• Өнөөдөр 2025-04-16

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ыг Монгол Улсад нэвтрүүлэх арга хэмжээг УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллаа

2025-04-16,   164

           Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохиогдож буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Хөтөлбөрийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ, Монгол Улсын хувьд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэж буй явдал нь олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн итгэлцэл, хариуцлага, хөгжлийн түншлэл дээр суурилсан томоохон алхам гэдгийг  онцлон тэмдэглэв. 
 
        Манай улсад бизнес эрхлэгчдийн 40 орчим хувийг, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 70 орчим, аж ахуйн нэгжүүдэд удирдах албан тушаалтай эмэгтэйчүүд 37 хувийг эзэлж буйг дурдлаа. Түүнчлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс явуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкуудын оролцоог нэмэгдүүлэх боломж” судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчин сул зэрэг  нь тулгамдсан асуудлууд болж байна гэсэн юм. 
Улсын Их Хурлын дарга парламентын зүгээс болон хувиасаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, бүхий л санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ыг Монгол Улсад нэвтрүүлэх арга хэмжээг УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188