Дархлаажуулалтын талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “МАН-ын эрх баригчид нэгэндээ “Хатан ээж” цол өгөхийн оронд уушги орлуулах аппарат авсан бол өнөөдрийн байдал үүсэхгүй байлаа” хэмээсэн юм.
Үүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “УИХ-ын гишүүн Н.Ганибал иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч, иргэд түүнд нь бухимдахаар сэтгэл нь амардаг хүн. Хэд хэдэн удаагийн ийм үйлдэл гаргасан. Би Эрүүл мэндийн сайд байхдаа уушги орлуулах аппарат хоёрыг авсан. Нэмж нэгийг захиалсан гэж байна. Гурван сая хүн амтай манай улсад гурван ширхэг байхад болно. Тиймээс энэ хүнд цаг үед иргэдэд ташаа мэдээлэл өгч, бухимдуулж болохгүй. Та УИХ-ын гишүүн шүү дээ. Мөн Засгийн газар, УОК сайн ажиллаж байна. Би Эрүүл мэндийн сайд байхдаа амьсгалын аппарат 500 ширхгийг авсан. Сая С.Амарсайхан сайд 100 ширхэг амьсгалын аппарат худалдан авсан гэх сайхан мэдээ дуулгалаа. Үүний 10 хувийг ч ашиглаагүй байгаа” гэсэн тайлбар өглөө.
| Д.САРАНГЭРЭЛ: Гурван сая хүн амтай манай улсад гурван ширхэг амьсгалын аппарат байхад болно |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |