“Эх орондоо үйлдвэрлэв” буландаа керамикч, зураач мэргэжилтэй, “Art jewellery by Tsagaanaa” брэндийн үүсгэн байгуулагч Э.Цагаанцоожийг урилаа. Тэрбээр 2016 оноос “Art jewelry” чиглэлийн дизайнераар ажиллаж байна.
Брэндийн нэр: Art jewellery by Tsagaanaa
Үүсгэн байгуулагч: Э.Цагаанцоож
Үүсгэн байгуулсан он: 2016 он
Бүтээгдэхүүний чиглэл: Гоёл чимэглэл /jewelry/
Материал: Цэвэр цагаан мөнгө


-Брэнд байгуулах санаагаа хэрхэн олсон бэ?
-Дүрслэх урлагийн сургуульд сурч байхад музейн судалгаагаар зохиомж хийх хичээл ордог байлаа. Би эртний олдвор, гоёл чимэглэлийн дүрслэлд их татагдаж, биширдэг байсан юм. Анх III курсийнхээ зун өөрийн анхны загвараа буганы дүрслэлээр хийж, сургуулиа төгсөөд арт гоёл чимэглэл зохион бүтээх ажил руу орсон доо.
-Үйл ажиллагаа явуулсан дөрвөн жилийн хугацаанд тулгарсан хамгийн том бэрхшээл юу байв?
-Би уран дархны мэргэжлээр сураагүй. Дүрслэх урлагийн чиглэлээр сурсан туршлага маань аливаа зүйлийг бие даан хийж сурах, бүтээлч оролдлоготой байхад сургасан. Би үүнийг сураагүй, чадахгүй гэж бодолгүйгээр хийж эхлэхэд нөлөөлсөн юм. Анхандаа уран хөрөө барьж, гагнуур хийх нь амаргүй даваа байлаа. Тэгсэн ч шантралгүй олон давтах тусам туршлага минь чадвар болж байсан. Аливаа хийж байгаа зүйлээ тогтвортой авч явах нь амаргүй шүү дээ. Заримдаа шантарсан ч шинэ зүйл бүтээх мэдрэмж нь хамгийн сайхан. Арт гоёл чимэглэл хийх хугацаандаа төсөөлж байгаагүй бүтээлүүд хийсэн болохоор цаашдаа яаж хөгжүүлж, юунд хүрч болох вэ гэсэн бодлоор өөртөө урам зориг өгдөг дөө.

-Таны ажлын онцлог юу вэ?
-Би аль болох өөр хаана ч байхгүй сонин, өвөрмөц загвар бүтээх дуртай. Тиймээс эскизээ дүрслэх урлагийн зохиомж шиг гаргадаг. Бүтээгдэхүүнийхээ хэлбэр, хөдөлгөөн, хэмжээ, харьцааг нарийн олох нь ажлын маань хамгийн чухал хэсэг. Ингэснээр бүтээлч байдал, мэдрэмжийг давхар хөгжүүлж байдаг юм билээ. Шинэ загвар зохион бүтээх тэр мэдрэмж л хамгийн гоё.
-Анх хэдэн ажилтантай брэндээ эхэлж, одоо хэд болж өргөжсөн бэ?
-Манай философийн багш “Зохиогч гэж өөрөө санаагаа олж, өөрөө хийж гүйцэтгэдэг хүнийг хэлнэ” гэж ярьж байсан юм. Өөрөө загвараа гаргаад өөрөө хийж гүйцэтгэх нь сэтгэлгээ болон ур чадварыг зэрэг хөгжүүлдэг юм. Түүнээсээ дүүрэн мэдрэмжийг авдаг даа. Тиймээс бүтээгдэхүүнээ үйлдвэрлэл шиг олон тоогоор гаргадаггүй. Ирээдүйд илүү өргөжүүлээд, олон ажилтантай болж магадгүй. Гар хийцийн авторын “jewelry” гэдэг нь худалдааны гэхээсээ урлаг талдаа ойрхон бүтээл юм.

-Бүтээгдэхүүнээ өргөжүүлэх чиглэлээр ямар шинэ санаа, төсөл хэрэгжүүлж байна вэ?
- Шинэ загварууд зохиох, зураг авалт хийх, бүтээлээрээ санаа концепц илэрхийлж ажиллахыг хичээдэг дээ. 2019 онд “Red Ger creative space”-д "Inspire" нэртэйгээр гоёл чимэглэлийн үзэсгэлэн гаргаж байсан. Өөрийн бүтээлээ контемпорари тал руугаа илүү хөгжүүлэхийг хүсдэг юм.
-Үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар уншигчдад товч танилцуулаач?
- Арт гоёл бүтээх ажил маань их сонирхолтой. Ямар нэг сэтгэл хөдөлгөсөн зүйлээс сэдэл, санаагаа олно. Эскизээ гараар зурж, олон хувилбараар гаргана. Зарим загвараа эскиз гаргахгүйгээр хийсэн тохиолдол ч бий. Загвараасаа шалтгаалаад ямар аргаар хийхээ бодно доо. Манай бүх загвар хийц, цутгуур ашиглалгүй нэг бүрчлэн гараараа хийдэг. Эскизээ металл дээрээ буулгаад гагнуур хийнэ, хамгийн сүүлд өнгөлгөө гүйцэтгэлийн ажиллагаа хийгээд шинэ загвар бэлэн болдог доо.

- Ижил төрлийн бизнес эрхлэгчдээс ялгарах онцлог нь юу вэ?
-Монгол үндэснийхээ гоо зүйн сэтгэлгээ, өнгө төрхийг бүтээлдээ илэрхийлэхийг хичээж ажилладгаараа онцлог байх. Загварууд маань зүүж байгаа хүндээ онцгой, цорын ганц гэсэн мэдрэмжийг өгдөг байгаасай гэж бодож бүтээдэг. Бүтээл маань гар хийц учраас дахин давтагдахгүй. Хамгийн гол нь сэтгэл шингээн урлах нь чухал. Материалын хувьд цэвэр цагаан мөнгөөр хийдэг учир харшил өгдөггүйгээрээ онцлог.
-Та брэндийнхээ алсын харааг хэрхэн харж байна вэ?
- Ирээдүйд энэ ажлаа тогтвортой, бүтээлч байдлаар хөгжүүлж, илүү өндөр ур чадвар, үнэ цэнийг бүтээхийг хүсдэг. Олон улсын энэ төрлийн уран бүтээлчдийн оролцдог үзэсгэлэн, урлагийн долоо хоногт оролцохыг мөрөөддөг.

-Шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа залуу үеийнхэн болон манай уншигчдад өгөх зөвлөгөө бий юү?
- Бүтээлч, тууштай, хөдөлмөрч, хийж байгаа зүйлдээ хайртай байхад чиний хийж чадах зүйлд хязгаар гэж байхгүй. Бусад хүний магтаал урмыг үг сайхан ч хийсэн зүйл чинь эргээд өөрт чинь маш их урам зориг өгдөг шүү гэж зөвлөмөөр байна .
Цахим хаяг: https://www.facebook.com/Art-jewellery-by-Tsagaanaa-525974170914160

| Эх орондоо үйлдвэрлэв: Гоёл, чимэглэл урлаач Цагаанаа буюу "Art jewellery by Tsagaanaa" брэнд |
|
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |