Эргэлт.мн мэдээллийн сайт “Шинэ танил” булангаараа “Ankhiluun handmade”-ийг үүсгэн байгуулагч Г.Дагиймааг танилцуулж байна. Тэрбээр 21 насандаа гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуухан ээж бөгөөд аль хэдийнэ байнгын худалдан авагчидтай болжээ. Түүний урладаг анхилам, сайхан үнэртэй лаа өвөрмөц, сэтгэл татам загвараараа бусдаас онцгойрдогийг хэрэглэгчид нь онцолдог юм билээ. Ингээд Хөвсгөл аймагт амьдардаг хөдөлмөрч бүсгүйн сэтгэл татам бизнесийн талаарх яриаг хүргэе.
-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу, намайг Гантөмөр овогтой Дагиймаа гэдэг. Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалт, татварын мэргэжлээр 2021 онд төгссөн. Одоо 21 настай, дөрвөн сартай бяцхан гүнжийн ээж учраас мэргэжлээрээ ажиллаагүй. Харин “Анхилуун” гар урлалын дэлгүүрээ үүсгэн байгуулаад ажиллаж эхэлж байна.
-Яагаад “Анхилуун” гэж нэрлэсэн бэ?
-Охины минь нэрийг Анхил гэдэг. Охиныхоо нэрнээс санаа авахаас гадна миний хийдэг лаа анхилуун үнэртэй учраас ийн нэрлэсэн хэрэг.
-Лаа хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Анхны бүтээгдэхүүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарч эхэлсэн. Монголчууд дунд лааг илүү өргөн цар хүрээтэйгээр үйлдвэрлэж, лааны соёлыг олон хүнд таниулах, илүү хөгжүүлэх санаа төрсөн. Тэгээд охиноо нэг сартай байхад нь илүү сонирхож, ажил болгосон хэрэг.
“Хүн гоё сайхан юм худалдаж аваад баярладаг тэр мэдрэмжийг манай бүтээгдэхүүнээс аваасай гэж боддог”
-Танай бүтээгдэхүүний сав, баглаа, боодол бусдаас онцгой байдаг шүү дээ. Энэ талаар?
.jpg)
-Би аливаа юмны сав, баглаанд их ач холбогдол өгч, худалдаж авдаг. Миний хийж байгаа бүтээгдэхүүнийг “Худалдан авагчид маань хайртай хүмүүсээ баярлуулахын тулд худалдаж аваасай” гэж боддог болохоор бүх сав баглаа боодлоо бэлэг байхаар бэлддэг. Хүн гоё, сайхан, үзэмжтэй зүйл худалдаж аваад баярладаг шүү дээ. Тэр мэдрэмжийг манай бүтээгдэхүүнээс аваасай гэж хүсдэг.
-Анхилуун брэнд бусад лаанаас юугаараа онцгой вэ?
-Монголд лаа хийдэг, урладаг мундаг эмэгтэй олон байдаг. Манай лааны давуу тал гэвэл хүмүүс анх хараад лаа гэж хардаггүй бялуу, шейк амттан гэж боддог. Өөрөөр хэлбэл, үнэрээс гадна дуртай амттанаар нь хайр, анхаарлыг нь татдаг, сэтгэл татам дүр төрхөөрөө онцгой гэж болно. Харин давуу тал гэвэл мэдээж удаан уусдаг, сайхан үнэр түгээдэг, хэчнээн ч удаан хадгалсан чанар, үзэмжээ алддаггүйгээрээ ялгарна.
-Лаа хийх урлагт хэрхэн суралцсан бэ?
-Лаа хийх сургалтад хамрагдаагүй. Цахим сүлжээн дэх бичлэгүүдийг дууриагаад хийхээр ерөөсөө болохгүй, олон удаа бүтэлгүйтсэн дээ. Гэсэн ч шантралгүй оролдсоор, тэр бүрдээ юуг алдсан, юуг дутуу хийгээд байгаагаа ойлгосоор чаддаг болсон. Бас “Нандин урлал” номноос их зүйл сурсан. Ер нь лааны технологи их нарийн. Жишээ нь, шилэнд хийдэг лааны хувьд шил сонголт, зөв гол, шилэнд зориулсан тусдаа вакс, өнгө үнэр, градусаа тааруулах гээд олон зүйлийн жорыг нь яг таг тааруулах хэрэгтэй.
-Та Хөвсгөл аймагт амьдардаг шүү дээ. Захиалагчид нь ихэвчлэн орон нутгаас нь байдаг уу?
-Улаанбаатар хотод амьдардаг иргэдээс ихэнх захиалга маань ирдэг. Манайх Монгол шуудангаар хэрэглэгчдийнхээ захиалгыг илгээдэг. Зарим яаралтай захиалгыг хүн тээврийн автобусаар зорчигчдод дайж явуулах нь ч бий.
“Хүмүүсийн хэлсэн талархлын үгнээс урам зориг авдаг”
-Аль улиралд хамгийн их захиалга ирдэг вэ. Нэг лааг хэдий хугацаанд урладаг вэ?
-Ер нь аль ч баяр дөхөхөөр захиалга эрс нэмэгддэг. Заримдаа өдөрт 20-30 захиалгатай байдаг бол зарим үед нэг ч захиалгагүй өнжих тохиолдол байдаг. Загвараасаа хамаараад лаа хийх хугацаа харилцан адилгүй. Ихэвчлэн 30 минутаас таван цаг хүртэл хугацааг нэг лаа бүтээхэд зарцуулдаг.
-Шантраад больё гэж бодсон үе байгаа юу. Хамгийн их дэмжиж тусласан хүн тань хэн бэ?

-Анхнаасаа сэтгэл шулуудаад хийж эхэлсэн болохоор шантарч байгаагүй. Харин ч захиалгуудаа хийгээд, үйлчлүүлэгчид манай бүтээгдэхүүнээс сэтгэл ханамж авч байгааг хараад илүү сайн, гоёыг хийх урам зориг ордог. Манай гэр бүлийн гишүүд бүгд дэмжсэн. Тэр дундаа нөхөр маань илүү их дэмждэг. Би өөрөө хүмүүст чамин зүйл бэлдэж, бэлгэлэх дуртай болохоор хүмүүс ч миний хайраа шингээж, урласан лааг хайртай хүмүүстээ бэлэглэж, надад урмын сайхан үгс илгээж байгаа нь намайг улам жаргалтай болгодог. Үүнээсээ илүү их эрч хүч авдаг.
-Орц найрлагаа хаанаас авдаг вэ. Тогтмол авдаг газар бий юү?
-Улаанбаатар хотод лааны түүхийн эд, бэлдэц оруулж ирдэг дэлгүүр хэд хэд байдаг. Аль болох шинэ сонин, сайн зүйлсийг эрж хайж, цуглуулахыг хичээдэг.
-Лааны бизнесийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

-Аймагтаа бэлэг дурсгалын дэлгүүр нээх бодолтой байгаа. Манай аймагт лааны төрөлжсөн дэлгүүр байхгүй. Тиймээс дэлгүүртээ лааны маш гоё урлан бий болгож, цахимаар захиалга аваад, бүр илүү хөгжүүлээд, өөрөө дэлхийн лааны соёлоос суралцаад, түүнийгээ хэрэглэгчдэдээ хүргэнэ гэж боддог.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Таньд ч бас баярлалаа.
О.ЭРДЭНЭТУНГАЛАГ
| ЛАА УРЛААЧ Г.ДАГИЙМАА: ХҮМҮҮС МИНИЙ ХАЙРАА ШИНГЭЭЖ, УРЛАСАН ЛААГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ БЭЛЭГЛЭЖ БАЙГААГ ХАРААД ЭРЧ ХҮЧ АВДАГ |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |