“Эх орондоо үйлдвэрлэв” булангийн энэ удаагийн дугаарт өвөрмөц загвараараа олонд танигдаад буй “93//Kidult”, “Ida Studios” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Лидаг урьж, түүний ажлын хэв маяг, онцлогтой танилцлаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Миний нэрийг Лида гэдэг. “93//Kidult”, “Ida Studios” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч мэргэжилтэй.
.jpg)
-Анх хэрхэн бизнесийнхээ санааг олж байв, Хэр удаан бодож, биелэлээ олсон бэ?
-2015 онд “93// Kidult” брэндийг М.Нямсүрэн гэдэг найзтайгаа хамт үүсгэн байгуулж байлаа. Бид ихэнхдээ залуучуудын “стритвеэр” хэв загварын хувцас урлаж байгаад 2018 оноос завсарлаж “Ида студиос” брэндээ үүсгэсэн. "Ида студиос" брэндээ сар гаруй хугацаанд төлөвлөж, 2019 оны аравдугаар сарын 12-нд нээсэн. Хамтрагч маань бельги дизайнер ба манай брэндийн зөвлөгч, график дизайнераар хамтардаг уран бүтээлч. Брэндийн логог маань Польш Улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж буй каллиграф зураач С.Тамир монгол бичгээр, латинаар ч уншихад ойлгомжтойгоор бүтээж өгсөн.
.jpg)
-Бизнесээ эхлүүлэхэд ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байв?
-Манай брэнд гарааны бизнес учраас бүх зүйлээ өөрөө бие даан хийх хэрэгтэй болдог. Тэр утгаараа тал талын авьяас шаарддаг. Бизнес төлөвлөгөө, коллекцын агуулга, хэнд зориулах, хаана борлуулах вэ гээд төлөвлөх, хийх ажлаа бүгдийг нь гардан хийдэг. Бидний хувьд удаан бодолгүй, шууд л хийж эхэлсэн дээ. Зурагчин олдсонгүй гээд зогсох биш, дараагийнх нь хүнтэй ярилцаж, гарц хайж, бүтээх гэж зүтгэдэг байлаа. Нэг үгээр дайраад орсон гэхэд болно. Ямар нэгэн байдлаар эхлүүлсэн байхад арга зам нь олдоно гэж найддаг. Бэрхшээл гэвэл маркетинг хийх маш хэцүү. Хувцас хийхээс ч их хүч зарцуулах ёстой юм шиг санагддаг шүү.
-Та ажлын онцлог юу вэ?
-Бидний ажил, мэргэжлийн давуу тал нь уран сэтгэмжээр бодож төсөөлсөн зүйлээ бодит болгодог нь сайхан. Гар болон тархиа нэгэн зэрэг ажиллуулдаг болохоор мэдээж маш их цаг зарцуулна. Гэтэл зарим хүн хоёр даавуу холбоод л болчихдог юм шиг ярьдаг. Хувцасныхаа давуу тал, онцлогийг биед эвтэйхэн, хүмүүст тайван тухтай байдал мэдрүүлдэг байгаасай гэж хүсэж хийдэгт байдаг болов уу гэж боддог.



/93//Kidult/
-Анх хэдэн ажилтантай эхэлж, одоо хэд болж өргөжив?
-Анх нэг туслах дизайнертай ажлаа эхэлж байв. Харин одоо гурван туслах дизайнер, хоёр маркетингийн ажилтантай, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-Бизнесээ өргөжүүлэх ямар шинэ санаа, төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Бид улирал болгоны төлөвлөгөө гаргаж, бүтээгдэхүүний тоогоо нэмж, салбар дэлгүүртэй болох зорилготой ажиллаж байна. Одоогоор төсөлд хамрагдаагүй ч өвлийн коллекцын ажилд төвлөрч байна.
-Үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар уншигчдад товч сонирхуулбал?
-Би гэрийнхээ том өрөөнд урлантай болсноо давуу тал болжээ гэж хардаг. Тиймдээ ч сахилга баттай байхыг хичээдэг юм. Өглөө эрт босож загварын судалгаа хийж, зургаа гаргаад, материалаа хайж олж, эсгүүрээ хийгээд бүтээгдэхүүний туршилтын загвараа хийнэ. Дараа нь размерчлан масс дамжлага оёдолдоо орж үйлдвэрлэх үйл явц эхэлнэ. Бүх алхмыг өөрөө хянадаг гэсэн үг.



/Ida Studios/
-Алсын хараагаа хэрхэн төсөөлж байна вэ?
-Бид “Wu wei” буюу flow хэмээх эртний даозмын бясалгалын “Ус болон урсгалт бүх юм нэгэн хэвийн бус, хувьсан өөрчлөгддөг” гэсэн философийн санааг бүтээгдэхүүндээ тусгадаг юм. Тэр утгаараа өдөр тутмын хувцсандаа “Ус шиг бай” гэсэн санаа тусгахыг зорьдог. Та сайн анзаарвал усны урсгал бүр бидний хувцасны детальд агуулагдаж байдаг. Нэгээс хоёр жилийн хугацаанд гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ гарахыг зорьж байна.
-Та шинэ залуу бүтээгчдэд болон манай уншигчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Та бол онцгой, цор ганц хүн. Өөрийгөө сайн сонсож, юу хийж бүтээхийг хүсэж байна түүнийгээ бусадтай харьцуулж, эргэлзэлгүй шууд л хийж эхлээрэй. Бүтээх нь гол учир бүтэлгүйтсэн ч, дараагийн алхам аяндаа гараад л ирнэ. Гол нь тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/93KIDULTSTUDIO
https://www.facebook.com/idastudiosfashion
| Эх орондоо үйлдвэрлэв: “Ус шиг бай” буюу “Ida Studios” |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |