Долоон хүн амь эрсэдсэн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Сутай таун” хотхоноос дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний 07:02 цагт НОБГ-т ирсэн байдаг. Галыг Нийслэлийн аврах гал унтраах 14 болон 10 дугаар анги унтраан ажилласан байдаг. Энэ үеэр Хан-Уул дүүргийн аврах, гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч, 27 настай залуу амиа алдсан. Мөн тус байрны зургаан оршин суугч амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дөрөв нь хүүхэд байсан.
Биднийг очиход галд өртсөн орон сууцны дөрвөн давхарт засвар хийж байлаа. Харин орон сууцны гадна талыг бүрэн будаагүй, засвар хийгээд дутуу орхисон байсан юм. “Сутай таун” хотхонд цахилгаан тасарч, харанхуй байв. Уг орон сууцны очихын тулд автобусны буудлаас нэг км орчим алхана. Харин автомашинаар очихын тулд нарийн зам дээр түгжирч байж очно.
“Сутай таун” хотхоны СӨХ-ийн даргатай холбогдож дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр “Манай байранд гал гарч, долоон хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гараад гурван сар өнгөрч байна. Дөрөв, тав, зургадугаар давхрын айл галд өртөж, эд хөрөнгөөрөө хохирсон. Мөн гурван давхрын болон бусад айлууд ч бага гэлтгүй галд өртөж, хохирсон. Хүний эд хөрөнгө ч яах вэ, дөрвөн хүнээ алдчихсан айлд маань л хэцүү байгаа. Мөн зургадугаар давхрын оршин суугч эмэгтэйтэй туслах гэж яваад амиа алдчихсан. Хөхөө өвлийн хүйтэнд байраараа шатчихаад байхад хэцүү юм билээ. Барьсан компани нь орц, гарцны асуудлыг шийдээгүйн улмаас галын машин манай байр руу орох гэж цаг хугацаа маш их алдсан. Үүнээс болж гал эрчимтэй тархсан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Хэрэв орц, гарц нь нээлттэй, чөлөөтэй байсан бол долоон хүний амь эрсдэхгүй байсан. Ээжтэйгээ хамт унтаж байсан хоёр, тав, арван настай хүүхдүүдийг үнэхээр өрөвдөж, өр эмтэрч байна. Амиа алдсан хүмүүсийг бодохоос ч гол харлаж, шаналж байна. Амьд үлдсэн аав, охин хоёр гэртээ хэсэгтээ амьдраагүй. Одоогийн байдлаар байрандаа засвар хийгээд байж байгаа. Галын дүгнэлт гараагүй байгаа учраас надад нарийн мэдээлэл алга. Чухам гацуурын тоглоомноос үүдэлтэй гал гарсан уу, хэрхсэн гэдэг нь тодорхойгүй. Хэн ч бидэнд мэдээлэл өгөөгүй гэсэн үг. Байрны засвар үйлчилгээнд улсаас таван сая төгрөг олгосон. Харин манай оршин суугчид нийлээд 20 гаруй сая төгрөгт засвар үйлчилгээ хийж, байраа бүрэн бүтэн болгож авсан. Одоогоор гадна талын өнгөлгөө дутуу байгаа. Бид “Сутай таун” хотхоныг барьсан “Эм Си Жи Си” гэх хятадын хөрөнгө оруулалттай компанийг зөрчилтэй, орц, гарцгүй, цахилгааны асуудалтай, чанарын шаардлага хангаагүй, стандартын бус байр барьсан гэдгийг нь мэргэжлийн байгууллагад хандаж хэлж байсан. Тэр хэд хэдэн удаа оршин суугчидтайгаа нийлж албан бичиг хүргүүлж байсан. Гал гарахаас 14 хоногийн өмнө ч албан бичиг хүргүүлж, гомдол гаргаад байсан. Харамсалтай нь, бидний гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, буцааснаас үүдэлтэйгээр асуудлаа шийдүүлж чадаагүй. “Эм Си Жи Си” компанийн хятад эзэд хилийн цаана байгаа. Ирэх дөрөвдүгээр сард ирэх сурагтай байгаа. Энэ асуудалд “Эм Си Жи Си” компанийн удирдлагуудаас хэнийг нь ч дуудаж, байцаалт аваагүй байх. Хил даваад алга болсон шүү дээ. Тэгэхээр галын асуудал дээр энэ компани ямар ч хариуцлага хүлээгээгүй гэсэн үг” гэлээ.
"СУТАЙ ТАУН" ХОТХОНЫ ЗАГВАР ЗУРАГ. УГТАА ИЙМ БАЙР БОЛНО ГЭЖ ИРГЭДЭЭС ЗАХИАЛГА АВЧ БАЙЖЭЭ. 2016 ОН
БОДИТ БАЙДАЛ. "СУТАЙ ТАУН" ХОТХОН. 2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. 14:00 ЦАГ
“Сутай таун” хотхоны оршин суугч “Бодохоос ч хэцүү зүйл болсон. Анхандаа орц руугаа орж, гарч чадахгүй байсан. Дөрвөн хүүхэдтэй, дөнгөж өнгөрсөн жил Алдарт эхийн одонгоо авсан залуухан эмэгтэй хүүхдүүдтэйгээ амиа алдчихсан гэж бодохоос ч хэцүү санагдаад байдаг. Манай байрны оршин суугчид ийм эрсдэлд орохгүй гэсэн баталгаа байхгүй. Цахилгааны асуудалтай, утаа мэдрэгч нь ажилладаггүй, цахилгаан шат нь байнгын гацдаг, стандартын бус баригдсан орон сууцанд амьд байх баталгаа байхгүй. Тэр өдөр утаа мэдрэгч нь ажиллаж байсан бол хүүхдүүд сэрэх байсан шүү дээ. Хамгийн ойрын жишээ нь гэхэд л хажуу айл нь тэр чанга дуунаар сэрэлгүй яах вэ дээ. Тэгсэн бол ийм аймшигтай хэрэг гарахгүй байсан. Дээрээс нь, манай байр руу галын машин, түргэний тэрэг орох гэж зовж хоцорсон. Эргэх зай байхгүй, зам нь нарийнхан, хажуугаар нь машин тавьчихсан гээд асуудал маш их байдаг. Ийм аймшигтай хэрэг гарчихаад байхад ч энэ асуудал цэгцрэхгүй байна. Ганц шийдэгдсэн зүйл нь утаа мэдрэгч нь ажиллаж байгаа. Гэхдээ зарим айлынх нь ажиллахгүй байгаа гэсэн. Бидний асуудлыг хурдан шийдэж өгөөсэй л гэж хүсэж байна. Байнгын түгшүүртэй, хэзээ, ямар эрсдэл гарах бол гэх айдастай амьдарч байна. Хамгийн түрүүнд орц, гарцны асуудлыг яаралтай шийдмээр байна” гэлээ.
Өөр нэг оршин суугчийн хэлж буйгаар “2019 оноос хойш стандартын бус орон сууц барьсан хятад компанитай маргалдаж байгаа. Мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргахаар “Зөрчил харагдаж байна, шалгана” гэж хэлдэг. Тэгээд төд удалгүй “Манайх шалгах боломжгүй” гэдэг хариу өгдөг юм билээ. Тэгэхээр “ЭМ СИ ЖИ СИ” ХХК-ийн хятад эзэд танил талаараа дамжуулж энэ асуудлыг хаадаг байх гэж харддаг. 2019 оноос хойш хэзээ үхэх бол гэсэн айдастай амьдарч байна. Долоон хүний амь эрсдээд байхад ч энэ асуудлыг шийдэхгүй байгаад гомдолтой байна. Хэчнээн амиа өгч байж хятад компанид хариуцлага тооцож, иргэдийн аюулгүй байдлыг хангаж өгөхийг мэдэхгүй” гэсэн юм.
“ЭМ СИ ЖИ СИ” ХХК-ийн орчуулагч н.Мөнхтуяатай холбогдлоо. Тэрбээр “ЭМ СИ ЖИ СИ” ХХК-ийн Монголын талыг хариуцаж ажилладаг бөгөөд уг барилгыг барихад газар олголт, барилгын зөвшөөрөл зэргийг нь хариуцаж ажиллаж байжээ.
Тэрбээр “Компанийн удирдлагууд Монголд байхгүй байгаа. Хэзээ ирэхийг нь би мэдэхгүй байна. Манай хуулийн зөвлөхөөс мэдээлэл аваарай, би энэ асуудлаар тайлбар өгч мэдэхгүй. Орц, гарцны тухайд хэлэхэд, “Сутай таун” хотхоны хоёрдугаар блок ашиглалтад орж байж нээх байх” гэсэн юм.
Харин бид талийгаачдын ар гэртэй уулзаж, мэдээлэл авах гэсэн боловч “Уй гашуу минь тайлагдаагүй учир мэдээлэл өгч чадахгүй. Хэцүү байна” гэж байлаа.
Дөрвөн хүнээ алдсан айлын тухайд орон сууцандаа засвар хийж, түр хугацаанд гэртээ байхгүй байгаа ажээ. Мөн оршин суугчдын хэлж буйгаар “Гал гарснаас хойш бараг хараагүй. Хүмүүс ирээд байранд нь засвар хийгээд байж байдаг. Сүүлийн үед засвар нь дууссан юм уу, мэдэхгүй. Ямартай ч хүн орж, гарч байгаа харагдахгүй байгаа. Дөрвөн хүнээ алдчихсан хүмүүс эндээ ирэхэд хэцүү байгаа байлгүй дээ. Гал гардаг өдөр ямар хэцүү байсан гэж санана. Төсөөлөхөөс ч аймшигтай байсан. Мөн галд өртөж байгаа хүмүүст туслахаар гэр рүү нь орсон дээд давхрын эмэгтэй, гал сөнөөгч хоёрын ар гэрийнхэн ч хэцүү байдалд байгаа. Тэр эмэгтэй найзынхаа хүүхдийг авархаар гүйж ороод эргэж гарч ирж чадаагүй. Аймшигтай хар өдрүүд өнгөрч байна даа” гээд толгой сэгсэрч байсан юм.
Долоон хүний амь эрсэдсэн орон сууц “эзэнгүй” мэт бахь байдгаараа байна. Тус байрны оршин суугчид орц, гарцны асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэж, гэртээ айдастай, түгшүүртэй амьдарч байна. Зарим нь бүүр орон сууцаа түрээслээд өөр тийшээ нүүжээ. Мөн орон сууцаа зарах хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдсэн байна.
“ЭМ СИ ЖИ СИ” ХХК-ийн захирал нь БНХАУ-ын иргэн Huang Bin ажилладаг бол хувьцаа эзэмшигчээр нь БНХАУ-ын иргэн Lin Ying, Huang Bin, Li Yunqing бүртгэлтэй байдаг ажээ. Тус компани нь ашгийн төлөө 2008 оны наймдугаар сарын 27-нд байгуулагдаж байжээ. Үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралт, гадаад худалдаа.
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ЭМ СИ ЖИ СИ” компанийн удирдлагууд монголчуудын амийг хөсөр хаяж, Монголын хуулийг уландаа гишгэж байна. Тэдний стандартгүй барьсан орон сууцыг хүлээн авч, ашиглалтад оруулсан холбогдох албаны хүмүүс ч нүдэн балай, чихэн дүлий байна.
ДОЛООН ХҮН АМИА АЛДСАН “СУТАЙ ТАУН” ХОТХОНЫГ ОРЦ, ГАРЦГҮЙ БАРЬСАН “ЭМ СИ ЖИ СИ” ХХК-ИЙН ХЯТАД ЭЗЭД ХИЛ ДАВАН ЗУГТЖЭЭ |
|
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |