• Өнөөдөр 2024-05-11

Янгир ямааг хууль бусаар агнасан хэргийг илрүүлжээ

2020-10-23,   801

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мал мах” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж буй.

Энэ хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газраас гарал үүслийн бичиггүй болон хулгайн мал, мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлжээ. Шалгалтын үеэр тус аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрээс энэ сарын 19-нд иргэн Г ховор амьтдын нэг болох янгир ямаа агнасан хэргийг  илрүүлсэн байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

Эх сурвалж: Ховд аймгийн Цагдаагийн газар 


Янгир ямааг хууль бусаар агнасан хэргийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188