Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ НИТХ-ын сонгуульд дахин нэр дэвшихээр болжээ. Тэрбээр 2016 онд НИТХ-д Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, олонхын саналаар сонгогдож байсан.
Э.Эрдэнэ нь 1989 онд төрсөн, АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй. Оксфордын их сургуульд магистр хамгаалсан.Тэрбээр Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм шинжилгээний ажилтан, Бүгд найрамдах Өмнөд СуданУулсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан билээ. Мөн “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаал хашдаг.
Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ НИТХ-д нэр дэвшинэ |
|