Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 19 насандаа “Tsotan’s Handmade” урланг үүсгэн байгуулсан Бямбагүнгэрэгийн Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр багаасаа хувцас загвар сонирхож, хоёр дүүдээ даашинз оёж өгдөг байсан бөгөөд 2021 онд мөрөөдөлдөө хүрэх эхлэлээ тавьж, урлангаа нээжээ.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Бямбагүнгэрэг овогтой Хонгорзул гэдэг. Одоо 19 настай ИЗОУИС-ийн ДУДТС-д эхний улирал хувцас дизайн чиглэлээр сурсан, хувийн шалтгаанаар одоогоор сургуулиасаа гарчихсан байгаа. Дараа жил үргэлжлүүлэн сурах төлөвлөгөөтэй байна. Одоо “Tsotan’s Handmade” урланг үүсгэн байгуулаад ажиллаж байна.
-“Tsotan’s Handmade” урлан хэзээнээс үйл ажиллагаа явуулсан бэ?
-Анх 2021 оны гуравдугаар сараас “Scrunchie” буюу том хэмжээтэй үсний боолт хийж эхэлсэн. Захиалга хүлээн авах, бараагаа бэлэн болгох, хүргэлт гээд бүгдийг нь өөрөө бие даагаад хийдэг. Зуны улиралд бага зэрэг шантраад ажлаа орхисон байсан. Харин саяхнаас мөрөөдөл минь учраас төлөвлөгөө, загваруудаа дахин гаргаад үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Өөрийн гэсэн хувцасны брэндтэй болохыг багаасаа мөрөөдсөн. Мөрөөдлөө биелүүлэх эхлэлийг “Tsotan’s Handmade” минь тавьж байгаа. Их сургуульд мэргэжлээрээ сурч, бүрэн эзэмшсэнийхээ дараа “Tsotan’s Fashion” болгож албан ёсны брэнд болгоно гэсэн төлөвлөгөө, зорилготой байгаа.

-Тусалж, дэмждэг хүн байгаа юу?
-Одоо бол хүргэлтийн компанитай гэрээ хийсэн учраас хүргэлтээ өөрөө хийхгүй байгаа. Харин бусад зүйлсээ бие дааж хийгээд явж байна. Аав, ээж гэр бүлийнхэн их дэмждэг. Зарим үед аавдаа хэрэгтэй зүйлсээ захиж авчруулна.
-Дахиж эхэлснээс хойш захиалга хэр их ирж байгаа вэ?
-Зуны даашинзны захиалга авч байгаа. Хүүхэд, том хүн хослуулж өмсөж болно. Мөн өөрийн биеийн хэмжээнд тааруулж хийж болох учраас хүмүүст таалагдаж байх шиг байна. Миний бодсоноос илүү их захиалга орж ирж байгаа.
-Яагаад хувцас загварын чиглэлээр ажиллах болсон бэ?
-Аравдугаар ангид сурч байхад сургуулийн хувцас загварын тэмцээн болж байсан юм. Тэр тэмцээнд ангийнхаа найзуудтай хамт загварын цуглуулга гаргаад оролцож байсан. Тэр үед технологийн багшаасаа гар оёдлын машин аваад, анхны хувцсаа оёсон. Түүнээс хойш загвар зохион бүтээгч мэргэжилд эргэж, буцалтгүй дурласан даа.

-Хувцас оёх техникийг хэрхэн сурсан бэ?
-Аравдугаар ангиасаа хойш хуучин хувцасныхаа загварыг өөрчлөх, хэрэггүй материалаар жижиг зүйлс их оёдог болсон. Би хоёр охин дүүтэй, тэдэндээ даашинз оёж өгдөг байлаа. Эсгүүрийн хувьд бие дааж судалгаа хийснээр сурсан. Оёдлын технологи, чадвараа сайжруулахын тулд цахим сүлжээгээр их судалж, суралцсан.
-Хөл хорионы үед бизнесээ эхлүүлсэн нь гэсэн. Санхүүгийн ч юм уу ямар нэгэн асуудал тулгарсан уу?
-Одоохондоо ямар нэгэн асуудал гараагүй байгаа. Хөл хорио тийм их нөлөө үзүүлээгүй. Хамгийн гол нь тууштай байдал юм билээ. Цаашдаа ямар асуудал үүсэхийг мэдэхгүй ч бүгдийг нь давж, туулна гэсэн бодолтой байгаа
-Урландаа яагаад “Tsotan’s Handmade” гэж нэр өгсөн бэ?
-Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Мөрөөдлөө бичиж байгаад ирээдүйд урландаа ямар нэр өгөх вэ гэж бодож, хайсан. Олон нэр байсан ч тэр дундаас хамгийн их нүдэнд туссан нь Цотан гэж Монгол хатны нэр байсан.
-Бусад гар урлалын брэндүүдээс онцлог зүйл нь юу байх вэ?
-Өөрөө мэргэжилдээ эзэн болчихоод өөрийн гэсэн өнгө төрхийг гаргана. Мэдлэг арай дутаад байгаа ч загваруудаа гаргаж, зурсаар байгаа.
-Бүтээгдэхүүн хийх үедээ юуг чухалчилж үздэг вэ?
-Бүтээгдэхүүнээ гаргахдаа хамгийн эхэнд чанар, цэвэрхэн цэгцтэй оёдол, биед тухтай байдлыг эрхэмлэдэг. Миний хувьд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэгт байх ёстой гэж боддог. Энэ салбарт чадварлаг хүн олон бий. Тиймээс илүү хянамгай байх хэрэгтэй.
-Нэг бүтээгдэхүүн бэлэн болоход хэр урт хугацаа шаардлагатай байдаг вэ?
-“Захилага авсан өдрөөс хойш 7-14 хоногт бэлэн болно” гэж үйлчлүүлэгчдээ хэлдэг. Яг суувал нэг өдөрт бэлэн болох боломжтой ч бүтээгдэхүүнээ алдаа гэмтэлгүй гарах, мөн ирсэн захилгаа цэгцтэй байлгах үүднээс урт хугацаатай хэлдэг.

-Цааш урагшилж ажлаа хийх эрч хүчийг юунаас авч байна?
-Гэр бүлийнхэн, найз нөхөд, найз залуу гээд дотно хүмүүс минь их урам өгдөг. Мөн бэлэн болоод гараад ирсэн хувцсаа хараад эрч хүч авна, цаашдаа ажлаа хийх итгэлээр цэнэглэдэг. Бас миний урласан бүтээлийг аваад сэтгэл ханамжтай байгаа үйлчлүүлэгчээ харж эрч хүч ордог.
-Цаашдын төлөвлөгөө гарсан уу хэрхэн ажиллах вэ?
- Эхэлж байгаа учраас “Scrunchie” боолт болон даашинзаар дагнаж хэсэг явна. Цаашдаа бүх төрлийн хувцас гаргадаг брэнд болохыг зорьж байгаа. Одоохондоо гэртээ бүтээгдэхүүнээ хийдэг. Тиймээс өөрийн гэсэн урлантай, дэлгүүртэй болохыг хүсдэг. Урлан минь тав тухтай, бүх техник хэрэгсэл нь бүрдсэн, сайхан энергитэй хүмүүсээр дүүрэн байгаасай гэж боддог доо. Нэг зүгт зорьж чиглэсэн хүмүүсийг ажилд авч, хамтран урагшлахыг эрхэмлэдэг.
-Танд баярлалаа. Мөрөөдөлөө биелүүлж өөрийн брэндтэй болоорой.
-Баярлалаа, ажилд нь амжилт хүсье.
Цахим хуудас: https://www.facebook.com/tsotans

| Б.ХОНГОРЗУЛ: "Цотан" урлан бол ирээдүйд бий болох Монгол брэндийн эхлэл |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |