-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. “Major” брэндийн анх хэрхэн үүсгэн байгуулсан бэ?
-Бага байхдаа юм оёх дуртай хүүхэд байсан. Есдүгээр ангиа төгссөнийхөө дараа үйлдвэр урлалын сургуульд орж хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөөд, ШУТИС-ийг Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Ер нь сонирхол хоббигоо дагаад явж байна. Би 2009 оноос хойш юм оёж эхлэсэн, 2015 оноос “Major” гэсэн нэрийн дор арьсан эдлэлээр бүтээгдэхүүн хийж байна.
-Арьсан бүтээгдэхүүнийг хийхдээ түүхийн эдээ хаанаас авдаг вэ ?
-Манай дэлгүүр бүтээгдэхүүн болоход бэлэн болсон цэвэрлэсэн арьс худалдан авдаг. Арьсыг боловсруулна гэдэг тусдаа мэргэжил, үйл ажиллагаа, техник шүү дээ. Манай брэндийн хувьд бусад ижил төрлийн газрууд шиг бэлэн бүтээгдэхүүн хийхэд зориулж янзалсан арьс худалдан авдаг. Түүн дээрээ өөрсдийн хүссэн загварыг эсгэж хийдэг.
-“Major” нийт хэдэн нэр төрлийн загварыг гаргадаг вэ. Хамгийн анхны бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн байв?
-Тогтмол гаргадаг цүнх, түрүүвч, түлхүүрийн оосор, тэлээ зэрэг багтаад 50 гаруй загвар байгаа. “Major” брэндийн жижиг гар цүнх, тэлээ нь анхны бүтээгдэхүүн болж байлаа.

-Өөрийн тань хамгийн хайртай, хийх гэж илүү нямбай ажилласан загвар юуны загвар байсан бэ?
-Миний дутуу орхисон цүнхийг санаа нэмж дуусгаад авч байсан. Тэр үед би цүнхний үндсэн загварыг нь гаргаж эх биеийг нь бэлэн болгоод чимэглэл, нарын хэсгүүдийг нь хийгээгүй, санаа орж ирэхгүй байсан учраас дуусгалгүй орхичихсон байсан юм. Тэгсэн нэг Европ жуулчин ирээд “Энэ цүнхийг би авмаар байна. Надад тасалгаа хийгээд нэр бичээд, оосрыг нь ийм загвартай хийгээд өгөөч” гэж хэлээд өөрөө надтай хамтарч загварыг нь нэмж гаргаад авч байсан юм. Тэр цүнхийг бэлэн болсны дараа, амархан аргаар гоё болсныг нь харж байсан. Миний хамгийн сэтгэлд үлдсэн загвар тэр юм байна.
-Гар урлалыг гадаадын улсууд илүү үнэлж авдаг гэж үнэн үү. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тэдний сэтгэлгээ илүү чөлөөтэй, гар урлалын бүтээгдэхүүний үнэ цэнэ, бүтээх явцад шаардагдах хүч хөдөлмөр, ур ухааныг шингэдэг талаар мэддэг.Монголын залуучууд одоо бол харин гар урлалын бүтээгдэхүүн гэвэл илүү үнэлдэг,зорьж ирдэг болсон. Өмнө нь биднийг дөнгөж эхэлж байхад “Аан ийм нэг гараар хийсэн зүйлс байдаг” гэсэн хандлагатай байлаа. Харин одоо бол “Илүү үнэ цэнтэй юм байна, миний онцлогийг илэрхийлж чадах юм байна” гэдгийг мэддэг болсон.
-Хэдэн ажилтантай вэ. Цар тахлын үед ажлын байраа хадгалж чадсан уу?
-Манай байгуулга таван ажилтантай. Миний хувьд би зөвхөн загварыг нь гаргана гэж хойш суудаггүй. Хийх ёстой бол бүгдийг нь хийдэг. Ачаалалтай үед юу хийх хэрэгтэй байна тэр бүгдийг нь хийдэг дээ. Цар тахлын үед бүгд яг гэр гэртээ тусгаарлалтад орох үед хэсэг амарсан. Тэрнээс бус манай байгуулга ажлын байраа хадгалж үлдсэн.
-Урлангийнхаа дотор тохижилтыг өөрөө хийсэн үү. Цаашид дэлгүүрээ өргөжүүлж, салбар нэмэх талаар бодсон уу?
-Дэлгүүрийнхээ дотор тохижилтын санаагаа өөрөө гаргасан. Загваруудаа илүү тодотгож, хэв маягт нь тохируулж дотор заслаа шийдсэн. Энэ дэлгүүр тавигдах зүйлс гар урлалын бүтээгдэхүүн болохоор бэлэн байдаг төмөр тавиур авч тавилгүйгээр бүгдийг нь өөрийн гараар бүтээхийг хүссэн. Европын бусад оронд бүтээгдэхүүнээ борлуулахыг хичээж байна. Монгол Улсын хувьд дахиад цөөн хэдэн салбар нээнэ. Гэхдээ тийм олон салбар нээхгүй. Манай бүтээгдэхүүн цөөн тоогоор үйлдвэрлэгддэг. Тэр утгаараа илүү үнэ цэнтэй байдаг.

-Бусад төрлийн арьсаар бүтээгдэхүүн байгууллагуудаас танай дэлгүүр юугаараа илүү онцгой содон бэ?
- Манай брэнд материалын шинж чанар, загвар дээрээ илүү анхаарч ажиллахыг хичээдэг. Гаргасан загварын нь ямар шинж чанартай арьс, өнгөөр хийвэл загвараа төгс гаргаж мөн эдэлгээ урттай байх юм тэр бүх талын нь хайж, харж бүтээгдэхүүнээ хийдэг. Хэрэв манай дэлгүүрийн бүтээгдэхүүн гадуур байдаг шиг ижил төрлийн арьсаар бүтээгдэхүүнээ хийсэн бол хүмүүс зорьж ирж авахгүй. Залуучууд “ Танай дэлгүүрийн зорьж ирлээ. Бусад газрын бодвол өөр байдаг” гэж их ирдэг. Загварын хувьд гэхэд бусдаас содноор хийдэг. Жишээ нь тэмдэглэлийн дэвтэр, гоо сайхны цүнхний түгжээг шилбэ, товчоор шийдсэн байдаг.
-“Major” брэнд нээгдсэнээс хойш хэзээ хамгийн их захиалгатай ажилласан бэ?
-Тэмдэглэлт баярын өдрүүдээр бид хоол идэж, тайван суух завгүй ажилладаг. Авсан бараагаа боолгох гэсэн иргэд оочирлож зогсдог. Үндэсний үйлдвэрүүд их хэмжээний захилга өгдөг. Үндэсний үйлдвэрлэл нь буцаад үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг нь сайхан санагддаг.

-Дэлхийн хэдэн оронд бүтээгдэхүүнээ худалдаалдаг вэ?
-Одоо бол Герман Улсын нэг дэлгүүртэй гэрээтэй хамтран ажилладаг. Манай ихэнх бүтээгдэхүүн тийшээ гарч байна. Цар тахалтай холбогдуулан Франц Улсад бараа бүтээгдэхүүнээ гаргах гэрээний явц зогссон байгаа.
-Гарааны бизнес эхлүүлээд явж байхад хамгийн их дэмжсэн хүн хэн бэ?
-Манай ээж хамгийн их дэмжсэн. Есдүгээр ангиас хойш дэлгүүртэй, брэндтэй болох хүртэл гараас минь тавилгүй дэмжиж байгаа .
-Бизнес эхлүүлэх амар зүйл биш шүү дээ. Шантарсан үе байсан уу?
-Одоо ингээд харахад хамгийн хэцүү шантармаар үеийгээ юу ч мэдэхгүй даван туулсан юм билээ. Нэг машинтай тэрийгээ зээлээр авчихсан. Бүтээгдэхүүн хийх түүхийн эдээ нэг, нэгээр нь зөөдөг. Оёдлын машины зүүг хүртэл нэг ширхгээр нь авдаг байсан. Тэр үеийг одоо бодохоор их хэцүү байсан юм шиг, гэтэл би тэр үед ерөөсөө хэцүү гэж хүлээж аваагүй юм билээ. Яг энийг л хийнэ гээд үзүүрээс нь бариад авчихсан учраас хэцүү зүйлүүдээ анзаарахгүй давчихсан. Тэр хэцүү үеийг бүтэж байгаа жаахан зүйлээсээ урам аваад, инээгээд давчихсаныгаа сүүлд мэдсэн дээ.
-Ярилцсанд баярлалаа. Бизнес тань улам бүр өргөжих болтугай.
-Баярлалаа.


| У.ЦЭНД-АЮУШ: Мөрөөдлийнхөө үзүүрээс атгасан учраас хэцүү үеүд ч жаргалтай өнгөрсөн |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |