Энэ үеэр Малайз Улсад харамсалтайгаар амиа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбуу "Бид өнөөдөр Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа, түүнээс гарах арга замын тухай ярилцаж байна. Энд гадаадад амьдарч байгаа хүмүүсийн тухай асуудал яригдах ёстой. Бид эх орноосоо гараад явсан улсаа үнэндээ мартчихсан. Тэд өөрийнхөө эр зоригоор өөрсдийнхөө тэр улсын хуулиар эрх мэдэл нь хохирч явдаг. Төр хохирогч бас нэхэмжлэгч байх ёстой. Би үүний төлөө 19 жил явлаа. Би хуулийн бүх байгууллагад хэдэнтээ өргөдөл өгсөн. Надад ганцхан боломжгүй гэх хариу л өгдөг. Эрхзүйн гэрээгүй гэдэг. Эрхзүйн гэрээгээ байгуулал л даа. Эрхзүйн гэрээгүй юм бол энэ ертөнцөд амьдрах хэрэг байна уу. Энэ асуудлаа саяхан Ерөнхий сайд, Хууль зүйн яаманд тавьсан. Энэ удаад надтай уулзаж байж "Боломжгүй" гэх үгээ хэлэх болов уу гэж би горьдож байна. Манай хуулийн байгууллагууд хүний өргөдөл өгдөг. Өөртэй нь уулздаггүй. Би хүн хүнтэйгээ уулздаг гэж ойлгодог. Гэтэл хүн цаастай харьцдаг болоод удаж байгаа нь харамсалтай байдаг. Үнэнийг хэлье гэхээр үнэнг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манай оронд байхгүй. Тиймээс энэ Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах хууль гэдгээ оруулаад хэлэлцээд өгөөч. Боломжгүй юм гэж байхгүй. Миний хувьд Малайзын хуульд нөлөөлсөн. Хэрэг үйлдэгсдийн ялыг аравдугаар сарын 2-нд өөрчлүүлж чадсан" гэв.
| С.ШААРИЙБУУ: Үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манай оронд байхгүй |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |