• Өнөөдөр 2025-03-18

ЦЕГ: Ноорог.мн мэдээллийн сайтад явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

2025-03-18,   198

   "Ноорог.мн" сайтын залуусыг Цагдаагийн ерөнхий газраас саатуулж, мэдүүлэг авсан гэх мэдээлэл гараад буй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус залуусыг баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
 
  Тэгвэл энэ асуудлаар бид Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвтэй холбогдож тодруулахад "Бид одоогоор хуралтай байна. Тухайн залуусыг саатуулсан асуудал дээр тодорхой мэдээлэл аваагүй явна. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Мэдээллээ нэгтгэсний дараа прокурорын зөвшөөрөх хэмжээнд тодорхой мэдээлэл өгнө" гэлээ. 
 
   Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эм си эс компанийн санхүүжилтээр мэдээлэл түгээсэн" гэх үндэслэлээр шалгасан гэж мэдэгдээд буй. Тэгвэл Ноорог.мн сайтын сэтгүүлч өөрийн цахим хуудаснаа "Монгол улсад иргэнээ шөнө оройн цагаар баривчилдаг, эд хөрөнгө, өмчид нь дураараа халдаж хурааж авч, нэгждэг, гэнэт цагдаж, олон цагаар мэдүүлэг авдаг энэ завхрал бүр хэвийн үзэгдэл боллоо. Ноорог сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж өчигдөр 22:00 цагаас өнөөдөр 05:00 цаг хүртэл мэдүүлэг авлаа" гэж бичсэн байна.

ЦЕГ: Ноорог.мн мэдээллийн сайтад явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188