УИХ-ын гишүүн Н.Ганибал “Дархлаажуулалтын асуудал дээр хүн болгон саналаа хэлж байна. Миний бодлоор уушги орлуулах аппарат улсын хэмжээнд ганц байна гэнэ. Тэгвэл 100 ширхгийг авахад л 36 тэрбум төгрөг болно. Бид худалдан авах боломжтой байсан. Гэтэл халдвар гарч эхэлснээс хойш МАН-ын эрх баригчид нэгэндээ “Хатан ээж” цол олгож, цолыг авч буй ээжийн баясгалантай царай, “Marvel”-ийн оронд өөрсдийгөө орлуулсан зураг л үлдлээ. Үүний оронд уушги орлуулах аппарат, хамгийн үнэтэй гэх “Pfizer” вакцин хоёр татан авсан бол өнөөдрийн энэ байдал үүсэхгүй байлаа” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Манай улсад Н.Ганибал гишүүний ярьж буй шиг 100 ширхэг уушгины аппарат хэрэггүй. Уушгины аппаранд орсон хүн бүрэн эдгэдэг гэсэн ойлголт ч байхгүй. Манайх шиг цөөн хүн амтай улсад 2-3 ширхэг байхад л болно. Одоогоор манай улсад хоёр ширхэг уушгины аппарат байна. Нэмж нэгийг захиалсан” хэмээн хариулав.
| Н.ГАНИБАЛ: МАН нэгэндээ "Хатан ээж" цол өгөхийн оронд уушги орлуулах аппарат авсан бол ийм байдалд хүрэхгүй байсан |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |