1973 оны хоёрдугаар сарын 17-нд Москвагаас Прагийг зорьсон ТУ-154 онгоц газардах ардах үедээ сүйрч, 139 зорчигчоос 127 нь газар дээрээ нас барсан харамсалтай явдал байдаг. Харин тэнд зорчиж явсан гурван монгол эв эрүүл үлдэж, дэлхийн олон хүний сонирхлыг татаж байсан гэдэг. Онгоцны ослоос амьд үлдсэн гурван хүн бол тухайн үеийн нэршлээр Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд П.Дамдин, ажилтан 3.Лхагвасүрэн, М.Дашдаваа нар байжээ. Тэд тухайн үед Прагт болох Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн байнгын комиссын ээлжит хуралдаанд оролцохоор явж байсан нь тэр. Оросоос Праг руу нисэх онгоцондоо суугаад удаагүй байтал П.Дамдин сайд хоёр ажилтнаа тусгай тасалгаа руугаа дууджээ. Тэд сайдыгаа ажил ярих нь дээ гэж бодоод очтол жирийн яриа өрнеж, хэдэн пиво уухаар болжээ. Онгоцны үйлчлэгч тэднийг суудал суудалдаа суухыг шаардсан боловч Дамдин сайд аргалаад, хоёр ажилтнаа дэргэдээ авч үлджээ. Гурван цаг хэртэй нисээд Прагт буух үед нь буюу онгоц газардах үедээ баримжаа алдан, зурваснаасаа хажуу тийш 160 орчим метр зайд унан сүйрчээ. Францын "Фи агар" сонинд мэдээлснээр долоон улсын 139 зорчигчоос 127 нь газар дээрээ нас барсан гэдэг харамсалтай мэдээ дэлхий нийтийг гүн гашуудалд автуулж байлаа.

Харин амьд үлдсэн хүмүүсийн ихэнх нь хүн харахын эцэсгүй нүд, ам нь хөх няц болцгоосон байсан гэдэг. Сүйрлийн дараахан өнөөх гурван монгол бие биенээ дуудан, амьд байгаагаа мэдэцгээн бөөн баяр болцгоож нэг жижиг цоорхойгоор цувж гаран онгоцноос зугтааж холдтол гэнэт хүчтэй дэлбэрэлт болж зүйл бүх газар дээрээ шатжээ. Тухайн үед тэр гурвын амь нас ч мөн адил хутганы ирэн дээр, секундээр хэмжигдэж байсан нь ойлгомжтой. Тэд өмссөн өмд, гутал, цамцнаас өөр зүйлгүй үлджээ. Ингээд тэднийг угтах ёстой байсан хүмүүс тэднийг амьд үлдээгүй гэж бодоод төв рүүгээ мэдээлэл өгөх гэж байхад нь тэд очсон гэдэг. Тухайн үед тэднийг яаралтай үзлэг шинжилгээнд хамруулахад тэдний даралт хэвийн, жаахан цочирдсоноос биш эрүүл байсан гэдэг. Тэгээд Прагийн эмч нар "Монголчууд мах их иддэг, цэвэр агаарт амьдардаг болохоор бие нь гэж чулуу юм аа гэж монгол хүнээр бахархаж байсан гэдэг. Ингээд тэднийг маргааш нь зорьсон хуралдаа суухаар ороход нь 60 орчим орны төлөөлөгч нар тосон авч, баяр хүргээд сүйд болж байсан гэдэг. Байн байн тэднийг хараад л, завсарлагаанаар бүчиж элдвийг асуугаад амраагаагүй гэдэг. Хурал болдгоороо болж, хэлэлцэх асуудлаа хэлэлцэн, шийдвэрээ гаргасан. Бусад орны төлөөлөгч нарт хурлаас илүү өчигдөрхөн болсон онгоцны ослоос амьд үлдсэн гурван монгол илүү сонирхолтой, чухал байсан нь лавтай. Хоёр сарын дараа онгоцны сүйрлээс үлдсэн бүх зүйлийг дансалж, эзэнд нь буцааж өгөхөд булан нь шатсан бичиг баримт, хагас нь шатсан ширэн түрүүвч зэргийг гадаад харилцааны яамаар дамжуулан олгож байсан гэдэг. Энэхүү осол нь хаалттай үед болсон учир тухайн үедээ сүр дуулиан бололгүй намжсан гэдэг. Харин сүйрэл болсноос 25 жилийн дараа ОХУ-ын "Аэрофлот компани тэднийг марталгүй жилд нэг удаа Улаанбаатар-Москвагийн хооронд үнэгүй ирж очих шийдвэр гаргасан байдаг.
(32).jpg)
| ТУ-154 ОНГОЦНЫ ОСОЛ БУЮУ ГУРВАН МОНГОЛ ХҮН АМЬД ҮЛДСЭН НЬ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |