Хоёр хүний амь эрсдсэн ноцтой, харамсалтай хэрэг баруун аймгуудад гарчээ. Тодруулбал, долоо хоногийн өмнө 15 настай хүү аавтайгаа маргалдаж, нохойгоо буудуулахгүй хэмээн эсэргүүцэл үзүүлж, санамсаргүй байдлаар бууны гох дарж, аавынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Харин ганцхан хоногийн өмнө буюу өчигдөр 15 настай хүү аавтайгаа маргалдсаны улмаас өөрийгөө буудаж, амь эрсдсэн ноцтой хэрэг Завхан аймагт гарчээ. Иймд бид галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа иргэдийг галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулах үүднээс уг мэдээллийг хүргэж байна.
Уржигдар шөнө Завхан аймагт хүний амь эрсджээ. Тодруулбал, тус аймгийн Улиастай сумын Жаргалант багт оршин суух иргэнээс “Манай 15 настай хүүхэд өөрийгөө буудчихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлага өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 00:15 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Улиастай сумын цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход 15 настай, эрэгтэй Н нь өөрийнхөө духан тус газарт буудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байжээ. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч, Завхан аймгийн цагдаагийн газарт уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Талийгаач хүүгийн цогцост өчигдөр шүүх шинжилгээний шинжээчид задлан шинжилгээ хийжээ. Урьдчилсан байдлаар тархины гавал яс нь задарсны улмаас амьсгал хураасан гэж гарсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хүүгийн ааваас мэдүүлэг, байцаалт авч байгаа гэнэ. Учир нь, хүнийг үхэлд хүргэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ.
Харин бид талийгаач хүү Н-ийн ар гэрийнхэнтэй холбогдох гэсэн боловч буяны ажилтай байгаа тул мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Иймд иргэд та бүхнийг галт зэвсэг ашиглах, хадгалахдаа аюулгүй байдлаа сайтар хадгалж, хүний амь эрсдэх, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Санамсар болгоомжгүй үйлдлээс болж 15 настай хүү аавыгаа буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Ховд аймгийн цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй О нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн галт зэвсэг авч гарчээ. Түүнийг нохойгоо буудах гэхэд төрсөн хүү болох 15 настай, эрэгтэй Т нь “Нохойгоо буудаад хэрэггүй” хэмээн аавынхаа барьж байсан галт зэвсгээс барьж авчээ. Энэ үедээ хүү санамсаргүй байдлаар галт зэвсгийн гохон дээр дарж, аавынх нь цээжин тус газарт сум оногдож, 43 настай иргэн О амиа алджээ. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа иргэд та бүхэн галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
| Завханд 15 настай хүү аавтайгаа маргалдаж, өөрийгөө буудсан бол Ховдод 15 настай хүү сум алдаж, аавыгаа хөнөөжээ |
|
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |