Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн долоо хоногт халагдсан. Мөн тэднийг дэд ахлагч Б.Тэмүжин гэгч зодож, дарамталдаг байсны улмаас хоёр байлдагч хагалгаанд орох заалттай ирсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
Аравхан хоногийн дотор хилийн цэргийн 0132 дугаар ангиас долоон байлдагчийг эрүүл мэндийн шалтгааны улмаас халсан гэх асуудлыг ХХЕГ-ын Хэвлэлийн албаны дарга У.Пүрэвсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Хилийн цэргийн 0132 дугаар ангийн байлдагч нарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас буцаасан нь үнэн. Долоон байлдагчийн хоёр нь эмчилгээний заалттай буцсан. Өөрөөр хэлбэл, тэднийг давтан үзлэгт оруулахад цэргийн алба хаах боломжгүй гэдэг нь үзлэг, шинжилгээний явцад тодорхой болсон. Энэ талаар эмч нар болон цагдаагийн байгууллагаас нэгдсэн мэдээлэл өгөх байх. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа байлдагч нарыг зодсон эсэх асуудлыг орон нутгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Бусдад зодуулсны улмаас эрүү нь хугарсан гэх байлдагч жагсаалын үеэр ухаан алдаж унасан болох нь хяналтын камерийн бичлэгт үлдсэн байгаа. Энэ нь бусдад зодуулаагүй болох нотлох баримт болох байх. Эрүүл мэндийн шалтгааны улмаас буцсан байлдагч нарыг олон нийт бусдад зодуулсан гэдэг байдлаар хүлээн авч байна. Энэ нь улсын тусгаар тогтнол, хилийн цэргийн хүчийг султгаж буй сөрөг үр дагавартай” гэсэн юм.

Харин тус хэргийн талаар 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр “Манай ангиас халагдсан цэргийн долоон алба хаагч нь Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор батлагдсан эрүүл мэндээс шалтгаалах өвчний улмаас цэргийн алба хаах боломжгүй байсан. Тиймээс тэднийг халах саналыг ХХЕГ хүргүүлсэн. Тухайлбал, венийн судасны үрэвсэл, хамрын хөндийн идээт үрэвсэл, зүрхний хэм алдалт, аутизм болон сэтгэл зүйчийн дүгнэлтээр халах саналтай хүргүүлсэн. Уг мэдээлэлд дурдагдснаар байлдагчид хүч хэрэглэсэн харилцааны зөрчил гарсан гэх асуудлаар дотоод хяналт шалгалт явуулсан. Шалгалтын үеэр алба хаагчид хүч хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй. Мөн цагдаагийн байгууллагад хандаж, тухайн нөхцөл байдлыг тогтоолгохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн алба хаагчийг ухаан алдаж унах үед нь эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргүүлсэн. Тухайн алба хаагчийг зодсон гэх асуудлаар хамт байсан байлдагч нараас тодорхойлолт авахад зодсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн генералын хүү Т гэх алба хаагч манай ангид байдаггүй. Энэ бол ташаа мэдээлэл” гэсэн билээ. Харин түүнээс шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар тодруулахад “Би өчигдөр албан ёсны тайлбар өгсөн. Одоогийн байдлаар цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ. Манай байнгын бүрэлдэхүүнд Б.Тэмүжин гэдэг дэд ахлагч бий. Харин генералын хүүхэд биш. Түүнийг бусдыг зодсон эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгана” гэлээ.

Б.Тэмүжин нь өөрийгөө генералын хүү хэмээн томорч, шинэ цэргүүдийг “Хаана цохиулахаа өөрөө мэд” хэмээн дарамталж, зоддог гэх. Тиймээс Дорнод аймгийн 0132 дугаар ангиас халагдсан долоон байлдагчийг зодсон гэх асуудалд холбогдоод байгаа билээ. Тэрбээр дэд ахлагч, салааны орлогч цолтой. Мөн түүний өвөө нь генерал цолтой гэх мэдээлэл бий. Түүнийг бусдыг зодож, дарамталсан эсэхийг орон нутгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
-Чи ямар шалтгааны улмаас цэргийн ангиасаа халагдаад ирсэн юм бэ. Үнэхээр эрүүл мэндийн асуудал байсан уу?
-Би тавдугаар сарын 3-нд хоёр дахь удаагаа цэрэгт татагдсан юм. Хилийн цэргийн 0132 дугаар ангиас эрүүл мэндийн шалтгааны улмаас дахин халагдчихлаа. Өнгөрсөн жил тангаргаа өргөхөөс хэдхэн хоногийн өмнө халагдаж байсан юм. Би цэрэгт явах сонирхолтой болохоор эрүүл мэндийн багахан шалтгаантай ч гуйсаар байгаад цэрэгт явчихдаг юм. Тэгээд давтан үзлэгт тэнцэхгүй болохоор халагдчихдаг.
-Чамтай хамт халагдсан зургаан цэрэг мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас халагдсан уу. Зарим нь бусдад зодуулж, хүнд гэмтсэн гэх мэдээлэл гарсан?
-Надтай хамт халагдсан бүх цэрэг эрүүл мэндийн шалтгааны улмаас халагдсан. Тэдний хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хагалгааны заалттай ирсэн. Тэднийг бусдад зодуулж байхыг өөрийн биеэр хараагүй учир тэр тухай нь сайн мэдэхгүй байна. Бусдад зодуулж, эрүү нь хугарсан гэх залуу Улаанбаатар хот руу ирэх замдаа “Буутай бэлтгэл хийж байгаад бууныхаа овоо хараан дээр унаад гэмтчихсэн юм” гэж надад хэлсэн. Харин бусдад зодуулсан эсэх талаар тодорхой зүйл яриагүй.
-Танай ангид дэд ахлагч Б.Тэмүжин гэж салааны орлогч байдаг байсан уу. Түүний бусдыг дээрэлхэж, зодож байхыг нь харж байсан уу?
-Тэр манай салааны нэг байлдагчийг хоол идэх үеэр элэгдэж байсан. Гэхдээ дараа нь уучлалт гуйгаад, гар бариад салж байхыг нь би харж байсан. Түүнээс өөрөөр бусдыг зодож, дарамталж байхыг нь мэдэхгүй. Надад ч огт гар хүрч байгаа. Түүнийг бусдыг хэвтэрт ортол нь зодсон гэж бодохгүй байна.

Хилийн цэргийн 0132 дугаар ангиас хагалгаанд орох заалттай ирсэн хоёр байлдагчийн нэгний аав М-тэй холбогдож, хүүгийнх нь биеийн байдлын талаар тодрууллаа. Тэрбээр “Хүүгийнхээ асуудлын талаар би хэсэг хугацааны дараа олон нийтэд нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө. Одоогоор над руу олон хүн залгаж байна. Би айгаад гар утсаа авч чадахгүй байгаа. Хүүгийн минь сэтгэл санаа тогтож өгөхгүй хэцүү байна” гэлээ.
0132 дугаар ангийн дэд ахлагч Б.Тэмүжингийн байлдагч нарыг дарамталж, зоддог байсан асуудлыг ХХЕГ-ынхан нууж, биеийн байдал нь хүнд байгаа байлдагч нарыг ар гэрийнхэндээ ямар ч тайлбар өгч болохгүй гэхчилэн дарамталж байгаа гэх. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаах боломжгүй байсан залуусыг цэрэгт татаж, давтан үзлэгээр буцаасан гэх нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн штабынхны анхаарах, хариуцлагатай байх чухал асуудлын нэг болоод байна.
| 0132 ДУГААР АНГИЙН ДЭД АХЛАГЧ Б.ТЭМҮЖИНГИЙН ДОЛООН БАЙЛДАГЧИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ЗОДОЖ, ЯРГАЛСАН ХЭРГИЙГ ХХЕГ-ЫНХАН НУУЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |