УИХ-ын өнөөдрийн чуулганы үеэр Б.Пүрэвдорж гишүүн малчдын амьдрал хүндэрч байгаа талаар онцоллоо. Тэрбээр "Малчдын амьдрал хүнд байгаагийн улмаас малаа их нядалж байна.Энэ ч үүднээс өнгөрсөн жил 71 сая толгой малтай байсан бол өнөөдөр 64.7 сая толгой мал болж хорогдсон байна. Өвөлжилт хүндрэх нь гэж үзээд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийг гаргаж, Махны холбоотой хамтарч малчдын гар дээрх махыг авах арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ ажлыг Батлан хамгаалахын сайд Г.Сайнбаяр ахлан сайн хийж байгаа. Нийт 44 компанид урилга өгсний 25 нь оролцохоор болсон. Засгийн газар өнөөдөр дээгүүр нисээд байхаас доогуур ажлаа хийхгүй байна. Нэг л их хулгай ярьж, илрүүлсэн хүмүүс байхаас бодит амьдрал дээр бууж, малчдын бараа бүтээгдэхүүний үнийг буулгах, махны үнэ өсгөх тал дээр хийж байгаа юм алга байна. Иймээс энэ тал дээр бодолтой, хурдтай ажлаарай" гэв.
| Б.ПҮРЭВДОРЖ: Нэг л их хулгай ярьж, илрүүлсэн хүмүүс байхаас малчдын амьдрал, махны үнэд анхаарахгүй байна |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |