• Өнөөдөр 2025-04-02

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллоо

2024-05-30,   240

                   Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 68.3 хувийн саналаар Ц.Цолмонг, 65.9 хувийн саналаар Б.Болдбаатарыг, 65.9 хувийн саналаар Р.Батрагчааг тус тус дэмжлээ.

          Б.БОЛДБААТАР нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр тус бүр төгссөн байна. Орос, англи хэлтэй.
 
Ажлын туршлага:
 
-1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгч
 
-1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер
 
-1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багш
 
-2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч
 
-2005-2006 онд Улаанбаатар төмөр зам ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны дарга
 
-2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны дарга
 
-2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
 
-2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан байна. Мөн 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд мэргэжлээрээ ажиллаад 19 жил болжээ.
 
            Р.БАТРАГЧАА нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
 
Ажлын туршлага:
 
-1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор
 
-2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш
 
-2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульч
 
-2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч
 
-2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
 
-2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга
 
- 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
-2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
 
-2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна. Мөн 2024 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж буй. Мэргэжлээрээ 17 жил ажиллажээ.
 
          Ц.ЦОЛМОН нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн. 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан байна.
 
Ажлын туршлага:
 
-1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн
 
- 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш,
 
- 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх,
 
- 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга,
 
- 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч
 
- 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
 
- 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.                                        

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188