• Өнөөдөр 2024-04-20

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томиллоо

2021-03-26,   707

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томиллоо. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д  заасны дагуу тэдний орны гишүүдийг нэр дэвшүүлэх ажлыг Улсын дээд шүүх зохион байгуулсан.  Өнгөрсөн даваа гарагт Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хуралдсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс гурван нэр дэвшигч нэрээ татаж, хоёр нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явуулсан. Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, УИХ-д мэдүүлсэн юм.
 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 53 нь дэмжсэн тул Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөгдсөн тооцлоо. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын оронд нэр дэвшүүлэх хүн хараахан тодроогүй байгаа юм. 

 
Жуужаагийн Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд Дундговь аймгийн арван жилийн дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2017 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажилласан нэгэн юм. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188