Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илэрч, Эрдэнэт хотод амьдарч байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ Ц.Амгаланбаатар нар хорих ялаар шийтгүүлээд байгаа. Гэсэн ч Монголын хууль хяналтынхан С.Зориг агсны эхнэр Б.Булганыг дээрх хэрэгт холбоотойгоор үргэлжлүүлэн шалгасаар байгаа. Иргэдийн дунд Б.Булган, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг нар хамтран амьдарч байхдаа хоорондын харилцаа ямар байсан талаар ихэд сонирхдог. Тэгвэл Б.Булганы ойр дотнын найз, улс төр судлаач Л.Эрдэнэтуултай одоогоос таван жилийн өмнө хийж байсан ярилцлагаа хүргэж байна.

-С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг цагдаа нар баривчилсан талаар сонссон байх. Олон жил илрэхгүй байсан хэргийг цагдаа нар гэнэт илрүүлчихсэн гээд байгааг та хэрхэн хүлээн авч байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр гарснаас өөр ямар нэгэн илүү мэдээлэлгүй л сууж байна. Өнөөдрийн байдлаар цагдаа, хууль хяналтын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг барилаа гэсэн албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Б.Булганыг ч гэсэн ямар үндэслэлээр цагдан хорьсон нь тодорхойгүй. Б.Булганыг ямар зүйл ангиар буруутгаж шалгаж байгаа гэдэг нь ч маш нууц байна. Ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа нь нийгэмд энэ хэргийг илрүүлчихсэн гэдэгт эргэлзээ төрүүлээд байна. Мөрдөн байцаалтын нууц гэж байлгүй яах вэ. Гэхдээ ямар зүйл ангид хамаарах гэмт хэргээр сэжиглэж байгаа талаар мэдээлэл өгөхөд нууцын зүйлд хамаарагдахгүй. Сэжигтэн гэдэг гэмт хэрэгтэн гэсэн үг биш үү дээ. Мэдээлэл ийм л учир битүүлэг байна. Б.Булган болоод ар гэрийнхэн, өмгөөлөгч нарыг хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээллийн нууцыг задруулахгүй байх гарын үсэг зуруулсан байна лээ. Ийм хаалттай байхад хэргийг үнэн зөвөөр илрүүлж чадах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй байгаа.
(3).jpg)
Шулуухан хэлэхэд энэ хэргийг үнэхээр илрүүлчихлээ гэсэн итгэл алга байна. Яагаад вэ гэхээр хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэн өөрөө хэргээ хүлээнэ гэдэг хуулийн өмнө нотолгоо болж чадахгүй. Б.Булган болон баригдсан гээд байгаа хоёр хүн ямар нэгэн дарамт шахалтад ороод хэргийг хүлээлээ гэхэд шүүхийн түвшинд нотолгоо баримт болж чадахгүй. Яаж ч тулгаад, ямар нэгэн аргаар хэргийг хүлээлгэчихэж болно. Хамгийн гол нотолгоо нь хавтаст хэрэгт авагдсан байгаа нотлох баримт, хэргийн газарт хийсэн үзлэгээс олдсон эд зүйлс, ул мөр юм. Гэтэл хавтаст хэрэг 17 жилийн өмнөх байдлаараа хэвээрээ өнөөг хүртэл хадгалагдаастай юу, үгүй юү гэдэг нь бас л эргэлзээтэй. Үнэхээр хэргийн эд мөрийн баримтуудыг баталгаажуулж, сольж хольж өөрчлөлгүй хадгалж чадсан уу гэдэг бас л асуултын тэмдэг. Үүнийг эхлээд нягтлах хэрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан гарын хээ, цусны толбо яг анхныхаараа байна уу. Нотлох баримтыг сольчихсон, энэ хоёр нөхөр гэмт хэргийг үйлдсэн юм байна гээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй. С.Зориг агсныг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг мөрдөх ажиллагаанд олон хүн орж гарсан байдаг. Анхнаасаа тууштайгаар энэ хэргийг илрүүлэх ажилд оролцож, хавтас хэрэгт авагдсан эд мөрийн баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцаж байгаа эзэн нь энэ хүн юм гэсэн бодлого баримтлаагүй. Өнөөдөр хэн хариуцаж байгаа юм. Ажлын хэсэг нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэсэн эргэлзэх зүйл гарцаагүй бий болсон. Үнэнийг хэлэхэд холион бантан шиг зүйл болсон. Төр засаг солигдох болгонд цагдаагийн дарга солигддог. Үүнийг дагаад хэргийг мөрдөж байгаа ажлын хэсэг ч солигддог байсан. Энэ хэргийг шалгах Ажил 2000 оноос эмх замбараагүй байдалтай болчихсон.
-Та Б.Булгантай ойр дотно байдаг гэдэг. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Сүүлийн хоёр гурван жилийн дотор цөөн хэд уулзсан. Нэгнийхээ мэндийг мэдэж утсаар ярьдаг байсан. Миний хувьд энэ хэрэгтэй холбоотойгоор Б.Булганыг хардаж сэрдээд зайгаа барьсан зүйл байхгүй. Өнгөрсөн зун намайг ач охинтой болсон гэдгийг сонсоод манайд ирж баяр хүргэсэн. Бид уулзалдахдаа цай, кофе уугаад л энгийн яриа дэлгэж байгаад л салцгаадаг.
(1).jpg)
-Хэрэг гарснаас хойш Б.Булганы талаарх мэдээлэл байхгүй болсон. Юу хийж байгаа, ямар ажил хөдөлмөр хийж хэрхэн амьдарч байгаа гээд бүх л мэдээлэл хаалттай байсан. Хэрэг гарснаас хойш Б.Булган хэрхэн амьдарч байсан талаар ярихгүй юу?
-Б.Булган хэргийн талаар надад ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Хэргийн талаарх нууцлалыг чанд баримталж байсан шиг байгаа юм. Одоо бодоод байхад Б.Булганаас холбогдох байгууллагууд хэргийн талаар ямар нэгэн зүйл ярихгүй байхыг анхааруулж гарын үсэг зуруулчихсан байж болзошгүй. Амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай монголчууд яаж амьдарч байна, тэр л жишгээр амьдарч байсан. Бусдаас илүү гарсан зүйлгүй, дорд орсон ч юмгүй байсан. “Оюун түлхүүр сан” гээд төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Бас найз нөхөдтэйгөө хамтарч бизнес гэж хэлэх нь хаашаа юм, хувийн ойр зуурын ажил хийж амьдралаа болгож байсан. Одоо харин тэтгэвэрт гарчихсан.
Тэтгэврээ тогтоолгочихсон гэдгээ манайд ирэхдээ хэлж байсан. Мөн ганцаараа амьдарч байгаа болохоор тэтгэврийн мөнгө маань надад хүрээд л байдаг юм гэж ярьсан. С.Зориг бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарснаас хойш өнөөг хүртэл хугацаанд Б.Булган хэн нэгэнтэй хамт амьдарч байна уу гэх мэтээр хүмүүс сонирхож асуугаад байдаг юм. Би энэ талаар ёстой мэдэхгүй. Ямар ч байсан хуучин байрандаа одоог хүртэл ганцаараа амьдарч байгаа. Өнгөрсөн сайхан дурсамжаараа сэтгэлээ тэтгээд л амьдардаг юм болов уу даа гэж боддог. Талийгаач нөхрийнхөө талаар сайн сайхнаар л дурсан ярьдаг. Гэрэл зургийн цомгоо үзээд л дурсамж дэлгэдэг. Бидэнтэй хамт байхдаа хөгжилдөж байсан дурсамжтай зүйлээ их ярьдаг. Анх яаж танилцаж байсан. Хамт байхдаа ярьдаг байсан сэтгэлд хоногшиж үлдсэн дотно зүйлсийнхээ талаар ярина. Б.Булган талийгаач С.Зоригийг их халамжилдаг байсныг тэдэнтэй ойрхон байсан хүмүүс сайн мэднэ. Талийгаачийг ажил дээрээ байхад заавал утасдаж ямар хоол идэх вэ гэж асуудаг байсан. Тусгайлсан хоолны цэс гаргачихсан. Нэг өдөр нь борш хийсэн байхад маргааш нь ази хоол хийдэг ч юм уу. С.Зориг ч гэсэн эхнэрээ их магтана. Манай Б.Булган хоол, цай сайтай. Рестораны хоолноос дутахааргүй амттай хоол хийнэ. Халамжтай, нөмөр нөөлөгтэй гэж бусдад ярьдаг байсан юм. С.Зориг Б.Булгантай амьдарч байх хугацаандаа эмэгтэй хүний хайр халамжаар ерөөсөө дутаагүй.

-С.Зориг, Б.Булган нарыг анх танилцаж байхад таныг хамт байсан гэж ярьдаг юм байна лээ?
-1992 оны наадмаар Ц.Ганхуяг биднийг зугаалганд урьдаг юм. Ц.Ганхуяг гэдэг нь одоогийн Иргэний зориг намын дарга шүү дээ. Талийгаач С.Зориг, туслах Баярмаа гээд олуулаа өглөө эрт замаасаа хонь, айраг худалдаж авчихаад Тэрэлж рүү Зил 130 машины тэвшин дээр суугаад явж байгаа юм. Өдөр дундын алдад Монголын Социал Демократ намын гишүүн, УИХ-ын гишүүн асан Р.Нарангэрэл машинтайгаа хүрээд ирсэн. Тэгэхдээ манай найз гээд Б.Булганыг дагуулж ирж байсан. Тэрэлжид анх танилцсан.
-С.Зоригтой хамт мөр зэрэгцэж явсан найз нөхөд нь хэрэг гарснаас хойш Б.Булгантай уулзаж байсан болов уу?
-Уулзсан хүн бараг байхгүй байх. Бүгд л зайгаа барьсан. Гэхдээ С.Зориг намын болон бусад төрлийн ямар нэгэн арга хэмжээ болох үед эхнэрээ дагуулж огт очиж байгаагүй. Эхнэрээ ажилдаа хутгаж байгаагүй юм. Сүүлд УИХ-ын гишүүн болсны дараа төрийн томоохон хүлээн авалтад хамт очиж байсан байх. Бүр ойртож дотно танилцсан хүн цөөн байх.
-Та 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригтой төрийн ордонд уулзаж байсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Тэр өдөр уулзаж байсан. Байнга үүдэнд нь суудаг байсан үе. Гэхдээ тогтож удаан сууж ярилцаж чадаагүй юм. Яагаад вэ гэхээр С.Зориг Ерөнхий сайдад нэр дэвших гээд С.Баярын өрөө рүү ордог ч юм уу. Өдөржин л хүмүүстэй уулзаж явсан юм. Өрөөний үүдэнд нь уулзах гэсэн хүмүүс зогсчихсон байсан. Өрөөндөө дөнгөж ороод ганцаараа байхад нь орж уулзсан. Манай эгч талийгаачтай нэг анги байсан. Тэр өдөр манай эгч Эрдэнэт рүү явж ажиллах болсон гэдгийг хэлээд эртхэн харьж эгчийгээ гаргаж өгөх талаар хэлэхэд “Өө тийм үү. Эгчдээ мэнд дамжуулаарай. Чи эртхэн харихгүй юу” гэсэн. Би ч хэл амыг нь сугалчих шахаад Ерөнхий сайд болох асуудал юу болж байна. Ерөнхийлөгчтэй уулзсан уу, С.Баяртай уулзсан уу гээд асуусан. Тэгээд л явсан.
-Тэгээд С.Зоригийг бусдын гарт амь насаа алдсан гэдгийг хэдийд мэдсэн бэ?
-Маргааш нь өглөө эрт “өндөр” Урнаа гэрийн утас руу залгаж надад анх хэлсэн. Эхлээд итгээгүй. Тэгж л мэдсэн. Энэ талаар мэдчихээд С.Баяр, Хулан хоёроос лавлаж асуух гээд утасдсан. Тэдний утас байнга яриад байсан. Тэгээд л үнэн юм байна гэж ойлгосон. Удалгүй Хулан залгаад “С.Баяр бид хоёр танай гэрт очиж байна” гэсэн. Ингээд бид гурав уулзалдсан. “Талийгаачийн гэрт очоод яах вэ. Цагдаагийн хамгаалалт авчихсан байгаа биз” гэж хоорондоо ярилцаад талийгаачийн ээжийнд очсон.
Бид хэрэг гарсан газрыг цагдаагийн хамгаалалтад байгаа юм байх гэж бодсон юм. Биднийг очих үед хүмүүс очсон байсан. Доржпалам гуайг жаахан тайвшруулж байгаад л гарсан. Гарч явах үед Б.Булган Гандан орчихоод ирж таарсан юм. Нүүрний тэр хавьд нь хөхөрчихсөн байсан. Юу болсон талаар Б.Булганаас асуусан. Хэргийн талаар ярьж чадахгүй уйлаад байсан. Бид “Талийгаачийн ээжийнд орно биз дээ” гэсэн “Үгүй, гэртээ орно” гэж хэлсэн. Тэгэхэд л хэргийн газрыг цагдаагийн хамгаалалтад аваагүй гэдгийг мэдсэн. Төрийн ордон ороод хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, маш олон хүн орж гарсныг мэдсэн. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийж байхад өчнөөн хүн орж болдог юм уу гэж уурлаад л өнгөрсөн. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн газарт Хандгайтаас хүртэл хүн зорьж очиж сонирхсон байсан. Хэргийн газарт 60 гаруй хүн орсон гэсэн.
| Л.ЭРДЭНЭТУУЛ: Б.БУЛГАН ТАЛИЙГААЧ НӨХРИЙНХӨӨ ТАЛААР ДАНДАА САЙН САЙХНААР Л ДУРСАН ЯРЬДАГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |