• Өнөөдөр 2025-04-02

Түгжрэл бууруулах Үндэсний хороо хуралдаж, түгжрэл бууруулах төлөвлөгөө гаргана

2024-09-01,   363

       Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, иргэдийг бухимдуулж байна. Үүнтэй холбогдуулан “20 минутын хот” Үндэсний хороо маргааш анхдугаар хуралдаанаа хийхээр болжээ. 

  УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээр ахлуулсан тус хороо дугаарыг хязгаарлалт хийх үү, Улаанбаатар хотын замын түгжрэл бууруулахад цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх  зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
 
     Ташрамд, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн долоо хоногт автомашиныг дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах эсэхийг хорооны хуралдаанаар шийднэ гэсэн юм. Энэ талаар тэрбээр “Жил бүрийн өдийд түгжрэл эхэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан аргууд бол дугаарын хязгаарлалт. Энэ жил дугаарын хязгаарлалт хийх үү үгүй юу гэдгийг бүгд асууж байна. Дугаарын хязгаарлалт хийе гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй. Энэ талаар нийслэлийн удирдлагатай зөвшилцнө. Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно” гэв.

Түгжрэл бууруулах Үндэсний хороо хуралдаж, түгжрэл бууруулах төлөвлөгөө гаргана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188