Үе үеийн Ерөнхийлөгч хийгээд төрийн өндөр хэмжээний айлчлал хийгсдийн нэг чухал даалгавар нь Японд монголчууд визгүй зорчих байдаг. Тэгвэл энэхүү баримт бичиг энэ удаагийн төрийн айлчлалаар баталгаажих магадлал тун өндөр байгааг эх сурвалж мэдээлж байна. Хоёр улсын 50 жилийн найрамдалт харилцаа, ирээдүйн хамтын ажиллагаа, бусад хэлэлцээрийн хүрээнд визгүй болгох асуудлыг үр дүнтэй хэлэлцсэн байна.

Дэлхийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хоёр улс цаашид хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлж, шинэ түвшинд гарахаар өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан дэвшүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Энэ нь Монгол Улс мод, ойжуулалтын мэргэжлийн боловсон хүчний тоогоо 20 мянгаар бүл нэмнэ гэсэн үг юм.

Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс.
Түүнчлэн Монгол Улс нь Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулж байсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад харилцаа, холбоо болон тээвэр, логистикийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн. Түүнчлэн боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна.
Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд 2011 онд Япон Улсын зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн зэрэг нь хоёр улсын найрамдалт харилцааны гол нотолгоонуудын төлөөлөл мөн юм.
Манай хоёр улс 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”-ийг байгуулж байсан бол энэ удаад “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар хоёр тал санал нэгдсэн юм.
Ингэхдээ Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчинг сайжруулах, эрдэс баялаг, нэн ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.
Цөмийн дайн нь хүн төрөлхтөн, соёл иргэншил, хүрээлэн буй орчинд мөхөл, сүйрлийн үр дагавартай гэдэгт санал нэгдэж, олон улсын түвшинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хураах эрх зүйн тогтолцооны суурь болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа хоёр тал хэлэлцлээ. Япон Улс “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус”-ыг дэмжинэ. Монгол Улс “Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаана. Үүнээс гадна талууд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл улам нэмэгдэж, олон улсын аюулгүй байдлын орчин эрс доройтож байгаад гүнээ санаа зовниж, цөмийн дайнд ялагч хэзээ ч байхгүй тул цөмийн дайн хийхгүй гэдгээ нотлохыг бүхий л улс орнуудад уриалав. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, мөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриална хэмээжээ.
12 жилийн дараа Япон Улсад хийж буй төрийн дээд хэмжээний айлчлал үргэлжилж байна.
| ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ИРЖ БУЙ ЧИМЭЭ |
|
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |