• Өнөөдөр 2026-04-14

Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН

2026-04-14,   325

      “CANDLE ART MONGOLIA” урланг үүсгэн байгуулагч Д.Шийрэвмаатай ярилцлаа.  Түүний хувьд 2017 оноос хойш органик саван, банны бөмбөлөг, давс, лаа үйлдвэрлэж байгаа. Мөн лааг урлаг болгож хөгжүүлж буй нэгэн юм.

-Сайн байна уу. Өөр өөртэйгөө ажиллах, ярилцах, тайвшрах мэдрэмжийг лаа хийж байхдаа мэдэрдэг байх. Бүтээлээ туурвиж байхдаа юу бодож бүтээдэг вэ?

            -Сайн уу намайг Дэмбэрэл овогтой Шийрэвмаа гэдэг. График дизайнер , бизнэс удирдлагын мэргэжилтэй. Их сургуулиа дөнгөж төгсөөд дизайнераар хувийн байгуулгад ажилдаг байсан. Тэгээд тухайн үед анхны ажил учраас цалин бага бас оройн цагаар магистрт явдаг. Тэгээд нэмэлт орлого олох зорилгоор зүгээр хийгээд үзэе гээд гэрт байдаг материалаар анх ванны бөмбөлөг, саван хийж эхэлж байсан. Мөн тухайн үед монголын органик брэндүүд гарч ирээд хөгжиж явж байсан. Яагаад ч юм чадах юм шиг санагдаад өөртөө хэрэглэх бөмбөлөг, саван хийсэн. Харин 2020 оноос хойш лаа хийж эхэлсэн.  Одоо “Candle art Mongolia” урландаа эко гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулаад явж байна.

-Хийж байгаа лааныхаа тухай яриач, лааг ямар түүхийн эдээр хийдэг вэ?

             -Ажлынхаа хажуугаар банны бөмбөлөг, ванны давс, саван хийгээд оройгоор хүргэж зардаг байсан. Тэгээд 2020 онд төрөөд хүүхдээ өсгөхийн хажуугаар бүтээгдэхүүнээ хийж,  фэйсбүүк хуудсаа хөгжүүлж, жижигхэн брэнд үүсгээд хөгжүүлж эхэлсэн. Лааг бол лааны зориулалтын тосоор хийдэг. Энэ маань болохоор органик орц найрлагатай.

-Танай бүтээгдэхүүний сав, баглаа, боодол бусдаас онцгой байдаг шүү дээ. Энэ талаар?

            -Би бусадтай л адил гэртээ хүүхдээ харангаа хоббигоо хөгжүүлдэг ээж шүү дээ . Тэгээд гэртээ хийдэг ч гэсэн болхи хийе гэж боддоггүй.  Би ер нь бүтээлээ гүйцэтгэл сайн байлгах гээд байдаг. Эзэмшсэн мэргэжлээ ашиглан бүх бүтээгдэхүүндээ хаяг шошгоо өөрөө хийнэ. “Яг л том байгуулга шиг бүгд шошготой байх хэрэгтэй” гээд  бүтээгдэхүүний өнгө үзэмжиндээ анхаарна.

-Лаа байгалын амин тосны үнэр, содон загвартай гарч эхэлж хэвшмэл ойлголтоос гарч урлаг болтлоо хөгжсөн байна шүү дээ. Энэ талаар яриа дэлгэвэл?

            -Би лаагаа урлаг талаас нь хөгжүүлэх дуртай . Надад тэр өнгө болон үнэр тийм ч  чухал биш. Хурц үнэр үнэртэж чаддаггүй болохоор  байгалын үнэр, жимслэг үнэрээр хийдэг. Өөрөө харшлахгүйн тулд  даа. “Сайн, сайн” гээд өөртөө харшлах зүйлийг хийж болохгүй. Надад бол өнгө үзэмж , цэвэрхэн нямбай хийх нь чухал байдаг. Сүүлийн үед гэхдээ хэрэглэгчийн судалгаа аваад лааныхаа цагийн асалт дээр анхаардаг болсон. Би одоо ч суралцсаар байгаа.

-Таны ажигласнаар лааг аль насныхан түлхүү сонирхож байх шиг байна?

-Тиймээ лааг монголчилвол зул л гэсэн үг. Манайхан харьцангуй их хэрэглэдэг болсон. Үнэрт лааны соёл орчин үед хөгшин залуугүй автуулж байгаа.

-“Candle art Mongolia” брэнд импортын лаанаас юугаараа ялгарах вэ?

            -Манай лаа импортын лааны хажууд бол органик орц найрлагатай , гар ажиллагаа их орсон. Мөн арт урлаг талдаа хөгжил илүү байдаг. Бас хурц биш зөөлөн үнэрт дуртай хүмүүст санал болгоно. 

-Нэг лааг хэдий хугацаанд урладаг вэ?

             -Өөрийн хийдэг зүйлсээ бэлгийн багц болгож гаргаад долоон жил болж байгаа. “Candle Art Mongolia” үүссэнээс эхлээд байгууллагын захиалгаар олон тоогоор  лаа хийж эхэлсэн. Ихээр бөөний үнэ гаргаад амар байдаг . Ганцхан юм хүнд зарах гэж зовоод байхгүй. Лааны тос хайлаад цутгаад хатах хугацаа, савлах боох гэх мэт хийлтэнд бүтэн өдөр шаардагдана.  Цөөхөн лааг бол 2-3 цагт хийдэг.

-Шантраад больё гэж бодсон үе байгаа юу?

            -Маш их шантарсан . Учир нь би төрөөд нялх биетэй байхдаа ч хийж байсан. Фэйсбүүк хуудастаа  ер нь байнга пост ороод хөгжүүлээд явахгүй бол мартагддаг. Хүмүүс мэдэхээ байдаг. Одоо би урлангаа нээгээд хоёр дахь жилдээ явж байгаа. Мэдээж надад урлангаа байгуулахад зээл хэрэгтэй байсан. Одоо би банкны зээлтэй зээлээ төлөөд явж байгаа. Хамгийн хэцүү байдаг зүйл хүүхэд өвдөөд ажлаа хийхгүй байхаар зээлээ төлөх бусад зардалаа төлөх гэх мэт маш их асуудал гардаг. Хааяа гэхдээ цагийн ажилтан аваад заагаад хийлгээд явдаг л даа. Шантарсан үедээ яаж эхэлснээ хичнээн жил тууштай хийж байгаагаа бодоод тэгээд давдаг даа. Хамгийн их дэмжиж тусалдаг миний гэр бүлийн хүн, аав ээж , ах эгч нар маань байдаг. 

-Өөр өөртэйгөө ажиллах, ярилцах, тайвшрах мэдрэмжийг лаа хийж байхдаа мэдэрдэг байх. Бүтээлээ туурвиж байхдаа юу бодож бүтээдэг вэ?

          -Би ер нь ажил дээрээ ирж амар амгаланг мэдэрдэг. Төвлөрөх цэг гэх юм уу . Би жоохон дотогшоо хүн их юм боддог, бусдад төвөг удах дургүй , Би төвтэй болохоор олон дунд ажилхаар срэстээд эхэлдэг . Тийм болохоор надад хоббигоо ажил болгосон явдал яг тохироод байгаа. Яг ажлаа хийж байхдаа бол яаж гоё харагдуулах вэ л гэж боддог. Ойрд санхүүгийн хүндрэлээс болоод яаж гоё харагдуулах вэ яавал илүү борлуулагдах вэ гэж боддог болсон.

-Лаанаас өөр гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү?

         -Би багаасаа гар урлал хийж зардаг байсан.  Манай аав, ээж жижиг дунд үйлдвэр эрхэлдэг . Би  эгч нартайгаа хамт оймсны үйлдвэрийн ажилтан байсан даа . Оймсоо хийдэг шатлал дунд ажилдаг байсан. Одоо  өөрийнхөө хийдэг ванны бөмбөлөг, органик саван , ванны давс, лаатайгаа хамт гоё гоё оймснууд багцлаад бас зардаг. Эгч, ах маань үйлдвэрээ хөгжүүлээд брэнд болгоод, компань болгоод ажлуулаад аваад явж байгаа.  Манай дээр бол лаанаас гадна цемэнтээр урлалын  зүйлс байгаа. Машин болон шүүгээний хатуу үнэртүүлэгч хийдэг, жижиг лааны суурь декор, ногоон ургамалд бас сонирхолтой болохоор ургамал ургуулж зарж байгаа . Тэр ургамалынхаа савыг цемэнтээрээ хийж байгаа.

         Энэ оноос эхлээд жижигхэн бүтээлч сургалт санаачлаад хийж байгаа. Тэрэн дээрээ лаа болон ургамалын сав хийж ургамалаа суулгаад чимэглээд хөөрхөн болгоод бэлэг болгож боогоод ирсэн хүмүүс маань бүтээлээ аваад явдаг юм. Би өөрийгөө энэ олон жил хөгжүүлчээд одоо хүнд зааж чадах байх гэж бодоод бүрэн хэмжээний сургалт биш. Хоёр цагийн бүтээлч арга хэмжээ хийгээд явж байгаа. Надад бол сонирхолтой байгаа. Ирсэн хүмүүс ч ам сайтай байх шиг байдаг.

-Лааны бизнесийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

        -Лааг гэхдээ бизнес болгоход одоо жоохон хэцүү байгаа. Нийгэм хямралтай ийм үед худалдаж авч хэрэглэх биш өөрөө хийгээд хэрэглэе эсвэл бас заръя гэж боддог хүмүүс олширсон. Бас л ээжүүдэд жижигхэн бизнес хийх л амар зүйл болж эхэлдэг. Нямбай бас гар урлалд сонирхолтой бүх хүн л хийж чадна. Гэхдээ хүмүүсийг шууд хийж сурчаад тэрийгээ асааж туршаагүй байж зарж борлуулахад бол эгдүүцдэг. Лаа чинь бас аюултай шүү дээ . Цаашдаа зүгээр л хоббигоо болгоод өөрөө өөртөө л хийхийг хүсж байгаа. Хүмүүс миний хийж байгаа зүйлд дуртай байвал тэгээд л зарна даа . Бүр их томруулаад үйлдвэр шиг болчвол арт болохгүй утгаа алдана.


Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-14 12:47:57
    Unknown: Yostoi mundag ohin bnlee mash hodolmorch goy energytei laag ni avsan uneheer goy sanagdsan shuu amjilt husey!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188