Монголчууд талийгаачийн “Ясыг өндөлзүүлэн” муугаар дурсахыг цээрлэдэг. Үхсэн хүн босч ирээд үг хэлдэггүй. Тийм болохоор буруу, зөв аливаа үйлдлээ талийгаачтай хамаатуулан ярих нь монгол хүний ухамсар, ёс зүйд нийцэхгүй зүйл гэж үздэг билээ. “Үхсэний хохь, амьдын зол” болгоод өнгөрөх хүн чанаргүй үйлдлүүд гарсаар л байна. Муу хүмүүс “Үхсэн хүн үг хэлдэггүй” гэдгийг утгаар нь ашиглаж байх шиг. Ашиглах гэж дээ, үг хэлж чадахгүй болохоор нь шороонд булагдсаных нь дараа элдвээр хэлж, зарим нь фантаазлан өрөвдүүлж, зарим нь улстөржүүлэн, хүний үхлээр наадаж байх юм. Хэдийгээр “Үхсэн хүн үг хэлдэггүй” гэж ярьдаг ч “Үхсэн хүнээр худал үг хэлүүлдэг” болжээ.
Би нутагтаа очих болгондоо баригдаж, дуусдаггүй 30 гаруй жил үргэлжилж байгаа барилгыг хараад харамсах сэтгэл төрдөг. Дарханчуудын ярьж заншсан “Хуримын ордны” хажууд буюу Манхан толгой дээр 1986-1987 оны үед эхэлсэн хэдий ч одоо хүртэл баригдаж дуусдаггүй нэгэн барилга байдаг билээ. Тус барилгыг анх “СОТ-1”-ийн “МАНЗ”-ын ажилчдын Соёлын төвийн зориулалтаар суурийг нь тавьсан байдаг. Нийгэм солигдон, зах зээлд шилжиж, оросууд нутаг буцах үед “СОТ-1”-ийн “МАНЗ” буюу Монгол ажилчдын нэгдсэн захиргаа тарж бутарсан. Тэр үед санхүүжилт байхгүйн улмаас тус барилгын ажил зогссон юм. Дархан-Уул аймгаас тус барилгыг хувьчлахад “Хаадууд” компанийн захирал З.Мөнхбат агсан худалдан авч үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийж барьж гүйцээн, дуусгахын даваан дээр зуурдаар нас барж, ажил нь нам зогссон түүхтэй.

Харин дуусаагүй тус барилгыг хувийн бизнес эрхлэгч Дархан-Уул аймгийн иргэн М.Соёл-Эрдэнэ, Ж.Наранчимэг, М.Сэргэлэн нар 2008 оны тавдугаар сарын 5-ны өдөр 260 сая төгрөгөөр “Хаадууд” компанийн захирал агсан З.Мөнхбатын эхнэр Ц.Нарантуяагаас худалдан авсан байдаг. Иргэн М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нар тус барилгыг худалдан авах үед, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь З.Мөнхбат агсны эхнэр Ц.Нарантуяа, хүү М.Шинэ-Од, М.Тэмүүжин нарын нэр дээр байжээ. Тэд хууль ёсны өмчлөгчид байсан гэдэг. Тухайн үед Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000202903 тоот гэрчилгээгтэй байжээ. Үүнийг нь үндэслэн худалдан авсан гэнэ лээ.
Гэтэл 2010 онд З.Мөнхбат агсны хүргэн Г.Мөнхнайрамдал гэгч залуу “Хаадууд”-ын “Соёлын төв”-ийн барилгыг өөрийн хөрөнгө хэмээн мэдүүлж, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Г.Мөнхнайрамдал “Манай эхнэрийн ах З.Мөнхбат агсан амьд сэрүүндээ энэ барилгыг надад шилжүүлэн өгсөн” гэж мэдүүлсэн байна. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан өргөдөлдөө З.Мөнхбат агсны гарын үсэг, тамга тэмдэгтэй тушаалыг хавсаргасан байв. Уг тушаал нь 1998 оны тавдугаар сарын 3-ны 2/7.5-н тоот “Хаадууд” компани гэсэн толгойтой байжээ. Ерөнхий агуулга нь “Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдсонтой холбогдон хүргэн дүү Г.Мөнхнайрамдалыг “Хаадууд” компанийн ерөнхий захиралаар томилов. Хөрөнгө захиран зарцуулах эрх олгов” гэж З.Мөнхбат агсан гарын үсэг зурж, тамга дарсан байжээ.
.jpg)
Харин албан ёсны Үл хөдлөх хөрөнгийн 000202903 тоот гэрчилгээ нь З.Мөнхбат агсны эхнэр, хүүхдийн нэр дээр байдаг. “Соёлын төв”-ыг худалдан авсан М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нар яах ч аргагүй гацаанд орсон аж. Сум дундын болон аймгийн давж заалдах шатны шүүх тэр тушаалыг үндэслэн Г.Мөнхнайрамдал гэгчийг “Хаадууд” компанийн эзэн мөн учир “Соёлын төв”-ийн цогцолборыг эзэмших, захиран зарцуулах эрхтэй гэж үзжээ. Харин хуулийн дагуу бол “Соёлын төв”-ийн цогцолбор нь З.Мөнхбат агсны хувийн өмч, түүний эхнэр, хүүхдийн өвлөн авсан Үл хөдлөх хөрөнгийн 000202903 тоот гэрчилгээтэй байдаг.
Шүүхийн энэ шийдвэрийг “Соёлын төв”-ийн цогцолборыг худалдан авсан М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нар хүлээн зөвшөөрөхгүй гэж Дээд шүүхэд давж заалджээ. Хүргэнтэйгээ маргалдаж, муудалцан “миний, чиний өмч” хэмээн “Соёлын төв”-ийн цогцолборыг булаацалдаж байсан З.Мөнхбат агсны эхнэр Ц.Нарантуяа гэнэт л хүргэн Г.Мөнхнайрамдалтайгаа эвлэрлийн гэрээ байгуулж тус барилгыг өмчлөх эрхтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн байсан нь бүр гайхалтай. Арга нь барагдсан М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нар худалдан авсан 260 сая төгрөгийг буцааж өгөхийг тэднээс шаарджээ. Харин тэд мөнгийг нь эргэн төлж чадахгүй үрчихсэн гэж хэлжээ.
Ингээд тэднийг бүлэглэн залилж байгаа залилангийн хэргийн шинжтэй болж хувирсан болохоор нь М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нар хохирогч болж 260 сая төгрөгөө буцаан авахын тулд уг хэргийг Дархан-Уул аймгийн прокуророор хянуулсан байна. Залилангийн шинжтэй хэрэг болохыг нь Дархан-Уул аймгийн Прокурорын орлогч Г.Нинж тогтоож, З.Мөнхбат агсны эхнэр Ц.Нарантуяад болон хоёр хүүхдэд нь Эрүүгийн хэргийн 148-ын 4-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс хэргийг шалгахдаа Г.Мөнхнайрамдалд буй З.Мөнхбат агсны гаргасан тушаал, гарын үсэг, тамга тэмдгийг үнэн зөв эсэхийг нь тулгаж хянасан аж. Цагдаагийн газар З.Мөнхбат агсны 1998 оны тавдугаар сарын 3-ны 2/7.5-н тоот тушаалын гарын үсгийг Шүүхийн нарийвчилсан шинжилгээгээр хуурамч болохыг нь тогтоожээ.

Тушаал гаргасан албан бланкын толгой “Хаадууд” ХХК гэсэн байхад, тамга нь “Хаадууд корпораци” ХХК гэсэн зөрүүтэй байжээ. Хүн амьд сэрүүн байхдаа өөрийн эд хөрөнгө, компанийг эхнэр, хүүхдэдээ бус, харин хүргэндээ өвлүүлэн шилжүүлнэ гэж байх уу. “Хаадууд” компанийг шилжүүлэн өгөх тушаалыг З.Мөнхбат агсан 1998 онд гаргасан байхад, хүргэн Г.Мөнхнайрамдал нь 2001 онд “Соёлын төв”-ийн цогцолборыг өмчлөх гэрчилгээг шинээр бичүүлж авсан байсан нь бүр шижигтэй байв.
Гэтэл талийгаагч З.Мөнхбат 2005 онд нас барсан байдаг. Тэр үед эхнэр, хүүхдүүд нь Сингапур Улсад амьдарч байсан байдаг юм. З.Мөнхбат агсны тушаал гаргасан гээд байгаа 1998 онд манай улсад тамга, тэмдгийн ганцхан үйлдвэр байсан аж. Тухайн үеийн тамга тэмдгийн үйлдвэрийг удирдаж байсан хурандаа Т.Сайнжаргал, Г.Мөнхнайрамдалд байгаа тамгыг шалгаж үзээд манай үйлдвэрт ийм тамга хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Ингээд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас шинжээч томилуулан шалгуулахад З.Мөнхбатаас түүний төрсөн дүү З.Мөнхтуяа руу “Хаадууд” компани хууль бусаар шилжсэн болохыг нь шинжээч Бор тогтоожээ. Хуурамч бичиг баримт үйлдэж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан З.Мөнхбат агсны төрсөн дүү З.Мөнхтуяа өөрийн нөхөр Г.Мөнхнайрамдал руу бэлэглэлийн хуурамч гэрээгээр “Спорт цогцолбор”-ын барилгыг шилжүүлсэн болохыг тогтоожээ.
Энэ хэргийг шалган тогтоох явцад нь Улсын прокурор хэргийн материалыг татан авч, Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч Бямбацогт гэгч Ц.Нарантуяа, М.Тэмүүжин, М.Шинэ-Од нарт үүсгэсэн Эрүүгийн хэргийг хүчингүй болгосон байна. Тухайн үед “Соёлын төв”-ийн цогцолборын барилгыг өмчлөх гэрчилгээ З.Мөнхбат агсны эхнэр Ц.Нарантуяа, түүний хүүхдүүд болох М.Тэмүүжин, М. Шинэ-Од нарын нэр дээр байсан учир тэдний өмч хөрөнгө мөн гэжээ.
Тийм болохоор “Соёлын төв”-ийн цогцолборын эзэн З.Мөнхбат агсны эхнэр Ц.Нарантуяа, хүү М.Тэмүүжин, М.Шинэ-Од нар нь иргэн М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нарыг залилсан зүйл байхгүй. Харин хуурамч тушаал гаргасан З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын хэрэг Улсын Ерөнхий прокурорын орлогчийг шалгаж байх явцад үл мэдэгдэх шалтгаанаар замхарч алга болжээ. Арга нь барагдсан “Соёлын төв”-ийн цогцолборыг худалдан авсан тал буцаж ирээд аймгийнхаа Прокурорт дахин хандаж, хуурамч тушаал гаргасан Г.Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарт дахин Эрүүгийн хэрэг үүсгэхийг хүссэн аж. Гэтэл Дархан-Уул аймгийн прокурор дээрээс энэ хэргийг шалгаж үзээд хаачихсан гэдэг тайлбарыг өгсөн гэдэг.

Үнэндээ бол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарын залилангийн хэргийг хаасан зүйл байдаггүй. Зөвхөн “Хаадууд” компанийн захирал агсан З.Мөнхбатын эхнэр Ц.Нарантуяа, түүний хүү М.Тэмүүжин, М.Шинэ-Од нар нь залилангийн хэрэг үйлдээгүй. Хууль ёсны өмчлөгчид нь мөн болно гэсэн дүгнэлт гаргаж, тэдэнд үүсгэсэн Эрүүгийн хэргийг хаасан ажээ. “Соёлын төв”-ийн цогцолборыг худалдан авсан М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нар Улсын бүртгэлийн ерөнхий газраас З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарт олгогдсон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгаж өгөх хүсэлт гаргажээ.
Энэ шалгалтаар “Соёлын төв”-ийн цогцолборыг өмчлөх гэрчилгээг З.Мөнхтуяа, Г. Мөнхнайрамдал нарт Дархан-Уул аймгийн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газрын дарга Осорын Амартуяа хуурамчаар бичиж өгсөн болох нь тогтоогджээ. Гэтэл Г.Мөнхнайрамдалд бэлэглэлийн гэрээгээр хуурамч гэрчилгээ бичиж өгсөн О.Амартуяа үүнтэй яг ижил хуурамч Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусдад олгосон хэргээр 10 жилийн ял авч таслагдаад явчихсан байжээ.
“Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгчээр мухардалд орсон М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нар арга буюу Авилгалтай тэмцэх газраар энэ хэргийг шалгуулах хүсэлт тавьсан байдаг. Тус газрын тэргүүн дэд комиссар Цэдэн-Иш шалгаж үзэхэд “Соёлын төв”-ийн цогцолборын Ц.Нарантуяад олгогдсон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг нь засаж Г.Мөнхнайрамдал болгосон нь байхыг тогтоожээ. Тэр битгий хэл Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн журналын дэвтрийг штрикээр дарж зассан байжээ.
Гэтэл Шүүх Г.Мөнхнайрамдалд “Соёлын төв”-ийн цогцолборын барилгыг олгох нь зөв гэсэн эсрэг, тэсрэг шийдвэр гаргажээ. Энэ хэргийн хохирогч болон үлдээд байгаа М.Соёл-Эрдэнэ, М.Сэргэлэн, Ж.Наранчимэг нар болохоор Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж анх худалдаж авсан 260 сая төгрөгөө авч байж “Соёлын төв”-ийн цогцолборын барилгыг Г.Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарт шилжүүлж өгнө гэсэн эцэс төгсгөлгүй маргаан өрнөсөөр байсан юм.
Яг үүнтэй ижил иргэн Ж.Ганбат 2007 онд Дархан-Уул аймагт байрлах Ацетилений үйлдвэрийг тэр үеийн 300 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Тэрбээр “Хаадууд” компанийн захирал агсан З.Мөнхбатын эхнэр Ц.Нарантуяа, түүний гурван хүүхдээс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр, өмчлөх эрхийн гэрчилгээг нь хууль ёсны дагуу байгааг үзээд худалдан авсан байна. Гэтэл мөн л тус үйлдвэрийн анхны эзэн талийгаач З.Мөнхбатын хүргэн Г.Мөнхнайрамдал өөрийн хөрөнгө гээд мөн маргалджээ. Г.Мөнхнайрамдал тус үйлдвэрийг хууль бус бичиг баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авчихаад маргалдаж байгаа гэсэн.
Одоо хүртэл “Хаадууд” ХХК-ийн “Соёлын төв”-ийн цогцолборын барилга баригдахгүй балгас болж байхыг бодоход шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа бололтой. Шүүхийн эцэс, төгсгөлгүй маргаан 18 жил үргэлжлэх хугацаанд тус барилга, балгас болоод нураад дууслаа.
| ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |