Энэ үеэр тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэнэ. Санал дүгнэлтээ төсвийн Зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр заасан байгаа" гэв.
Энэ үеэр байнгын хорооны гишүүн Д.Ганбат "Цагаа барьж хуралдаж баймаар байна. Төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, гүйцэтгэл ярьж байгаа энэ үед бүх зүйл хуулийн дагуу явахгүй байгааг анхааруулъя. Олон түмнээр хэлэлцүүлээд, тодорхой цаг хугацаа гаргаж өгөөд, нарийн нягт нямбай үзсэний үндсэн дээр татвар төлөгчдийн мөнгийг хаана зарцуулж байгааг ярилцах ёстой байтал үүр шөнийн заагаар хууль баталж гаргаж ирээд, цаг хугацаагаа шахаж байна. Манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны харьяа нэг байнгын дэд хороо дутуу байна. Энэ хороог ажилд нь оруулахгүйгээр төсөв хэлэлцэж болж байгаа юм уу. Тиймээс хэлэлцэх асуудлын эхэнд тусгай хяналтын дэд хороог байгуулж ажилд нь оруулах, хуулийн зөрчлийг засах ажлыг хууль тогтоогчид бид хийх шаардлагатай. Тусгай хяналтын дэд хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг батлах, ажилд нь оруулах горимын саналтай байна" гэв.
| Д.ГАНБАТ: Тусгай хяналтын дэд хороог ажилд нь оруулмаар байна |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |