.jpg)
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад гарааны бизнесээ танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Бүрэнчөдөрийн Баясгалан гэдэг. МУИС-ийг байгаль нэгдлийн хими болон бизнес удирдлагаар төгсөж, гоо сайхны технологичоор мэргэшсэн. “Хээлэн” брэндийг үүсгэн байгуулагч, эмэгтэйчүүдийг ажлын байртай болгохоор зорьж яваа гарааны бизнес эрхлэгч байна.
-“Хээлэн” брэнд хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-Манай брэнд 2018 оны долдугаар сард бүтээгдэхүүнээ туршиж эхлээд, 2019 оны нэгдүгээр улирлаас идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монголын эрс тэс уур амьсгалтай дасан зохицож бий болсон байгалийн гаралтай түүхий эд ашиглан гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэн байгаль болон амьтан, хүнд ээлтэй хэрэглээгээр тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулах зорилготой байгуулагдсан.
-Яагаад гоо сайхны салбарыг сонгож, үйлдвэрлэл эрхлэх болсон бэ?
-Амьдралынхаа хэв маягаас үүдэлтэй анх эхэлж байсан. Байгаль болон хүний эрүүл мэндэд хоргүй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн эдийн засаг, нийгэмд хувь нэмрээ оруулах тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүний бизнес эмэгтэй хүнд хамгийн таатай ажил юм билээ.
-Үйлдвэрлэлээ хэрхэн явуулдаг вэ. Хэчнээн ажилтантай вэ?
-Манай компанийн хүний нөөцийн бодлого их сонирхолтой. Бид үйлдвэр оффисын үндсэн ажилтнаас гадна гадуур гэрээт болон цагийн ажилтантай. Учир нь, бид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой, хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэн орлоготой болоход нь туслах хүсэлтэй байдаг. Үүнээс оффистоо байдаг дөрвөн ажилтантай.
.jpg)
.jpg)
-Танай нэрийн бүтээгдэхүүний хамгийн чухал зүйл нь юу вэ?
-Бидний хувьд хамгийн чухал зүйл бол мэдээж стандарт. Энэ бол үйл ажиллагаагаа тогтвортой явуулах гол зүйл. Түүхий эд байхаас нь эхлээд хэрэглэгчийн гарт очиж сэтгэл ханамж мэдрүүлэхийг хичээдэг. Мөн цаашлаад манай байнгын хэрэглэгч, үйлчлүүлэгч байлгахад нь хүртэл анхаардаг. Итгэлцэл хүлээлгэсэн байнгын үйлчлүүлэгч гэдэг бизнесийн урт хугацааны амжилтын утга учир, нууц шүү дээ. Анх эхэлж байсан үеэ бодоход бидний үйлдвэрлэлийг дэмждэг, байнгын хэрэглэгчидтэй болж экспорт хийж эхэлснээр одоо бол өдөр тутам маш олон сайхан сэтгэгдэл, урмын үгс ирдэг болсон. Тийм учраас манай баг илүү хичээж, урагшлах шалтгаантай болж байх шиг байна.
-Бизнес эрхлэх амаргүй даваа шүү дээ. Шантарч болихоор шийдсэн үе байгаа юу?
-Өнөөдрийг хүртэл олон бэрхшээл, саадтай учирсан. Эхлэл бүр хэцүү, одоо ч эхлэлийн цэг дээрээ байгаа гэж хэлж болно. Манайх үйлдвэрлэлээ явуулаад дөрвөн жил болж байгаа учир бизнес тогтворжсон гэж хэлэхэд хэцүү. Ялангуяа Монгол Улс шиг эдийн засагтай улсад үйлдвэрлэл эрхлэх нь чанга шалгуур юм шиг санагддаг. Гэхдээ бид бууж өгөөгүй ээ. Би хийе л гэсэн бол гүйцэд хийдэг зантай хүн л дээ.
-Шантарсан үедээ үргэлжлүүлэх хүслийг хаанаас авдаг вэ?
-Би тийм амархан сэтгэлээр унадаг хүн биш юм билээ. Хийж бүтээж байгааг маань хараад олон хүнээс сайхан сэтгэгдэл хүлээн авдаг. Тэр бүрд улам хичээх хүсэл төрдөг дөө.
.jpg)
-Монгол Улсад гарааны бизнес эрхлэх ямар байдаг вэ?
-Нэг талаас харвал хэцүү, хэцүү гэдэг нь гарааны түвшин харилцан адилгүй ялгаатай байхад хууль эрхзүйн бодлого нь оновчтой биш. Ялангуяа гарааны бизнес өөрөө бойжиж зах зээл дээр амьдрах чадвартай болтол нь тэднийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Гэтэл хэт өндөр татвар, шимтгэлээс болоод тэр бизнесүүд бойжиж чадалгүй эхэлсэн ажлаа орхидог нь хамгийн харамсалтай зүйл.
-Цаашдын төлөвлөгөө зорилгоосоо хуваалцахгүй юу?
-“Хээлэн” брэнд Монгол Улсаас анх удаа Герман Улсын гоо сайхны бүтээгдэхүүний стандарт шалгуурыг давж, албан ёсны экспорт хийж эхэлсэн. Бид дотоод дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, олон улсад экспортлох төлөвлөгөөтэй байна.
-Гарааны бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа хүмүүс хандаж хэлэх зөвлөгөө байгаа юу?
-Алхам алхмаар хийх ёстой зүйлсээ байнга сайжруулан урагшлахад дэлхий бидний өмнө нээлттэй. Бид болохгүй, чадахгүй гэж өөрсдийгөө голох шаардлагагүй шүү.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
| Б.БАЯСГАЛАН: “Helen” брэнд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг |
|
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |