Энэ удаагийн “Эх орондоо үйлдвэрлэв” буланд 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй арьсан цүнх үйлдвэрлэдэг “Livon” брэндийн үүсгэн байгуулагч Б.Үнэнбаярыг урьж оролцууллаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Базардарийн Үнэнбаяр гэдэг. “Креатив Ливон” ХХК-ийг үүсгэн байгуулагч. Дизайнер, загвар зохион бүтээгч, инженер мэргэжилтэй. Энэ салбартаа найман жил тасралтгүй ажиллаж байна.
-Анх бизнесийнхээ санааг хэрхэн олж байв. Хэр удаан бодож, биеллээ олов?
-Оюутан байхаас л арьсан эдлэлийн брэнд гаргах талаар бодож эхэлсэн дээ. Сурж байх хугацаандаа загварын олон шоунд оролцож, түүнийхээ хажуугаар гаднын захиалгууд ч авч хийдэг байлаа. Энэ нь бизнесийнхээ цонхыг олж харах хөшүүрэг нь болсон гэж боддог. 2012 онд сургуулиа төгсөөд “Агни” компанид дизайнераар ажиллаж үйлдвэрлэлийн менежменттэй танилцаж байлаа. Энэ туршлага дээрээ үндэслэж өөрийн брэнд үүсгэх мөрөөдөлдөө хөтлөгдөж “Ливон” брэндийн суурийг тавьж байв. Нэр, лого болон бүтээгдэхүүнийхээ ерөнхий хэв маягийг тодорхойлж, таван хүнтэй гараагаа эхэлж байлаа.

-Бизнесээ эхлүүлэхэд ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байв?
-Тухайн үед гэр бүлийнхээ дэмжлэг, санхүүжилтээр эхэлж байсан. Эхний жилүүдэд эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжийн сайжруулалт, боловсон хүчин дутмаг болохоор асуудал олон тулгарсан ч бага багаар шийдвэрлэж ирсэн. Сонирхуулахад 2014 онд бизнесээ эхлүүлж байхад Ерөнхийлөгч Х. Баттулгын захиалгаар 3000 ширхэг арьсан цүнх үйлдвэрлэж, нийлүүлэх ажил авч байлаа. Сар хагасын дотор дуусгах ёстой ажил байсан болохоор найзууд болон бусад үйлдвэрүүдийн дэмжлэгтэйгээр хугацаандаа хүлээлгэж өгч байсан юм. Тухайн үед хоногт 2-3 цаг л унтаж байсан. Хамгийн анх үйлдвэрлэлээ дамжлагын системээр ажиллуулж үзсэн учраас ажлын хуваарилалт, цагийн менежмент, төлөвлөлт гээд маш их туршлага хуримтлуулж авсан даа.
-Ажлын тань онцлог юу вэ?
-Арьс, ноолуур хоёр нь өндөр зэрэглэлийн тансаг материалд тооцогддог. Тэр ч утгаараа арьсан материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мэргэжлийн ур чадвар, технологи шаардагддаг. Энэ ур чадварыг сайн эзэмшиж, гүйцэтгэл сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол энэ салбарт өрсөлдөнө гэдэг хэцүү. Үйлдвэрлэгчээс хэрэглэгчид очих бүх шат дамжлагад онцгой анхаарал хандуулдаг нь энэ ажлыг онцлог. Загварын салбар нийгмээсээ түрүүлж явдаг учир судалгаа шинжилгээ, туршилтын ажлуудыг байнга хийж байдаг.
-Анх хэдэн ажилтантай эхэлж, одоо хэд болж өргөжив?
-Анх компаниа байгуулахдаа дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байв. Одоо албан ёсоор таван хүн манай компанид ажиллаж байна. Үйлдвэрлэл учраас ажлын ачааллаас хамаарч богино хугацаагаар ажилчдынхаа тоог нэмэх шаардлага гардаг. Эдийн засгийн байдал тогтворгүй, худалдан авалтын хэмжээ тогтмол биш учраас тогтмол ажлын байраар хангахад хүндрэлтэй байдаг.
.jpg)
-Бизнесээ өргөжүүлэх ямар шинэ санаа, төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Одоогоор бид загвар, технологи тал дээрээ илүү анхаарч ажиллаж байна. Арьсан эдлэл тэр дундаа арьсан цүнхээр дагнаж үйлдвэрлэл явуулахад эдэлгээ, чанар, загвар, өнгө аяс, эрүүл ахуй ба эргономикийн шаардлага, бараа бүтээгдэхүүний баглаа боодол, үйлчилгээ гэх мэт олон хүчин зүйлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Үүнээс гадна бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг хандивын ажилд зориулах төлөвлөгөөтэй байна.
-Үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар уншигчдад товч сонирхуулбал?
-Манай үйлдвэрийн хувьд мэдээж эхлээд бүх төрлийн судалгаа хийж, боловсруулж тухайн улиралдаа ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ямар газруудтай хамтарч ажиллах гэх мэт үйлдвэрлэл, маркетингийн төлөвлөгөөнүүдээ боловсруулна. Үүний дараагаар үйлдвэрлэлийн шат руу орж материал татан авалт, загвар зохион бүтээх, эсгүүр, оёдол, өнгөлгөө, савлах гэсэн дарааллаар бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн гар дээр очно. Улирлын загварууд бэлэн болмогц зураг авалт хийгдэж, олон нийтийн сүлжээгээр таниулах маркетингийн ажил хийнэ. Үүнээс гадна хэрэглэгчийн хүсэлтээр тусгай захиалга авдаг. Захиалгын ажил үйлдвэрлэлээс өөр журмаар явна.
- Ижил төрлийн бараанаас танай бүтээгдэхүүн юугаараа ялгардаг вэ?
-Монгол улсын хэмжээнд арьс боловсруулах, арьсан эдлэл үйлдвэрлэх жижиг, том нийлсэн 150 гаруй үйлдвэр байдаг. Тэр дотроос зөвхөн арьсан цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэдэг нь ойролцоогоор 50 орчим байгаа. Ихэнх үйлдвэрүүд загварын хувьд хоцрогдмол, хуучинсаг байгаа нь ажиглагддаг. Манай үйлдвэр гүйцэтгэл тал дээрээ маш сайн анхаардаг нь бусад үйлдвэрүүдээс ялгарах нэг үзүүлэлт гэж бодож байна. Манайх харьцангуй залуу компани учир загвар, дизайны шинэлэг байдал, орчин үеийн хандлагад нийцсэн загвартай бүтээгдэхүүн гаргахаар эрэл хайгуул байнга хийж байна.
-Алсын хараагаа хэрхэн тодорхойлж байна вэ?
-Алсдаа бид арьсан эдлэлийг өндрөөр үнэлж, хэрэглэдэг гадаадын орнууд руу экспорт хийх зорилго тавиад байна. Үүнээс гадна энэ чиглэлээр суралцдаг, үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүст мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, туршлага солилцох, цаашлаад энэ салбарт ажиллах сонирхолтой залуусыг дэмжих төрийн бус байгууллага байгуулах бодолтой. Брэнд хөгжүүлж буй учир мэдээж бусад салбар руу хөл тавьж шинэ зүйл туршиж, өргөжүүлэх зорилготой явж байна.
-Шинэ залуу бүтээгч хийгээд манай уншигчдад өгөх зөвлөгөө юу байна вэ?
-Би өөрөө шинэ залуу уран бүтээлч. Гэхдээ“өрсөлдөгчийнхөө явсан замаар явбал чи дампуурна” гэдэг энэ үгтэй санал нийлдэг . Угтаа өөрийн гэсэн ялгарал, үнэт зүйлээ олж ав гэсэн санаа юм. Шинээр бизнес эхэлж байгаа бол миний бизнес юугаараа илүү байна, хэрэглэгч нар яагаад миний бүтээгдэхүүнд мөнгө төлөх ёстой юм гэсэн асуултад хариултыг нь олох хэрэгтэй. Хариултаа олсон цагт тууштай байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. “Эх орондоо үйлдвэрлэв” буландаа манай компанийг сонгож оруулсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Livon брэндийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Livonhandcraftedmongolia

| Эх орондоо үйлдвэрлэв: “Livon” брэнд |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |