• Өнөөдөр 2025-04-02

Ж.ЭНХБАЯР: Тусгай хяналтын дэд хороог ажиллагаанд оруулахгүй бол манай байнгын хороо өөрсдөө хуулийн зөрчилд орно

2024-08-29,   263

          Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал болж байна.
 
                 Энэ үеэр байнгын хорооны гишүүн Ж.Энхбаяр "2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Хууль ёсоор нэгэнт их хурлын бүрэн эрх хэрэгжсэн нөхцөлд их хурлын харьяа хороод болон дэд хороо яаралтай байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдрэх ёстой. 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр Тусгай хяналтын дэд хороогоор заавал ордог, гүйцэтгэх ажиллагаатай болон маш нууц төсөлтэй холбоотой асуулт, гүйцэтгэл, хэрэгжилтийг харах ёстой байсан хийгдсэнгүй. 2024 оны төсвийн тодотгол ярьж байхад Тусгай хяналтын хороо дээр явах ёстой. Шинэ цаглабараар Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д 2025 оны төсвийг өргөн барьж байгаа.Төсөв өргөн баригдсан өдрөөс их хурлын мэдэлд шилждэг. Ингээд Улсын Их Хурлын дэд болон бусад хороод ажиллагаанд орох ёстой. Үүнийг байнгын хорооны гишүүд яаралтай залруулж, нэг мөр шийдэх ёстой. Тэгэхгүй бол байнгын хороо маань хуулийн зөрчилд орно. Хяналтын дэд хороог яаралтай ажиллагаанд оруулахгүй бол бусад хороодын төсвийн асуудал хүндэрч байна" гэв.

Ж.ЭНХБАЯР: Тусгай хяналтын дэд хороог ажиллагаанд оруулахгүй бол манай байнгын хороо өөрсдөө хуулийн зөрчилд орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188