• Өнөөдөр 2025-03-31

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

2024-11-22,   3721

              Улсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсөв, хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. 

           Чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ийм байдалд орохооргүй байх бололцоо байсан, харин ч төрийн тэргүүн УИХ, Засгийн газрыг нэг талаас нь аварлаа. Хоригийг УИХ хүлээж авсан нөхцөлд парламент ямар дэг горимоор явах вэ гэдгээ тодотгосны дараа хэлэлцэх шаардлагатай. Тэгэхгүй бол цаашдаа маргаан тасрах шинжгүй байна. Ерөнхийлөгчийн хориг хангагдахгүй бол дахин хориг ирэхийг үгүйсгэх аргагүй" гэв.
 
   Харин УИХ ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Хоригийг хүлээн авсантай холбоотой төсвийг хэрхэн хэлэлцэх тухай нарийвчилсан дэг байхгүй. Төсвийн хуулийг тусгай дэгээр хэлэлцдэг. Ёс зүйн дэгийн байнын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд, УИХ -д танилцуулаад олонхиороо дэг тогтоогоод явах боломжтой гэж үзэж байна" гэсэн юм.

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188