• Өнөөдөр 2024-04-25

УИХ дахь АН-ын бүлэг Цэцийн гишүүнийг томилох эсэх хуралдаанаас дахин завсарлага аваад байна

2021-03-26,   591

 
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд тэдэнд нэг өдрийн завсарлага өгсөн. Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дахь АН-ын бүлэг дахин завсарлага авсан. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудлыг 12:00 цагт хэлэлцэж эхлэхээр товлоод байна. 
 
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнгөрсөн даваа гарагт болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д  заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгосон. Тухайлбал, Дээд шүүхийн шүүгчдээс олонхын санал авсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. 
 

УИХ дахь АН-ын бүлэг Цэцийн гишүүнийг томилох эсэх хуралдаанаас дахин завсарлага аваад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188