Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт Эргэлт.мн мэдээллийн сайт гурван жилийн ойдоо зориулан Эргэлт сонинг эрхлэн гаргаж байна. Сэтгүүл зүйн бичвэрийн бүх төрлийг багтаасан 40 нүүр бүхий Эргэлт сонинд “Нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдаж, баривчлагдсан албан тушаалтан, хүмүүсийн нэрийг ил болгож байгаа бөгөөд Монголын эстрадын тод од М.Янжиндуламын охин, АТГ-ын анхны дарга, талийгаач Б.Дангаасүрэнгийн дүүгийн ярилцлага зэрэг ховор, сонин зочдыг урьж оролцуулжээ. Мөн Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн шинэхэн гарди Ц.Бямба-Отгоны болон М.Бадарч арслангийн талаарх сонирхолтой ярилцлагыг хүлээн авч унших боломжтой. Эргэлт сонин маргаашнаас цэгүүдэд байршина.


Эргэлт.мн мэдээллийн сайт нь 2020 онд сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” сангийн шилдэг төслийн уралдаанд “Ковид-19” ба монголчуудын амьдрал” төслөөрөө шалгарч, Монголын анхны “Балдорж” шагналт редакц, 2021 оны дөрөвдүгээр сард “Оюунлаг эргэлт медиа групп” болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2021 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт редакц болсон. Түүнчлэн Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн "Эргэлтийн номын сан" 10 цуврал ном бүтээж, уншигчдын хүртээл болгосон билээ.
(1)(1).jpg)
Мөн “Оюунлаг эргэл медиа групп”-ээс эрхлэн гаргадаг “Эргэлт” сэтгүүлийн хоёр дугаар хэвлэгдэж, уншигчдын гарт хүрээд буй. “Эргэлт” сэтгүүлийн нэгдүгээр дугаарт, сэтгүүл зүйн нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй 116 бүтээлийг цогцоор нь 342 хуудас баринтаглаж, төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын гишүүдийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниудад давуу эрх үүсгэсэн байж болзошгүй баримтыг ил болгосон. Харин “Эргэлт” сэтгүүлийн хоёрдугаарт дугаарт, иргэдийн дунд дуулиан болсон “Нүүрсний хулгай”-н гэх хэрэгт оролцож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй 40 улстөрчийн нүүрсний бизнестэй холбоотой баримт, Дархан цаазат Богдхан уул орчмын газрыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан өмчилж, нүүрсний хулгай тэргүүтэй эдийн засгийн гэмт хэргээр олсон мөнгөө “угааж” байгаа 40 улстөрч, бизнесмений баримтыг ил болгосон билээ.
.jpg)
.jpg)
| ЭРГЭЛТ СОНИН ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |