Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар боловсруулжээ.
Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргад тодорхой чиг үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэтэл дэд дарга нь ямар чиг үүрэгтэй ажиллахыг нарийвчлан зааж өгөөгүй. Тэгээд ч Авлигатай тэмцэх газар нь хамтын удирдлагын байгууллага биш. Тиймээс хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд дарга нь эрх, үүргээ хэрэгжүүлж ажилладаг, төрийн тусгай албан хаагч болох дэд даргаа өөрөө томилж тодорхой чиг үүрэг хариуцуулдаг байх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.
| АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог зохицуулалт бий болгоно |
|
Элчин сайд Ази дахь бүсийн “CMI”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-06-21 12:14:14
Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчилна
2026-06-21 10:40:47
2026-06-21 09:52:05
Шатрын “THE MONGOLZ” баг "Рапид-U2400" ангиллын дэлхийн аварга боллоо
2026-06-21 09:25:35
“Эхлэл” клуб олон улсын тэмцээнээс 2 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-06-21 09:18:38
Г.Занданшатарын “WR Chess” баг шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-06-21 08:34:00
“Улаанбаатар Их дуулга-2026”-гаас Л.Анхзаяа алт, О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ
2026-06-20 18:25:31
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |