“Үүлэн” брэндийн үүсгэн байгуулагч А.Удвалыг энэ удаагийн “Эх орондоо үйлдвэрлэв" буландаа урилаа. Тэрбээр бага насны хүүхдээ харахын зэрэгцээ гэртээ эсгийгээр гутал урлаж, нэрийн брэндээ үүсгэсэн аж. Хичээвэл хэн бүхэн хүссэндээ хүрч болдгийн жишээ болсон А.Удвалын ярилцлагыг хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх хэрхэн өөрийн брэндээ байгуулах санаа олж, зорилгоо биелүүлж байсан таны түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Танд ч бас өдрийн мэнд хүргэе. Хоёр жилийн өмнө ээж болоод олон сар ажлаасаа завсарласан үедээ орлогодоо ч нэмэр болгоё гэж бодон гэрийн нөхцөлд хийх ажил хайж байлаа. "Үүлэн" брэндээ үүсгэн байгуулахаасаа өмнө ч олон ажил хийж үзсэн. Жишээ нь, онлайн дэлгүүр нээгээд овоо тогтвортой ажиллаж байсан ч, цар тахлын нөхцөл байдлаас болоод бүтэлгүйтсэн.
Анх эсгий гутал хийж эхлэх үед “Ямар их хөдөлмөр цаг ордог юм бэ. Ийм болохоор л их үнэтэй зарагддаг юм байна. Би хийж чадах юм болов уу даа” гэсэн эргэлзээ төрж байлаа. Гэсэн ч гараасаа гаргасан анхны эсгий гутлаа хараад "Би чадах юм байна" гэх итгэл төрсөн. Тэгээд л зориг шулуудаж, өөрийн брэндээ үүсгэе гэж бодсон юм.
-Өөрийн брэндээ үүсгэж, бизнес эхлүүлэхэд тодорхой хэмжээний суурь хөрөнгө шаардлагатай. Нярай хүүхдээ хараад гэртээ байхдаа бизнесээ эхлүүлэх суурь хөрөнгөө хэрхэн гаргаж байв?
-"Үүлэн" брэндээ үүсгэе гэсэн ч бизнесээ эхлүүлэх хангалттай хөрөнгө байгаагүй. Тэгээд цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөрөө бага багаар материалаа цуглуулж, брэндийнхээ цахим хуудсыг нээгээд захиалга авч эхэлсэн. Одоо ингээд бодоход сүүлийн хоёр жилд их алдаа, оноотой, хөгжилтэй замаар явсаар брэндээ бүтээсэн байна.
.jpg)
-Таны хэлсэнчлэн тэгж их алдаж, онон өөрийн брэндээ үүсгэхэд хүндрэлтэй зүйл юу байсан бэ?
-Бараа, материалын үнэ зогсолтгүй өсөж байдаг нь хэцүү. Анх эхэлж байхдаа нэг кг ноосыг 47 мянган төгрөгөөр авдаг байсан. Одоо үнэ 60-85 мянган төгрөг болсон байна лээ. Мөн жижиг хэрэгсэл, материалын үнэ ч 10-15 мянган төгрөгөөр өссөн.
-Бараа, материалын үнэ өссөнтэй холбоотойгоор "Үүлэн" брэндийн бүтээгдэхүүний үнэ өссөн үү. Одоо бүтээгдэхүүнүүдээ хэдэн төгрөгөөр худалдаалж байгаа вэ?
-Манайх байж болох хамгийн хямдаар л гутлаа борлуулдаг. Одоо "Үүлэн" брэндийн эсгий гутал 160 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Манай бүтээгдэхүүний үнэ бусад брэндийн эсгий гутлын бараг тал үнэ нь байдаг.

-Танай брэндийн бүтээгдэхүүний онцлог юу вэ. Бусад брэндээс юугаараа ялгарах юм бэ?
-Эсгий гутлыг жилийн дөрвөн улирал өмсөж болно. Өвлийн улиралд эсгий гутал хүний биеийн дулаанаар дотроосоо халж, хүйтэн нэвтрүүлэхгүй, хайрдаггүй. Зуны цагт эсрэгээрээ халууныг дотогш нэвтрүүлэхгүй, чийг татдаггүйгээрээ онцлог. Эсгий гутал эко бүтээгдэхүүн учир байгальд хог хаягдал болдоггүйн дээр 100 хувь дахин боловсруулж болно.
Харин манай "Үүлэн" брэндийн онцлог нь илүү өнгөлөг, чанартайд бий. Хонины ноосыг гар аргаар боловсруулж, эсгийний нимгэн, зузааныг нягтруулдаг. Эсгий гутлын чанар нь сайн эсгийрүүлсэн ноосонд байдаг. Мөн үйлчлүүлэгчийнхээ хүссэн өнгөөр хийхээс гадна тухайн хувь хүний донж, маягийг нь шингээхийг зорьдог.
-Эсгий гутал үйлдвэрлэлд тулгардаг бэрхшээл бий юу. Үйлдвэрлэхэд ч их ажиллагаатай байх?
-"Үүлэн" брэндийн эсгий гутлаа хийхдээ самнасан ноосыг дахин самнаж, 2-3 удаагийн дамжлагатай угааж, будганд оруулдаг. Хийх гэж байгаа гутлынхаа хэмжээнээс хамаараад ноосных нь грамм ч янз бүр байна. Эсгий гутал хийх бол хэн хүнээс илүү саван, ус хоёртой нөхөрлөдөг ажил.

-Сүүлийн жилүүдэд эсгий гутлын эрэлт ихсэж, олон хүн сонирхож байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Монголчууд эсгий гутлын сайхныг саяхнаас л мэдэрч эхэлж байна даа.
-Иргэд эсгий гутал худалдан авахдаа юуг анхаарвал зохилтой вэ. Та зөвлөгөө өгөхгүй юү?
-Хүмүүс эсгий гутлыг худалдан авахдаа хамгийн эхэнд гадаад үзэмжинд нь нүдээ унагачихдаг. Гэхдээ гадаад үзэмжээс илүү эдэлгээ даах чанар нь чухал. Сайн эсгийрсэн, эдэлгээ даах гутал хатуу байдаг. Улнаас нь нясалбал хөндий дуугарна.
.jpg)
-Одоо эргээд харахад "Үүлэн" брэндээ үүсгэн байгуулж, өөрийн бизнесээ эхлүүлснээс хойш амьдралд тань хэр их өөрчлөлт гарсан байна вэ?
-Энэ хугацаанд бухимдлаас ангижирч, орлогын эх үүсвэртэй ч болоод авлаа. Одоо бол үйлчлүүлэгчдээ хэрхэн илүү гоё, чанартай гутал хийж өгөх вэ гэж л боддог болсон доо.
-Ирээдүйд юу хийхээр бодож, төлөвлөж байгаа вэ. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Ойрын хугацаанд ажлын байр бий болгохыг зорьж байна. Хоёр жилийн өмнөх надтай адил гэртээ хүүхдээ хараад ажилгүй суугаа эцэг, эхчүүдийг сургаж, ажлын байртай, орлоготой болгох мөрөөдөл тээж байна.
Г. Хэрлэн
| А.УДВАЛ: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөрөө бизнесээ эхлүүлж байлаа |
|
Өнгөрсөн долоо хоногт 76733 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-02 15:53:54
Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө
2025-12-02 15:20:47
Холимог тулааны тамирчид Азийн аваргыг зорилоо
2025-12-02 14:47:19
“БАГАНУУР” ХК-ИЙН ЗАХИРАЛ Т.ОТГОНБОЛД УУРХАЙЧДЫГ НАМЫН ХОРООГООР АНГИЛАН АРХИДУУЛЖ, КОМПАНИД ҮҮРЛЭСЭН ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХАМГААЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ
2025-12-02 13:48:05
Ц.Сүнжидмаа Солонгосын үндэсний бөхийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2025-12-02 13:33:57
ХОНГ КОНГИЙН ТҮЙМЭРТ 151 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 40 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
2025-12-02 13:03:42
Барилгын ажил нь есөн жил гацсан 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ
2025-12-02 12:22:40
ХӨӨРХӨН ХАРЦНЫ ЦААНА
2025-12-02 11:00:00
Жүдо бөхийн “Токио-2025 Гранд слам”-д манай 16 жүдочин барилдана
2025-12-02 10:50:38
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломжтой боллоо
2025-12-02 10:20:30
ХУД-ийн жүдочид “Алтан-Эмээл цом-2025”-аас 4 алт, 3 хүрэл медаль хүртлээ
2025-12-02 10:11:43
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
2025-12-02 09:39:56
Таеквондо-гийн “Сүлд цом–2025” нээлттэй тэмцээн өндөрлөв
2025-12-02 09:11:05
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-02 09:02:28
М.Түвшинжаргал "АЛТАН-ЭМЭЭЛ ЦОМ" тэмцээнээс алтан медаль хүртэв
2025-12-02 07:42:00
Төв аймгийн Засаг дарга чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2025-12-02 07:30:00
“Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан” сургалт болно
2025-12-02 07:20:00
Боксын “IBA” холбооны дэлхийн аварга өнөөдөр эхэлнэ
2025-12-02 07:10:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-02 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 30 СУРАГЧТАЙ АНГИЙН 11 НЬ УТАСГҮЙ, ДАТАГҮЙН ГАЧИГДЛААР ХИЧЭЭЛДЭЭ СУУЖ ЧАДСАНГҮЙ
2025-12-02 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-02 07:00:00
“МИАТ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛД ЯРИГДАЖ БУЙ Т.ТЭЛМЭНГИЙН АРДАХ АШИГ СОНИРХЛЫН СҮЛЖЭЭ
2025-12-02 07:00:00
ХАЙРЫН ХОТ ПАРИСААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2025-12-02 07:00:00
Синдерелла мэс заслын эмнэлэг: Манайд нүдний сүв гэмтээсэн талаар ямар ч гомдол ирээгүй
2025-12-01 14:43:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан" жүжгийг дөрвөн өдөр дахин толилуулна
2025-12-01 14:16:34
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2025-12-01 14:08:06
ТАНИЛЦ: Арван хоёрдугаар сард тоглогдох үзвэрийн хуваарь
2025-12-01 14:06:45
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 13:42:31
Өнөөдөр олон улсын ХДХВ, ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна
2025-12-01 13:31:43
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна
2025-12-01 12:12:41
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетыг тоглох хуваарь
2025-12-01 11:27:13
Он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ
2025-12-01 11:13:24
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
2025-12-01 10:02:29
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа
2025-12-01 09:52:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали Улсад хүрэлцэн ирлээ
2025-12-01 09:44:22
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-01 08:00:00
ЧЕРНОБЫЛИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 29 ХҮҮХДИЙГ ГҮҮНИЙ СААМ, ЧАЦАРГАНЫН ШҮҮСЭЭР ХООЛЛОЖ, АМИЙГ НЬ АВАРСАН Л.ПАГМАДУЛАМЫН ТҮҮХ
2025-12-01 07:00:29
ТӨВ БАНКАНД ҮҮРЛЭСЭН БИЗНЕСГҮЙ ТЭРБУМТНУУД, ТОМЧУУДЫН ТАВИУЛУУДЫГ С.НАРАНЦОГТ ЦЭГЦЛЭХ ҮҮ
2025-12-01 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-01 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2025-12-01 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-01 07:00:00
Ж.ПҮРЭВСҮРЭН: Монгол эхнэрийн хувцас, үсийг дотоод бясалгалаас минь төрсөн хээтэй уялдуулан барималдаа шингээсэн
2025-12-01 07:00:00
Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Волейболын би биш, бид гэсэн зорилго нь амьдралд ч чухал
2025-12-01 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
2025-12-01 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -24 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-12-01 06:00:00
Б.ГОНЧИГСҮРЭН “АБУ ДАБИ-2025 ГРАНД СЛАМ”-ААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2025-12-01 00:12:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |