
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Пүрэвдагва овогтой Номин гэдэг. Дархан хотод төрж өссөн. Одоо 27 настай, шүдний эмчээр ажилладаг. Хажуугаар нь хоббигоо ажил болгоод лаа, банны давс, саван зэргийг бүтээн борлуулж байна.
-“OrgaLife” хэдэн онд байгуулагдсан бэ?
-Анх “Сайхан шүд” эмнэлгийн захирал, эмч Т.Мөнхдулам байгуулан ажиллуулж, сургалт зохион байгуулдаг байсан л даа. Миний хувьд 2021 оны аравдугаар сараас хойш хамтарч ажиллаж байна.


-Энэхүү ажилтай холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу. Яаж бүтээлээ хийж сурсан бэ ?
-Анх цахим сүлжээгээр энэ төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа олон газруудыг харж байсан. Хараад өнгөрдөг байснаас хийж үзье гэж боддоггүй байлаа. Харин “Сайхан шүд” шүдний эмнэлэгт ороод “OrgaLife” брэндийн үүсгэн байгуулагч эмч Т.Мөнхдулам эгчтэйгээ танилцаад түүний явуулдаг сургалтад суусан. Тэгээд сурсанаасааа хойш Т.Мөнхдулам эгчтэйгээ хамтраад тус газраа ажиллуулж байна. Ер нь хоббиндоо хөтлөгдсөн бүсгүйчүүдийн байгуулсан брэнд гэж ойлгож болно.
-Ажиллаа хэрхэн хуваарилж хийдэг вэ. Хамгийн их захиалга орж ирдэг үе хэзээ байдаг вэ?
-Хүмүүсийн тэмдэглэлт баярын өдрүүдээр захиалга их ирдэг. Ажлынхаа нэг өрөөг урлангаа болгосон. Тэндээ бүх захиалга, бүтээгдэхүүнээ хийдэг.
-Бүтээгдэхүүнээ танилцуулж болох уу. Нэг бүтээгдэхүүн хийхэд хэр их цаг хугацаа зарцуулдаг вэ?
-Манайх банны давс,банны бөмбөлөг,саван,лаа ихэвчлэн хийдэг. Энэ бүгдийг органик түүхийн эд боловсоруулж бүтээгдэхүүн болгон зах зээлд гардаг. Амин тосоор хийдэг болохоор эрүүл бүтээгдэхүүн гэж хэлж болно. Хийгдэх хугацаа харилцан адилгүй лааг бүтэн 24 цаг хийж байхад банны бөмбөлөг 30-40 минут болдог. Тэгээд чимэглэхэд бас багахан ч гэсэн хугацаа орно.

Бүх бүтээгдэхүүндээ сэтгэлээ гаргаж урладаг учраас бүгд их нандин
-Эдгээр зүйлсийг хийхэд тийм ч амаргүй байх. Тиймээс дэмжиж, тусладаг хүн олон бий байх?
-Өөрөө дуртай болохоор шантарч байгаагүй ээ. Гэр бүл, найз нөхөд маань их дэмждэг. Ирээдүйд дэлгүүртэй болно доо гэж боддог.
-Сургалтаа хэр зайтай зохион байгуулдаг вэ?
-Сургалтаа дөрвөн сарын зайтай зохион байгуулдаг бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүн хийх сонирхолтой хүмүүсийг хамруулдаг. Сургалтад суусан хүмүүс маань хийсэн бүтээлээ өөрсдөдөө үлдээдэг. Тиймээс бага ч болов урам зориг авдаг болов уу.
-Хамгийн их сэтгэлд үлдсэн захиалга байгаа юу?
-Бүх бүтээгдэхүүндээ сэтгэлээ гаргаж урладаг учраас бүгд их нандин байдаг. Лаа заримдаа шахалтаасаа хамаараад бүтэлгүйтэх тохиолдол байна. Шинэ жилээр хэд хэдэн компанийн ажилчдын гарын бэлгийг багц болгон бэлдэж өгсөн.
Эхэндээ хэцүү санагдаж магадгүй ч олон удаа оролдоод байвал сайжирдаг учраас хүмүүсийг зориглоод хийгээд үзээсэй гэж хүсэж байна

-Ямар үед хамгийн их урам авдаг вэ?
- Үйлчлүүлэгчдийн "Баярлалаа" гэдэг үг хамгийн том урагшлах шалтгаан болдог. Захиалагч нар бүтээгдэхүүнээ аваад урмын үг хэлэхэд л ядаргаа арилдаг шүү. Бидний бүтээгдэхүүн олон хүнд баяр баясгалан авчирч байгааг харах л сайхан.
-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Би “OrgaLife” –ийн дэлгүүртэй болмоор байна. Одоо гаргаж байгаа бүтээгдэхүүнээ илүү олон төрөлтэй болгоод, дэлгүүртээ тавина. Надтай адилхан гар урлал сонирхдог хүмүүст зааж зөвлөх сургалтаа улам өргөжүүлээд тэднийг дэмжиж ажиллана. Анх эхлэхэд хэцүү санагдаж магадгүй ч тууштай оролдоод байвал сайжирдаг учраас хүмүүсийг зориглоод хийгээд үзээсэй гэж хүсэж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Танд ч бас баярлалаа.
.jpg)
.jpg)
.jpg)

О.Эрдэнэтунгалаг
| П.НОМИН:Дуртай болохоор шантарч байгаагүй |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |