• Өнөөдөр 2024-05-05

ХОНОГТ 500 ХОРИГДОЛ ХОРИХ РУУ АЧИГДААД ЭХЭЛБЭЛ ТЭЖЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ ЮМ БИШ ҮҮ, Б.ЭНХБАЯР САЙД АА

2023-10-15,   28661

      Өнгөрөгч баасан гарагийн орой Хууль зүй, дотоод хэргийн сайдын тамгаа гардаж авсан Б.Энхбаяр амралтын хоёр өдөр ялын бодлогыг чангатгах багц хуулийн төсөл боловсруулжээ. Түүнийгээ өчигдөр цухас танилцуулав. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, дараа нь УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлж батлуулах гэнэ. Агуулга нь, Хүүхдийг хүчиндэх, хөнөөх, худалдаалах хэргийн ялыг 25 жил болгож нэмэх, Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан төрийн албан хаагчийг 1-5 жил хорих, төрд ажиллах эрхийг бүх насаар хасах, Согтуу үедээ жолоо барьсан этгээдийг гэмт хэрэгтэнд тооцож ял оноох, Гэр бүлийн шүүх байгуулж, эцэг эхийн хариуцлагыг хуулиар чангалах тухай тусгажээ. 
 
Орон шоронгоор олон жил дамжсан Г.Гантулга гэгч этгээд 12 настай охиныг хөнөөсөн жигшүүрт хэргийн жихүүцэл нийгмээс арилаагүй байна. Ар гэрийнхнийх нь нулимс хатаагүй, зурагных нь өмнө зул өргөөд ердөө дөрөвхөн хонож байна. Яг энэ үед ялын бодлогыг чангатгаж, бага насны хүүхдийн хөнөөх, хүчиндэх, худалдаалах хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 30 жил, ногдуулах ялыг 25 жил болгож, хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар хатуу хуульчлахаар болсон нь цагаа олов. 
 
Гэвч хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахтай хамтатган Согтуу жолоочийг гэмт хэрэгтэнд тооцож ял оноох, Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан төрийн албан хаагчийн төрд ажиллах эрхийг бүх насаар хасах хоёр өөрчлөлт оруулж ирсэн нь “гуя дагуулж хүзүү” гэгч болов. Аль аль заалтыг нь нухацтайгаар авч үзье. 

ХАГАС ЖИЛИЙН ДАРАА ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫХНЫ ХАГАС НЬ “ЯЛТАЙ” ГЭСЭН БҮРТГЭЛТЭЙ БОЛОХ ВИЙ...

     Нэн түрүүнд, “сэлэм эргүүлсэн” согтуу жолооч нарыг өмөөрөх гэсэнгүй. Өмөөрөх өнцөг ч үгүй. Асуудлын гол нь, согтуу жолоочийг гэмт хэрэгтэнд тооцож, ял өгдөг боллоо гээд яг бодит байдал дээр согтуугаар жолоо барих гэмт хэрэг буурах уу гэдэг асуулт. Практик дээр буулгаж бодоод үзье. Жишээ нь, хамгийн жигшүүрт хүчингийн гэмт хэрэг 20 жилийн хорих ялтай. Хүчирхийлэгчид энэ 20 гэх тоог өөрийн нас шигээ сайн мэднэ. Гэвч хүчингийн хэргийн тоо буурдаггүй, жил тутам 400-500 хэрэг үйлдэгддэг. Статистик сөхвөл, 2021 онд 439, 2022 онд 550 болоод нэмэгдчихсэн байх жишээтэй. Хар тамхи хэрэглэх гэмт хэрэг таван жилийн хорих ялтай. Сонирхогч ч бай, сүлжээний архаг хэрэглэгч ч бай, баригдвал ямар ял авахаа сайн мэднэ. Гэвч одоо шоронд хар тамхины хэрэгтэй залуучууд л хамгийн олон байна. Өөрөөр хэлбэл, авах ял нь үйлдэх гэмт хэргийг нь зогсоох хүчин зүйл болж чадахгүй байна гэсэн үг. Үүнтэй адилаар, жолооч бүр “уусан үедээ жолоо баривал урдах замаа хянаж чадахгүй, хүн мөргөх аюулгүй, тэгвэл ял авна” гэдгээ мэднэ. Мэддэг хэрнээ л жолооны ард сууж байна гэсэн үг. Тэгэхээр согтуу жолооч нарыг таван жилээр яллаж шоронд хориод, эсвэл хөл гарт нь цахим гав зүүлгээд, албан хөдөлмөр хийлгээд ч “согтуу жолооч”-ийн гэх гэмт хэрэг буурахгүй байхыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоо хоригдож буй 4200 хоригдол дээр нэмээд ял өгөөд л явуулаад л байх уу. Тэгвэл Монголын шорон ачааллаа даах уу. 
 
     Өнгөрсөн зургадугаар сарын 10-нд ЦЕГ-аас “Уусан бол бүү жолоод” гэх нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, 887 цэгт 2000 цагдаа зогсоосон. Ингэхдээ нийт 655 согтуу жолоочийг илрүүлэн саатуулж байв. Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Архины хэмжээ, согтолтын зэрэг харгалзахгүйгээр гэмт хэрэгтэнд тооцно” гэж хэлсэн. Хэрвээ согтуу жолооч нарыг гэмт хэрэгтэнд тооцож ял өгдөг болсны дараа ч согтуугаар жолоо барих гэмт хэрэг буурахгүй бол хоногт дунджаар 500 хүн хорих руу ачигддаг болно гэсэн үг. Яахав бүгд хоригдол болохгүй ч бүгд ялтай болно. Тал нь тэндээ хорих ялтай үлдээд, нэг хэсэг нь хөл, гартаа цахим гавтай, амьдардаг аймаг, дүүргээсээ гарч болохгүй хатуу нөхцөлтэй суллагдана, нөгөө хэсэг нь албадан хөдөлмөр эрхлэнэ гэсэн үг. 
 
     Яг энэ янзаар цааш явбал, хагас жилийн дараа гэхэд хөдөлмөрийн насны хүн амын талаас илүү нь хуулийн байгууллагад “Ялтай” гэсэн бүртгэлтэй болж хувирна. Статистик харвал, 2022 онд улсын хэмжээнд 35 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. 2021 онтой харьцуулахад, 9911 гэмт хэргээр буюу 39 хувиар өссөн дүн. Улмаар өнгөрсөн онд шүүхээс торгох ялаар 8165 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1552 хүн, хорих ялаар  2919 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 1761 хүн буюу нийт 14 мянган хүнд дээрх дөрвөн төрлийн ялыг оноосон байх аж. Харин согтуу жолооч нарт ял оноодог болсноор ял авах хүмүүсийн тоо даруй 2-3 дахин нэмэгдэнэ.   
 
Юу гэх гээд байна гэхээр, согтуу жолооч нарыг гэмт хэрэгтэн болгож, ялын бодлогыг нь чангалах нь тэдэнтэй тэмцэх оновчтой арга зам биш. Харин ч эсрэгээрээ гэмт хэргийн тоогоороо тэргүүлдэг, “шоронжсон” улс болж харагдах биз. Нөгөө талаар, согтуу жолооч нарт ял оноодог болсноор төрийн томчууд, тэдний танил тал, хамаарал бүхий этгээдүүдийн ял завшилт замаа алдана. Хамгийн сүүлийн жишээ, хичээлээ тараад харьж явсан хоёр хүүхдийг хашлагатай хавсруулан дайрч гэмтээсэн Ч.Маралмаад шүүхээс Хан-Уул дүүргээс хоёр жил гарахгүй байх буюу зорчих эрх хязгаарлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах ял оноосон. Гэтэл Ч.Маралмаа анхнаасаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан, нөгөөтээгүүр орон гэр нь ч, оффис нь ч Хан-Уул дүүрэгт байрладаг. Тэгэхээр Ч.Маралмаад шүүхээс ямар ч ял оноогоогүй адил. Бас нэг жишээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хашлага даван “нисэж” явсан нэг төрийн түшээ одоо ч төрийн ордонд хууль яриад сууж л байна. 
 
Тэгэхээр согтуу жолооч нартай тэмцэхийн тулд эхлээд углуургаар нь буюу ухамсартай нь, архины хэрэглээтэй нь тэмцэх ёстой. Архины хэрэглээ хавтгай чигээрээ байвал согтуу жолооч нар төдий чинээгээр байсаар л байна гэсэн үг. Харин архины хэрэглээг бууруулахын тулд Ардын нам ард түмний амьдралын чанарыг сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг зогсоох, залуучуудынхаа хөгжилд анхаарах үндсэн ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. 

СОНГУУЛЬ ХАЯАНД ИРЖ, МАН-ЫНХАН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГҮҮДЭЭ НУУЦЛАХЫН ТУЛД “МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ НУУЦ ЗАДРУУЛБАЛ ХОРИНО” ГЭХ "ХУУЛИЙН СҮРДҮҮЛЭГ” ХИЙЖ ЭХЛЭВ ҮҮ

      Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулсан төрийн албан хаагчдыг 1-5 жил хорих, төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасах хатуу заалт оруулж ирлээ. Уг нь 2020 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үед одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Бид өөрсдөө иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг шоронд хийхгүй гэдэг хууль гаргачихсан шүү дээ. Үг хэлэх, хэвлэн нийтлэх гэдэг эрхийн цаана хүний мэдэх эрх, төрөө хянах эрх яваад байгаа юм. Хүний хамгийн суурь энэ эрхүүдийг хязгаарлах, шоронжуулах бодлого байж таарахгүй. МАН шоронжуулах бодлого барьж байгаа бол би хувьдаа хэзээ ч дэмжихгүй” гэж байсан удаатай. Гэтэл өчигдөр Б.Энхбаяр “Хүн мэдэх эрхтэй, төрөө хянах эрхтэй” гэсэн дээрх байр сууриныхаа яг эсрэг буюу “Мөрдөн байцаалтын нууц задруулсан бол хорино, эсвэл төрд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасна” гэж ярив. 
 
     Иргэдийн мэдэх эрхийг, төрөө хянах эрхийг хэвлэл мэдээллийн байгууллагууд хангаж буй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын санаачилсан хуулийн төслөөр бол бүх мэдээлэл “мөрдөн байцаах ажиллагааны нууц” гэх хана хэрэмний цаана хамгаалалтад орж, хэвлэл мэдээллийнхэн хоосон хана тэмтэрч, эцсийн цэгт иргэдийн мэдэх эрх хангагдахаа болино гэсэн үг. Жишээ нь, “ЖДҮ”-гийн хулгай, Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай гэх мэт дуулиант хэргүүд, тэндээс салбарласан авлига, албан тушаалын хэргүүдийг эх сурвалжийн мэдээллээр хэвлэл мэдээллийнхэн нийгэмд ил болгосон. Харин Б.Энхбаярын хууль батлагдвал таван жил хоригдоно, эсвэл төрд ажиллах эрхээ хасуулна гэдгээ мэдсээр байж хэвлэлийнхэнд хэн ч мэдээлэл дамжуулахыг хүсэхгүй. “Тэр дарга тэдэн төгрөгийн авлига авсан байсан” гэх ганц өгүүлбэрийн төлөө төрд ажиллах эрхээ насаараа хасуулах “тэнэг” төрийн албан хаагч байхгүй. Ингэснээр төрийн томчуудын авлига, албан тушаалын гэмт хэргүүд “мөрдөн байцаах ажиллагааны нууц” гэх малгайн доор нууцлагдана гэсэн үг. Магад, МАН-ынхан авлига, албан тушаалын хэргүүд нь ар араасаа илэрч буйд айдастай байгаа учраас Б.Энхбаяраар түрүү барьж, “мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулбал хорино, төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна” гэх хуулийн сүрдүүлэг хийлгэж байж ч болох. 
 
Ямартай ч, Засгийн газрын маргаашийн хуралдаан, түүний дараа УИХ-ын чуулганаар Б.Энхбаярын боловсруулсан дээрх хуулийн төслүүд хэрхэн хэлэлцэгдэхийг харах л үлдэж байна. 
 

ХОНОГТ 500 ХОРИГДОЛ ХОРИХ РУУ АЧИГДААД ЭХЭЛБЭЛ ТЭЖЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ ЮМ БИШ ҮҮ, Б.ЭНХБАЯР САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 105
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-18 19:12:24
    зочин: өөрсдөөр нь ажил хийлгэж тэр мөнгөөр нь өөрсдийг нь хооллож харгалзагч нарыг нь цалинжуул Хуулийн заалт хатуу байж л манай ард түмэн амгалан тайван амьдарна Сайн байна Энхбаяр сайдаа Битгий ай Энэ өмөөрөөд байгаа хүмүүс чинь тэр зөрчил байнга гаргагчид болон тэдний хамаатан садангууд л байгаа Төрийн төмөр нүүрийг үзүүлэх цаг болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 21:34:05
    Зочин : Ц.Нямдорж сайдтайгаа зөрчилдөж дэд сайдаас бууж байсан энэ хүн жинхэнэ сайд болонгуутаа хуульд байгаа ялыг чангатгаж эхэллээ. Энэ бодолгыг нь Ц.Нямдорж сайд хэрхэн үнэлж дүгнэж байгаа бол. Очоод асуучих сэтгүүлч алга уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 21:32:59
    Зочин : Ц.Нямдорж сайдтайгаа зөрчилдөж дэд сайдаас бууж байсан энэ хүн жинхэнэ сайд болонгуутаа хуульд байгаа ялыг яангатгаж эхэллээ. Энэ бодолгыг нь Ц.Нямдорж сайд хэрхэн үнэлж дүгнэж байгаа бол. Очоод асуучих сэтгүүлч алга уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 19:04:02
    Байгал: 76 хулгайчдад хууль гаргахуу.Коммент дан согтуу жолоочийн тухай л байх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 13:00:37
    Зочин: Хэдхэн сэтгүүлчидээс айж холбогдох хуулинд орсон заалтыг нь хасаж байгаа бол, ард түмнээсээ айдаггүй юм уу . Түмэн олон чинь тодорхой төрлийн гэмт хэрэгт цаазын хуультай болго гэж шаардаж байхад тоохгүй байх нь юуны учир вэ. Тэр битгий хэл сошилоор хүчингийн хэрэгтэй холбогдсон этгээд суллах юм бол гараад ирэхэд нь ч юм уу, шоронд байхад нь ална тална гээд ил тод сэвээд байхад тоодоггүй ээ. Дараа нь юу л болох бол доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 22:43:14
    Ганбаа: Хар тамхины ялын бодлогыг чангатгах хэрэгтэй орос . хятад 2 улстай адилхан болгох хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 16:20:24
    S: SEKSY DYRAAR80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 15:38:23
    Bat: ene setgulch nertei huduni ******** nar hutsachee ******** minnad arhia gudarcha bolchihwol bolo yum bishu cham shig mal l bish bol arhia ugad jolo bariad shorond orhig ******** bhgui shu byatshan tarhitai haltaisan har hudu min
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 14:24:25
    Монголын нийгмийн савалгаа: Авилгал төрийн өмчийн хулгайн гэмт хэрэгт 20-25 жил ял өгөөд бүх хөрөнгийн хураах хууль гаргавал улсын эдийн засаг сайжирна. Хотын дэд бүэц сайжирч иргэдийн ёс суртхуун соёл дээшилж гэмт хэргүүд буурна. Монголын төрд авилгал эсвэл хэт попорох үзэл санаанд нийгмээрээ дагаад саваад хаашаа хөтлөөд байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 12:28:08
    : хатуу шийтгэдэг болчихвол архи ууж жолоо барихаа болинчихвол болоо шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 12:22:35
    Лов: Юу гэж татваоаар тэжээдэг юм бэ! Өөрсдөөс нь гаргана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 12:22:35
    Лов: Юу гэж татваоаар тэжээдэг юм бэ! Өөрсдөөс нь гаргана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 10:13:14
    S: ANYSDNA 30DEESH80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 10:12:28
    S: SEKSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 09:15:06
    зөв: согтуу жолооч нарыг шоронд хийгээд байвал түгжрэл гайгүй болох байх шүү түгжрэлийн сайдын ажилд их хэрэг болох юм байна мундаг ухаан гаргаж байна баяр хүргэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 09:34:10
    Нийтдэл: Эхлээд ажилгүйдэлтэйгээ тэмц, Ард түмэн чинь элгээрээ газар хэвтлээ. Хуульчлах нь зөв. Гэхдээ дээрхи асуудлаа нэгт тавихгүй бол ядуу Монголчуудаа шоронд хийсээр дэлхийн ШОРОНЖСОН орон болчихвий. Өөрсдийгөө хуулиар хаацайлж болохгүй. Хүчингийн хэрэг тэр дотроо бага насны хүүхэд хүчиндсэн болон амь насыг нь бүрлэгсэн бол жил заах хэрэггүй шууд бүх насаар нь хорих ял өгөх хэрэгтэй. Хэвлэн нийтлэх эрх чөлөөгүй болгож ард түмнээ бүү боомил. Төр чинь улам ялзрана. Со гтуугаар жолоо барьсан этгээдийг өндөр мөнгөн торгууль оноох асуудлыг бас хавсран оруулах хэрэгтэй. Дарга сэнтийтэй нь илүү согтуу явж байгаа байх шүү. Нийтээрээ хуулиа чанга барьж чадахгүй тохиолдолд дарга нь өршөөгдөж ард түмэн нь хэлмэгдээд байгаа энэ цагт борог түмнээ хохироохгүй зөв хууль гарга. Чадахгүй дээ энэ төр.!!!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 20:44:19
    Иргэн: Захвхь архи ууж, заавал согтуу машин барих албагүй шүү. Арүдв саруул мөрөөрөө явж байгаад согтуу жолоочид мөргүүлж амь насаа алдах эрсдэлтэй ард иргэдийн амь насыг хамгаалах нь зөв бүх хүн хуулийн дор амьдарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 20:44:12
    Иргэн: Захвхь архи ууж, заавал согтуу машин барих албагүй шүү. Арүдв саруул мөрөөрөө явж байгаад согтуу жолоочид мөргүүлж амь насаа алдах эрсдэлтэй ард иргэдийн амь насыг хамгаалах нь зөв бүх хүн хуулийн дор амьдарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 20:43:06
    Зочин: Энэ дийлэхгүй байгаа төмөр замынхаа ажилд явуулж шөнө, өдөргүй зүтгүүл жолоо барихаас ондоон юм мэдэхгүй юмнууд ёстой хамраараа газар хаана, ёстой муугаа үзнэ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 20:22:43
    Дандар: Машинийг нь улсын орго болгоод эрхийг нь бүр мөсөн хас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 19:42:23
    Цогт: Согтуугаар жолоо барих жолооч цөөрөх байлгүй ямар ч байсан хуулийг өргөн барих нь зөв гагцхүү хар тамхины хуулийг чангалах тал дээр сайн ярилцах нь чухал байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 18:58:39
    зочин: зөв л хууль санаачилсан байна. согтуу этгээд машин барь яваа бол хутга, буунаас илүү зэвсэглэл хэрэглэж явна гэсэн үг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 17:08:11
    Я: ХУЦААРАА ХОНОГТ 50 ХҮНЭЭ АВТО ОСЛООР АЛДААД ТАХИР ДУТУУ БОЛГООД БАЙВАЛ МОНГОЛ ТЭСЭХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 17:02:08
    Зочин: Улныхан согтуу машин барихгүй дарга нар л баларч дэ дандаа согтуу барьж явдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 17:01:59
    Зочин: Улныхан согтуу машин барихгүй дарга нар л баларч дэ дандаа согтуу барьж явдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 16:59:55
    зочин: Танай сайтын нэрийг сонсвол гайгүй юм шиг мөртлөа асуудлыг ёстой гуйвуулагч юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 16:03:04
    Зочин: За мэдээж улныханаар шорон дүүрэх биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 16:02:52
    Зочин: За мэдээж улныханаар шорон дүүрэх биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 14:11:15
    Машбат: Бүгд хуулиа баримталдаг бол сайхан байна. Гэтэл дарга нарт нь энэ хууль үйлчлэхгүй тэд аргалаад л гарна ард түмэнд үйлчлэх хууль шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 10:44:28
    Зочин : Архи уусан жолоочоос илүү хар тамхийг хянах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 10:44:18
    Зочин : Архи уусан жолоочоос илүү хар тамхийг хянах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 08:30:22
    Irgen: Битгий ухраарай, ийм хууль гаргах нь зөв. Монголчууд цагаа тулахаар үнэхээр хулчгар хүмүүс шдээ, 100 хүн бариад хорьлоо гээд сошиалаар цацаад өгөхөөр бүгд айгаад болино дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 07:13:38
    Саран: Уухгүй байвал л болоо биз дээ юун олон юм гоншигнодог юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 05:17:47
    11: Энэ сайт хүртэл яагаад байгаа юм бэ. Хувь хүн уучихаад барихгүй байна гэсэн өнцөг байдаггүй юм уу. Заавал ууж баригдах ёстой юм шиг. Ийм хуультай гэдгийг мэдсээр байж баригдаад хоригдвол хохь нь л биздээ. Заавал уучихаад барих ёстой юм шиг л аяглах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 01:17:52
    ds: ugtaa bol sogtuuchuudad arai uur arga hemjee avch boloh ym , harin medeelel tarval nasaaraa sjilgui boloh asuudal argagui l hamgaalalt bndaa heniigee hamgaalaad nuguu Radnaa shigee ym bolovsruulav ? bas hylh ursdee huchinduulj aluulsan malaas dor maliig tejeej bh tiim EZ bn uu? minii bodloor shuud guitseeh l yostoi , said erh bish 1g bodoj 2 g tungaah bizdee gej naidaj bn shuu ! ug n ta zuv l bodoltoi hunsendee !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 23:41:30
    явуулийн хүн : энэ хуулийг батлах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 22:19:48
    Зочин: Хорьж татвар төлөгчдийн мөнгөөр хооллож байснаас өндөр торгууль тогтоож бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 21:47:22
    Иргэн : Жолоо барьж байхлаа архи уухгүй байх тухай бодохгүй харин олон хүн уух юм шиг бичсэн байх юм. Аллаагаа үасахаа бодохгүй арга хэмжээг э эргүүцээд байгаа нь арай л баына шүү ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 21:06:37
    Зочин: Мөрдөн байцаалтын нууц гэдэг нь арай өөр байхаа. Бадарч арслангийн допингийн шинжилгээний хариуг хэн ямар санаатай тнр балай хүүхэнтэй хуйвалдаж сошиал дээр тавьсан бэ гэдгийн шалгах хэрэгтэй. Энэ бол санаатай үйлдэл байсан. Яаран сандран допинг хэрэглэсэн гэж мэдээлсэн. Тэр нь улам эргэлзээ төрүүлж байгаан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 20:26:43
    зочин: Хулгай хийсэн хүнийг яахав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 20:17:36
    Baba: Er hvn mongold vldehgvi boljee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 20:06:30
    Бид: Согтуучуудтай илүү хатуу тэмц...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 20:05:29
    Зочин: Албадан хөдөлмөр эрхлүүлж болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 20:03:41
    Badamtseren : Around yavdaltai yum shig buzaruidaa yanhanii gazaraa baiguuli zovshoorood 1n mongoo olood gaj ochood niigem tsevershine
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 20:03:39
    Зочин: Ачигдана л биз тэгж байж л ухамсарлах хүмүүс шүү монголчууд. тэгээд яаа гээд байгаам хэдэн төгрөгөөр торгоод явуул гэж байгаамуу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 19:42:04
    Би: Монголчууд аймхай,аминдаа тулсан юманд өөртөө л арчаатай! Эхний 100 хүн шоронд явхад л зүрх нь тэсрээд, согтуугаар ТХ жолоодохгүй!!! Харж л бгаарай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 18:36:47
    zochin: Er emgui sortuugaar mashin joloodohuu bolichihooch.Uursdin chini tuluu helj baihad
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 18:20:27
    Зочин: Ажил хийлгэхгүй юу муу пизда нараар мань мэт нь татвараа төлөөд л яваад байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 18:01:36
    pkxy: 25 жил гэчихжээ, хүүхэд хүчиндэж тамлаад хөнөөсөн байхад яагаад ял өгөхдөө харам байгаа юм бол бүх нассар нь чанга дэглэм гэх хэрэгтэй биз дээ. Юун харам юм бэ. ядаж хүчирхийлэн нь 25 жил амь нас бүрлэгвэл бүх насаар нь гэвэл ядаж амьд үлдээх магадлал байна шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:51:23
    Ард: Зөв архичинтай биш ажилгүйдэл ядууралтайгаа тэмцэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:48:54
    Зочин: Шоронжсон улс болох нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:48:21
    Зочин: Архины үйлдвэр цехтэй нөхдүүд элдвээр эсэргүүцэж хөлснийхнөөрөө элдвийн юм бичүүлнэ гэдгийг мэдэхтэйгээ байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:41:31
    Irgen: Y.ar erguu tolgoi toi toimch setguulch mal vee hahaah
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:40:43
    Irgen: Erguuted bai setguulch ee. Huulia changalhad ******** jolooch eres bagsana
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:36:30
    Дорж ба: Өдөрт л 500 хүн шоронд хийгээд маргааш нь бас 500 г нэмж хийгээд байх гэж сэтгэж байгаа чинь ёстой тэнэглэл байна даа. Тийм юм гэж юу байх вэ?. 1-ангийн хүүхдэд тооны хичээл зааж байгаа биш дээ хуулиа сайн сурталчилбал согтуу, шартсан үедээ жолоо барихгүй гээд л сэтгэчих архины үйлдвэрийн эзэн гуай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:30:47
    Зочин: Архидалттай цэмц. Короногийн үед архи зарахгүй бол болохоо байлаа гээд зарим хүмүүс тэгээд байлуу. Монголчууд архинд живлээ. Үүнийг зогсоож өгөөч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:26:08
    Ah: Neeree l arhia uujaa bolichvol boloo bizde ain???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:21:15
    ха ха: саалиа бэлдэхээр саваа бэлд. гэдэг шоронгоо эхлээд барьчих
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:17:44
    би: эхлээд шорон барь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:13:07
    Тэнэг сд: Тэгээд буурахгүй гээд ялгүй бай гээд байгаа юм уу? Юу ч бичээд байгаан. Өөрийнх нь үр хүүхэд гэр бүлийг нь согтуу жолооч дайрч албал ял бага байна гэж гонгиноно доо энэ өөрөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:12:53
    b: Архи уухаа больчих гээд байгаа хүмүүс нэг зүйлийг ойлгохгүй байна. Аяга айраг уугаад машинаа асаахгүй хүрдний ард суухад л баривчлагдана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 16:56:56
    Zochin: Erguu yum bichdeg hun bn.horiod bai ******** joloo barival 100 huvi demjij bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 16:15:54
    Хаха: Тэгэж байж энэ тоо багасах биш үү. Ачааллаа дийлэхгүй гээд бусдад гай болсон оркуудын толгойг нь илээд явуулаад байх уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 16:05:47
    zochin: hachin zar tavihaa bolioch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 15:44:46
    Зочин: Тэнд заавал архи ууж машин барьж очих гээд байх юу байхав дээ.жолоо барьж бгаа үедээ л согтууруулах ундаа уухгүй бвал л болоошдээ.энэ бол зөв хууль.Эргэж хар энэ тэр гээд байх юм байхгүй.тэгээд тэнд очоод тэжээлгэнэ гээд байх ч албагүй өлсөөд л байж бна биз.!!!!!!!!!!!!°
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 15:41:09
    Цэцгээ: Архиа зарахаа болиоч өдөр шөнөгүй зардаг хүмүүс дэлгүүрүүд бнаштэй энэнтэйгээ тэмцээч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 15:05:07
    Зочин: Бид зөрчилийн тухай хууль ярьж бичэж байхад жолоочийн торгуул баг ерөн торгуул баг мэтээр ойгуулаж байсан гэтэл зөрчилийн тухай хууль хэрэгжээд ирхэд 1 жилд торгуулийн хэмжээ нэг хүнд ноогдох хэмжээгээрээ монгол улсын нийт амдаа хуваахад 65 маяган төг болж байсан санагдах юм энэ бол галзуурал одоо архи уусан гэх нэрийн доорь шорончоод ихэлвэл хариуцалыг хэн үүрэх вэ одоогийн хууль баталалцан хүмүүсүү эсвэл энхбаяр уу хуулийг баталаад өг гэсэн хэсэг бүлэг хүмүүсүү үүний цаан учир байна уу төр үнэгүй хөдөлмөрийн мөлчилөг хийх гэж байгаа юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 14:56:16
    Зочин: Архи уухаа л больчих тэгвэл тэгж олуулаа ачигдахгүй биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 14:52:49
    haha: tng yum bicdeg setguulch ve chaavaas erguu ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 14:20:56
    зочин: согтуу явсан бол хохь нь ер нь эрхээ ярихаас биш үүргээ умартсан монглчууд шоронд суугаад хүмүүжиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 14:17:56
    согтуу бол жолоочийг шоронд зөв: Согтуу жолооч шоронд суух нь зөв. Алийн болгон согтуу жолоочийг өмөөрөх юм. БОЛЬ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 14:01:24
    Зочин : Зөв чанга гараар барихгүй бол дээрээч доорооч давраад байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 13:47:16
    Зочин: Согтуу жолоочийн уршигаар маш олон хохирогчид бий болсон учир дандаа шоронд хийхийн оронд миний хувьд нэг санал байна. 1. Маш өндөр хэмжээгээр торгоод торгосон цагдаад нь 10-20-ыг Өгч байх.2. Эзнмшсэн техникийг нь хураан авч улсын орлого болгож байх. 3. Жолоодох эрхийг нь хурааж, хилийн хориг тавих, 4. Мэргэжил харгалзахгүйгээр нийгмийн тустай хөдөлмөр олгож. 3-5 жил ажиллуулж цалин хөлсийг нь бүтнээр нь олгоод сайн ажилласан нөхцөлд мэргэжлээрээ ажиллах шийдэл өгөх. 5. Хэрэв архи уухаа больж алдаагаа зассан нөхцөлд жолоодох эрхийг нь зөвшөөрөх. Ийм арга хэмжээ авах нь улсдаа ч хувь хүндээ ч ашигтай байх болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 13:32:19
    АН: Энэ ардчилсан гэх нийгмийн үр дагавар шдээ, аль ч улс адил
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 13:21:45
    би: хориод эхэлбэл юу гээл уугаад байхав дээ тэгсгээл цөрдгийн байгаа биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 13:21:33
    би: хориод эхэлбэл юу гээл уугаад байхав дээ тэгсгээл цөрдгийн байгаа биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 13:21:06
    T: Ehnees ni tsaatsaar avaad shingleech
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 13:21:05
    T: Ehnees ni tsaatsaar avaad shingleech
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 13:04:33
    aagii: Уухаа болчихооч. Чамайг гэрээс чинь очоод баривчлав л гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 11:58:29
    42: Шоронжоно гээд согтуучууд жолоо барьж хүн алж байх нь зөв юмуу согтуудаа жолоо барихгүй л байгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 11:44:20
    Цэвэл: Уусан бол жолоо барихаа л больчих. Жолооч дуудах Таксинд суух алхаад явах өчнөөн олон сонголт бна. Согтуу жолоо барихгүй бол шоронд орохгүй ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 11:38:47
    өөжии: өлсгөөд шар будаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 11:30:36
    Ulambayar: Setguulchid bugd aigaad medeelel ogohoo bolino ediin zasagiin tom aluurchidiin zahialagt huuli hyatad ruu bayalagaa zoogood duusga gsentei agaar neg huuli batlahdah gj bna daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 11:04:04
    Зочин: Согтуугаар Жолоо барьдаг нөхдөд өндөр ял шийтгэл өгдөг байх нь зүйтэй. Шоронд орохгүй гэж бодвол уухаа л больчих л доо. Өөрийнх нь л зохицуулах асуудал ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:44:11
    irgen: Ulsad 724 terbumiin ertei hulgaich.hun mashinaar dairch unagaj bga hulgaich Chinbatdaa ymar yl egsenee ard tumendee medeelel hii.Ohino mungeer said.deer hashaani heden tb ch genuu.ES n oi uhaan n zugeer uu.Huuliin bodlogiig bayn.yduu humuust tegsh ylaa eg.Iim huuliin ylgavartai bdld ard tumen shuuhiig ylzarsan.gj dugnej bga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:22:58
    Дорж: 20. 25 ЖИЛ БАРАГ ЯЛГААГҮЙ БИШ ҮҮ. ГЭМТ ХЭРЭГТНҮҮД 20 ЖИЛ СУУЧХАД ЦААНА НЬ 5 ХАН ЖИЛ Ш ДЭЭ ГЭЖ Л ХАНДАХ БАЙХДАА. 18 НАСТАЙ ХЭРЭГ ҮЙЛДЭЭД 43-ТАЙ ГАРНА. ИД АМЬДРАЛЫНХАА ОРГИЛ НАСЫГ ШОРОНД ӨНГӨРӨӨСӨН ХҮН НАРАНД ГАРААД НАРНЫ АМЬДРАЛД БАРАГ Л АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ. ЭРГЭЭД ШОРОНДОО ОРЖ, БЭЛЭН ОРОГНОХ ГАЗАР, БЭЛЭН ХООЛ УНДТАЙ БАЙХЫГ БОДНО. ҮҮНИЙ ТУЛД ДАХИАД БУЗАР ХЭРГЭЭ ҮЙЛДЭНЭ. ЗА ТЭГЭЭД 43-ТАЙ ЭРГЭЭД ШОРОНДОО ОРНО. 68-ТАЙ ГАРЧ ИРНЭ. ӨВГӨЧҮҮЛ БУЗАР ХЭРЭГ ИХ ҮЙЛДДЭГ. НАСААРАА ШОРОНД ДАССАН БУЗАР ӨВГӨН ДАХИАД Л БУЗАР ХЭРГЭЭ ҮЙЛДЭЖ, ЭРГЭЭД Л ШОРОН РУУГАА ТЭМҮҮЛНЭ. 25 ЖИЛИЙН ЯЛ ГЭДЭГ БОЛ ЭРГЭЖ ГАРЧ ИРГЭЭД БУЗАР ХЭРГЭЭ ДАХИН ҮЙЛДЭХ 1-2 БОЛОМЖИЙГ ХҮЧИНДЭГЧ, АЛУУРЧИНД ОЛГОХ ИЙМ Л ЗААЛТ БОЛОХ ГЭЭД БАЙНА. БҮХ НАСААР НЬ ШОРОНД НЬ ХАТААХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:18:19
    Урантогос : Гэр бүл хүүхэд хамгааллын тухай хуулиа л чангал . Тэхдээ судалгаатай цээжний пангаар биш. Төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх зарчим барьж ажиллах аа боль. Одоохондоо монголчуудын хэв маяг хүлээж авахгүй . Ухамсар нь ч тэр .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:13:16
    Зочин: Энийг бичсэн нөхөр лав уудаг гар байж таараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:08:18
    Н: Шоронжих гээд байвал уухаа л больчих хэрэгтэйшдээ бүгд ялтай гэсэн дүгнэлттэй болох гээд бвал хувь хүн өөрөө л ухамсарла энэ хуулийг бол зөв гэж үзэж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 09:48:58
    шаабар: Ялын бодлого чанга байх нь зөв шүү. Ардчилал хөгжсөн улсуудад хүчиндэгчийг тайган болгодог хууль хүртэл байдаг. Нийтэд жигшээх, албадан хөдөлмөр хийлгэх, нэр хаягийг нь зарлах зэрэг арга хэмжээг түлхүү авдаг болговол үр дүнтэй байж мэднэ. Согтуугаар машин барьсан нөхдийг гэмтлийн эмнэлэгт асрагч, цэвэрлэгч хийлгэдэг шийтгэл ОХУ хэрэгжүүлж байсан юмдаг. Ямар ч байсан хуулиа чангатгах нь зөв. Ер нь асуудлын гол нь хууль сулдаах биш хуулиа хэрэгжүүлдэггүйтэй л холбоотой. Сайд дарга нар өөрсдөө хулгайч байхад хулгай буурах уу .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 09:30:43
    монгол: Согтуугаар машин барьж буй улсад өндөр ял оноох нь зөв гэдгийг япон , орос мэтийн улсуудаас харж болно мангараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 09:23:56
    Зочин: Үүнийг бичигч өөрөө сэлэм эргүүлсэн гэж согтуу жолоочыг тодорхойлж тэгээд тэр олон сэлэмтэнгүүд чин нэг л өдөр өөрийг чин алж магадгүй гэж бодогдохгүй байна уу харинч торирсон шийтгэл гэж харж байна маш зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:58:01
    A: Архи уусан жолоо барьсан нөхцөлд гэмт хэрэг гэж тооцох нь маш зөв уусан бол барихгүй байхгүй юу хэн чамайг уусан үедээ машин барь гээд байгаа юм энэ хуулийг олон таван үггүй шууд батлах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:55:38
    S: DYRAA XANI SEKSEER XNGAAD SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:54:40
    S: ZYGAATSN80955877 ANYSIN MERGJLN SEKSYG
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:50:51
    Zochin: Тэмцэл нь зөв боловч тэнэг мангуу ч ийм шийдвэр гаргахгүй байлгүй дээ.Жаахан амьдралтай юм хиймээр юмдаа.3-6 сар албадан хөдөлмөр хийлгэх ч гэдэг юм уу. Ер нь энэ томчууд улсын мөнгө идвэл гэдэг ч юмуу бас нэг юм гаргамаар юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:44:31
    12: Ялтан болохгүй нь тулд архи уусан үедээ машин барихгүй ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:42:21
    1: ИИМ ЗҮЙЛ бичихээсээ өмнө бодох толгой бн уу, сэтгүүлч нэртэй хөгийн гарууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:33:59
    Зочин: Аймхай үхээнц хөгийн монголчууд архи уухгүй бол арай гайгүй юм боддог болж магадгүй.Бүр машин барих эрхийг нь 5-10 жилээр хасч,унаж явсан машиныг нь шатаадаг болчихвол,тэнэг монголчууд нам болно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:04:46
    S: ANYSDN SEKSY UILCHLI DYYDLGR80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:04:23
    Зочин: Битгий тэнэгт, архи уусан үедээ жолоо барихгүй байхад л болоо биздээ!!! Ийм юм бичихээсээ ичээч, !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:03:20
    S: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 07:56:56
    1: Шөнөдөө,өглөөгүүр хэдэн зуугаараа ууж баригдаж бгаашд бүгд шорон явахын бна. Шоронжсон Монгол болох нь. Эргэж харах байлгүй,судлах байлгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 07:56:36
    1: Шөнөдөө,өглөөгүүр хэдэн зуугаараа ууж баригдаж бгаашд бүгд шорон явахын бна. Шоронжсон Монгол болох нь. Эргэж харах байлгүй,судлах байлгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 07:54:01
    zochin: unertuulsen joloich nart ter tsahim gaw chin taaraad baina daa mashintai n hoylang n gawalchwal tugjree bagasah yum baina ylanguya bayr naadam tsagaan sar shine jil geed ywj baital hotiin tugjrel baihgui boloh yum baina gewch shiitgelin hugatsaa duusna harin dawtan bolbol hatuuhan shiitgeh hregtei ediin zasag talaas
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188