• Өнөөдөр 2024-03-29

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр томиллоо

2021-03-26,   723

УИХ-ын чуулганы хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
 
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар санал хураав. Хуралдаанд оролцсон 64 гишүүний 41 нь буюу 64.1 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр томиллоо. 
 

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог энэ удаагийн парламент шинээр байгуулсан бөгөөд А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн нарын 15 гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нэмэгдэж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоног буюу гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн билээ. 


УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188