УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Цэцийн гишүүнээр хууль зүйн ухааны магистр Ц.Цолмон, Р.Батрагчаа, Б.Болдбаатар нар нэр дэвшиж буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийг манадаг, хянадаг, хуулийн биелэлтийг хангадаг газар. Аймгийн Ардчилсан намын дарга байсан, улс төрийн өндөр мэргэжилтэн гэж хэлээд хуульч биш хүн цэцийн гишүүнээр тавьж байсан тохиолдол бий. Харин энэ удаад хууль зүйн чиглэлээр олон жил ажилласан хүн орж ирж байгаа нь сайшаалтай. Цэцийн гишүүн хүн хуульд захирагдахаас гадна төвч голч байх чанараа анхаараарай. Үндсэн хуулийн онол аргазүйн талаарх дэвшилттэй зүйлийг Үндсэн хуулийн цэц харуулах хэрэгтэй байна. Сайн зүйл муутайгаа ирдэг, яваандаа сайн нь тогтож хэвшдэг. Тиймээс 126 гишүүнтэй парламентад асуудал, зөрчил их гарна, шүүмжлэл ч их ирнэ. Гэхдээ парламентын ардчилсан тогтолцоог хамгаалахад Үндсэн хуулийн амин сүнс оршиж байгаа юм. Тиймээс цэцийн гишүүд эцсийн дүндээ Үндсэн хуулийн амин сүнсийг хамгаалах ёстой. Тэгэхээр цэцийн гишүүнээр томилогдсон хүмүүсийн ажиллах хугацаанд Монгол Улсын парламентын дархлаа, ардчилсан тогтолцоо суларч болохгүй. УИХ-ын гишүүд асуудалд орж болно. Хамгийн гол нь цаад хувь хүмүүсийн асуудалтай холбогдоод тухайн парламентыг ажиллах боломжгүй, бүтээмжгүй байдал руу оруулж болохгүй" гэв.
| Ж.СҮХБААТАР: Цэцийн шинэ гишүүд үндсэн хуулийнхаа амин сүнсийг хамгаалж ажиллахыг хүсэж байна |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |