“Эх орондоо үйлдвэрлэв” булангийнхаа энэ удаагийн дугаарт танд зориулж жижигхэн баримал, дахин давтагдашгүй,нандин дурсамжийг тань дагуулсан бүтээгдэхүүнийг хийдэг “Lily handmade” брэндийн үүсгэн байгуулагч Батхүүгийн Азжаргалтай ярилцлаа.Тэрбээр сонирхлоо ажил болгосон чадварлаг нэгэн юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач. Мөн яагаад энэ төрлийн гар урлал хийх болсон тухайгаа ярьж өгөөч?
-Намайг Батхүүгийн Азжаргал гэдэг. “Lily handmade” брэндийн үүсгэн байгуулагч. Би багаасаа зураг зурах их дуртай байсан учраас арван жилдээ зургийн сургуулийн оройн эчнээ ангид давхар сурдаг. Өглөө нь арван жилийхээ хичээлийг хийгээд гэртээ ирж, хувцсаа сольчихоод зургийн сургууль руугаа явдаг байлаа. Жижигхэн охин зургийн том хавтан үүрээд явах нь их сонирхолтой бас түүндээ дуртай байлаа. Зураг, уран баримал хүний сэтгэл зүйд тайвшрал өгч өөрийн гэсэн орон зай үүсгэх боломж олгодог учир өөрийгөө илэрхийлэх нэг гарц минь болж өгсөн. Өсвөр насны хямралыг даван туулахад их тус болсон гэж боддог юм. Тэр цаг үеэс эхлээд уран зураг, уран барималд дуртай, дурлаж хийдэг сонирхол минь болсон.
-Гар урлалаа хэр удаан хийж байгаа вэ ?
-Манай урлан ажиллаад гурван жил болж байна. Энэ хугацаанд байнгын үйлчлүүлэгч олонтой болж, олон хүний аз жаргалтай, хамгийн нандин мөчүүдэд дурсагдах зөвхөн тэр хүнд зориулсан гар урлалын бэлгүүдийг бүтээн ажиллаж байна.

-Ямар мэргэжилтэй вэ. Сурдаг уу, ажилладаг уу?
-Сурдаг бас ажилладаг, давхар урлангаа ч ажиллуулдаг. Бүгдийг амжуулахыг хичээдэг дээ. Маш, бүр маш их завгүй мэт боловч миний хувьд сурчихсан учраас завгүй ч юм уу, хэцүү ч юм уу санагдахаа больсон.
-Ганцаараа бүх ажлаа хийдэг үү?
-Анх хоббигоороо ганцаараа хийдэг байсан бол одоо ажилчидтай болж, өргөжин урлан болсон. Сонирхлын дагуу хамтарч ажилладаг хүмүүс бий. Бизнес эрхлэгч гэдэг татвар төлөгч хүнийг хэлдэг бол би бизнес эрхлэгч биш. Сонирхлоо ажил болгосон хүн гэх юм уу даа.
-Үйлчлүүлэгчээс ирсэн хамгийн гоё сэтгэгдэл юу байсан бэ?
-Захиалагч нар маань "Танайхаас авсан бэлэг маш их таалагдсан. Би хамгийн хайртай найздаа, дотнын хүндээ ийм зүйл хийлгэмээр байна" гээд ороод ирдэгт нь их баярладаг даа. Дараагийн ажлаа хийх эрч хүч, урам болдог.

-Нэг бүтээгдэхүүн хэр урт хугацаанд бэлэн болдог вэ?
-Ямар бүтээгдэхүүн захиалснаасаа хамаараад хугацаа нь өөр өөр байдаг. Хүмүүс ихэвчлэн аяга, халбага олноор авдаг. Эдгээр бүтээгдэхүүн нь 4-7 хоногт бэлэн болдог.

-Анх яаж ийм эд зүйл дээр баримал хийх санаа төрсөн бэ?
-Ер нь бол энэ төрлийн баримлын урлал Орос Улсад их хөгжсөн байдаг. Тэднээс санаа авч, хийе гэж бодоод эхлүүлсэн. Зөвхөн тухайн захиалагчдаа зориулан давтагдашгүйгээр хийдэг учраас бүтээгдэхүүн бүр минь онцгой байдаг.
-Цаашдаа улам өргөжүүлэх үү?
-Захиалгат бүтээгдэхүүн, дэлгүүрт зарагддаг бүтээгдэхүүн хоёр өөр. Гэхдээ урлантай болно гэж мөрөөддөг. Төлөвлөгөө гаргаж хийж эхлээгүй ч дотроо төлөвлөөд явж байгаа.
-Яагаад “Lily handmade” гэж нэрлэсэн бэ?
-Инээдтэй л дээ, амьтанд хайртай болохоор тэр юм уу муурынхаа нэрээр нэрлэсэн. Манай муурыг Lily гэдэг. Нэр өгөхдөө олон юм бодоогүй ээ.
-Сав, баглаа, боодлоо хаанаас авдаг вэ?
-Манайх бараа бүрдээ тохирсон сав, баглаа, боодол захиалж авчирдаг. Бараа маань шаазан эдлэл дээр хийгддэг учраас амархан эвдэрч, гэмтэхгүй байх талыг нь бодолцдог.

-Хамгийн анхны захиалга бэлэн болоод, эзэнд нь хүлээлгэж өгөх мэдрэмж ямар байсан бэ?
-Хүн хамгийн анхны захиалга мартагддаггүй юм билээ. Маш их сэтгэл хөдлөлтэйгөөр “Монголд ийм гоё юм хийдэг газар байдаг юм уу” гэхэд нь их баярласан.
-Сурах, ажиллах, давхар урлангаа ажиллуулах завгүй байдаг байх. Хэрхэн зохицуулдаг вэ?
-Дуртай зүйлээ хийж байгаа үед хүн ямар ч байсан арга олдог юм байна лээ. Хүсэл сонирхол нь их болохоор цаг зав яаж ийгээд л гаргадаг. Ер нь хоббигоо ажил болгосон маань миний том давуу тал.
-Ярилцсанд баярлалаа, цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Танай хамт олонд баярлалаа. Мөн манай нэрийн хуудас болсон "Хэн нэгний зүрх сэтгэлд байдаг гэдгээ мэдэх хамгийн сайхан" гэж үг байдаг юм. Нандин мөч бүрдээ манайхантай хамт байдаг үйлчлүүлэгчдээ баярлалаа гэж хэлмээр байна.






О.Эрдэнэтунгалаг
| Б.АЗЖАРГАЛ: Хүссэн зүйлээ хийж байгаа цагт зав үргэлж гардаг |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |