УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэж байна.
Энэ үеэр буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал БЗС-гийн асуудалтай холбогдуулан "БЗС-д үүссэн 120 тэрбум гаруй төгрөгийн авлагыг яах вэ. Энэ авлага найдваргүй болох эрсдэлтэй гэж сүүлийн 10 жил ярьсан. Энэ асуудлыг хэрхэх вэ" гэв.
Үүнд, Боловсролын сайд П.Наранбаяр "БЗС-гаас зээл авсан 1380 хүн зээлээ төлөөгүй байна. Эдгээрээс зээлээ 10-аас дээш жил төлөөгүй 502 хүн бий. Цаашид байнгын хороотойгоо ярилцаж байгаад энэ зээлийн системийг шинэчилье гэж бодож байна" гэсэн юм.
П.НАРАНБАЯР: БЗС-гаас зээл авсан 1380 хүн зээлээ төлөөгүй байна |
|