• Өнөөдөр 2024-04-26

АН-ын гишүүд Г.Батхүү агсныг дурсан цэцэг өргөлөө

2021-05-17,   498

            Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан одоогоос хоёр жилийн өмнөх энэ өдөр буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан билээ. Түүний амиа алдсан шалтгаан өнөө ч тодорхой болоогүй хэвээр байгаа Өнөөдөр АН-ын гишүүд түүний дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө. 
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорт гаргасныг Ардчилсан намын бүлгийн гишүүд болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгийг хүргүүлсэн.
 
Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад буцааж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.  
 
Тусгай хамгаалалттай объект болох Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэргийг илрүүлнэ гэдэгт бид итгэж байна. Ардчилсан намын журмын нөхөд нь дурсан цэцэг өргөлөө" гэжээ. 

АН-ын гишүүд Г.Батхүү агсныг дурсан цэцэг өргөлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188