-Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулах уу?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Самдан овогтой Даваасүрэн гэдэг “Codaron Macaron”-ыг үүсгэн байгуулагч, нарийн боовны нэг төрөл болох макароныг эх орондоо үйлдвэрлэж гарааныхаа бизнесийг эхлүүлсэн нэгэн байна. Солонгос хэлний орчуулагч, маркетингаар сурч төгссөн.
-“Codaron Macaron” үйл ажиллагаагаа хэзээнээс явуулж эхэлсэн бэ ?
-Манай брэнд үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болж байна. Гэхдээ цар тахлын хөл хорионд эхэлсэн учраас тийм ч идэвхтэй байж чадаагүй. Ер нь өөрсдийн нөөц бололцоондоо тааруулж, цөөн захиалга авч, захиалга бүрдээ сэтгэлээ шингээн, чанартай хийж, худалдан авагчаа баярлуулахыг, сэтгэл өндөр үлдээхийг зорьж ажилласан.

-Одоо хэдэн ажилтантай вэ. Олон төрлийн нарийн боов бий тэр дундаас макароноор дагнан хийх болсон шалтгаан байгаа юу?
-Одоогоор хоёулаа ажиллаж байгаа. Бүтээгдэхүүний захиалга авах, хийх, хүргэх гээд бүх шат дамжлагаа өөрсдөө хийгээд явж байгаа. Макарон хийх болсон шалтгааны хувьд би өөрөө кофенд маш дуртай, макароныг кофетой хамгийн төгс зохицдог дессерт гэж боддог. Солонгос Улсад байхдаа аяга американо, 1-2 ширхэг макарон идэх нь тэр өдрийг давах бүх эрч хүчийг өгдөг байсан. Тэгж байгаад аяга американо ууж, макарон иддэг газартаа дуртай амттанаа хийж сурч, ажиллаж эхэлсэн. Энэ амттанаас мэдэрдэг тэр гоё мэдрэмжийг олон хүнд түгээхийг хүссэн.
-Таны хийдэг макарон бусад уламжлалт амттаныг бодвол илүү өвөрмөц загвартай юм билээ. Онцгой загвар гаргах санааг хэрхэн олсон бэ?
-Ер нь хүмүүс энгийн загвараас илүү хүссэн хэлбэр дүрс, өөрийн сэтгэлийн үг зэргийг багтаасан бэлэг бусдад өгөх эсвэл идэх гэж байгаа зүйлээсээ зөвхөн цадах биш гоо зүйн мэдрэмж авах дуртай байдаг. Би өөрөө ч сонин содон зүйлсэд дуртай учраас гаднын бичлэгүүд их үздэг. Макарон эмзэг гэхэд дэндүү эмзэг, мэдрэмтгий десерт. Тийм учраас их олон бүтэлгүйтнэ. Гэхдээ ямар ч захиалгын ард нь гараад хэрэглэгчийн баярлаж байгааг харах нь цаашаа үргэлжлүүлэх урам зориг минь болдог.
ХООЛ ИДЭХДЭЭ ЗӨВХӨН ЦАДАХ БУС, ӨНГӨ ҮЗЭМЖЭЭС НЬ ТААШААЛ АВАХ ЁСТОЙ
-Гарааны бизнесээ эхлүүлэхийн тулд хэдий хугацаанд бэлдсэн бэ. Хөл хорионд байх үед эхлүүлсэн гэсэн хүндрэлтэй зүйл олон байсан байх?
-Солонгос Улсад байхдаа тоног төхөөрөмж, жижиг хэрэгслүүдээ бага багаар цуглуулж байгаад Монголд яг хөл хорио тавигдахтай зэрэгцэж ирсэн. Мэдээж шинэ юм эхлүүлж байгаа учраас хүндрэлтэй зүйл олон тохиолдсон. Захиалсан түүхий эдүүд нь хил дээр гацаж олон хоног хүлээхээс эхлээд төлөвлөсөн хүргэлт 1-2 хоног гарч чадахгүй байх гэсэн асуудлууд гарсаар байсан.

-Тэр бүх асуудлын дундуур хэрхэн шантралгүй явсан бэ. Захиалагч нарын эерэг сэтгэгдэл хэр нөлөөлсөн бол ?
-Сонирхол, хоббиндоо хөтлөгдөж хийж байгаа учраас зогсоож, шантаръя гэж бодоогүй ээ. Үнэхээр дуртай учраас яст мэлхийний хурдаар ч болтугай урагшилж байж үр дүнд хүрнэ гэж боддог. Энэ дунд хамгийн гоё гэрэл гэгээтэй мөч бол хэрэглэгчийн сэтгэл ханамж, талархсан сэтгэгдэл байдаг.
-Хоол хүнс үйлдвэрлэгч хүний эрүүл мэндтэй хамаатай ажил хийдэг учраас хариуцлагатай байх шаардлагатай. Таны хувьд хүнсний аюулгүй байдал дээр хэр анхаарч ажилладаг вэ?
-Мэдээж хамгийн сайн чанартай түүхийн эд сонгож бүтээгдэхүүнээ хийхийг зорьдог. Тиймээс тоног төхөөрөмж, хүнийхээ хүчин чадалд тохирсон цөөн бөгөөд чанартай захиалга авч хэрэглэгчдэд шинээр нь хүргэхийг л зорьдог доо.
-Багадаа энэ төрлийн ажил хийнэ гэж боддог байв уу ?
-Багадаа төсөөлж байгаагүй ээ. Ер нь миний анхны хийсэн ажил надад их нөлөөлсөн. Соёлд суралцаж, цаашид юу илүү сурч болох уу, юуг судлах уу гэдэг замыг нээж өгсөн. Сургуулиа төгсөөд олон улсын сүлжээ кофе шопын орчуулагчаар ажиллаж, их юм сурсан даа. Ер нь одоогийн бизнес эхлэхэд ч нөлөөлсөн байх.
-Хамгийн их хайрладаг загвар байгаа юу. Гэр бүлийн гишүүд нь хэр их дэмждэг бэ?
-Миний ар талд бат зогсож байдаг. ойр дотын хүрээллийн хүмүүс их захиалга өгч, орлого оруулдаг даа. Өнөөдрийг хүртэл олон загвартайгаар макароныг хийсэн байна. Тэр дундаас амьтны дүрстэй цуглуулгадаа хайртай, заримдаа хүнд өгнө гэхээр харамлах мэдрэмж төрдөг.

-Гарааны бизнес эхлүүлэхэд ямар хүндрэлтэй асуудлууд гарсан бэ?
-Дөнгөж эхлүүлээд явж байгаа хүний хувьд сайн муу олон зүйлтэй л тулгарч байна. Эхний ээлжинд олж харсан зүйл гэвэл Монгол Улсын ихэнх бүтээгдэхүүн импортоор орж ирдэг учраас худалдан авалтаа санаандаа тултал хийж чаддаггүй, энэ их харамсалтай асуудал л даа. Гаднын улсад бол нэг худалдааны сайт руу ороод хүссэн зүйлээ захиалаад маргааш нь гар дээрээ хүлээн авах жишээтэй.
-Нэг макарон хийхэд хэдий хугацааг шаарддаг вэ?
- Бүх шат дамжлага дээр анхаарал хандуулах шаардлагатай. Анх түүхий эд сонгохоос, хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх процесс чухал, анхаарал байнга шаардана. Манай найзууд “Макарон хийгээд байна уу, бясалгал хийгээд байна уу” гэж тоглодог. Захиалга өгснөөс хойш хоёр хоногийн дараа бүтээгдэхүүн бэлэн болдог. Макарон идэхэд бэлэн болох хугацаа гэж байдаг. Хавчуурга гадна талтайгаа барьцалдаж, зөөлрөхөд багадаа 24 цаг шаардана.
-Энэ төрлийн бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө байгаа юу. Өөрийнхөө цаашдын зорилго төлөвлөгөөнөөс хуваалцвал?
-Бусдад зөвлөөд байх хэмжээний болоогүй ч хүн дуртай зүйлээ хийхдээ ямар ч хамаагүй арга олоод урагшлаад байдаг. Тиймээс дуртай зүйлээ олж, жаргаж хийгээрэй гэж хэлмээр байна. Миний хувьд одоогийн байдлаар чанараа алдахгүй, хурднаар биш ч тогтмол хөдөлмөрлөөд л явъя. Эцэст нь боломжууд өөрөө гарч ирэх байх тэр үед нь илүү олон зүйл төлөвлөнө өө.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Танд баярлалаа.
Холбогдох хаяг: https://www.facebook.com/codaron.macaron/photos/?ref=page_internal



| С.ДАВААСҮРЭН: Зорилгодоо хүрэхийн тулд яст мэлхийний хурдаар ч болтугай урагшилдаг байх хэрэгтэй |
|
“Мянганы сорилтын корпорац”-ын Дaн Петрийг хүлээн авч уулзлаа
2026-05-14 15:53:56
Чөлөөтийн “Алдарт” шүүгч Мохамед Камел Баузиз Монголд ирлээ
2026-05-14 15:06:03
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-05-14 11:42:14
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ “УЛААНБААТАР ГРАНТ”-Д НЭР ДЭВШИЖ БАЙНА
2026-05-14 10:30:20
“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөлөлтэй уулзав
2026-05-14 07:10:00
“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-14 07:00:00
Б.БАЯРЧИМЭГ: Анхны медалийн мэдрэмж энэ спортод дурлах хүчийг нэмсэн
2026-05-14 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-05-14 07:00:00
БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
2026-05-14 07:00:00
“Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг ирэх долоо хоногт багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд үүрэг болголоо
2026-05-13 14:26:05
Б.ШИЖИРБОЛДЫН ТОДРОЛ
2026-05-13 08:50:46
Монгол, Серби Улсын ГХЯ-ны улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-05-13 07:30:00
Азийн “АЙЧИ–НАГОЯА 2026” наадамд оролцох холбоодын уулзалт боллоо
2026-05-13 07:20:00
Ө.Сүлд боксын өсвөр үеийн Азийн аваргын төлөө тулалдана
2026-05-13 07:10:00
2026-05-13 07:00:38
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-13 07:00:34
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ” БАРИМТАТ КИНО ТӨСӨЛ КАННЫН КИНО НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-05-13 07:00:14
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН”
2026-05-13 07:00:05
ХУУЛЬ БАТАЛЖ ҮЗЭЭГҮЙ ГИШҮҮД КНОПОО ХУДАЛДАЖ БАЙНА
2026-05-13 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |